Цахилгаан эрчим хүчний сүлжээнд ээлжит засвар хийж байгаа тул хотын дүүргүүдэд хэсэгчилсэн байдлаар цахилгааны хязгаарлалт хийж байгаа. Маргааш буюу 2023 оны 8 дугаар сарын 02-нд Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Налайх, Багахангай дүүргээс гадна Төв аймагт 10.30-16.30 цаг хүртэл цахилгаан хязгаарлахаар болжээ.
Засварын ажлын улмаас цахилгааны хязгаарлалт хийж байгааг ойлгож, хүлээцтэй хандахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас хүсэв.