Хотын даргыг болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албыг ажил хийхгүй байна гэж шүүмжилдэг хүмүүс олон. Хүний хийж бүтээж байгааг зориудаар харлуулах гэж яарахаасаа илүү иргэнийхээ хувьд дэмжин туслах сэтгэлтэй баймаар.
Нийслэлийн зүгээс олон ажил хийсэн, хийж байгааг үгүйсгэж болохгүй. Тухайлбал, тусгай зөвшөөрлийн тоог цөөлж хувийн бизнес, аж ахуйг дэмжих шийдвэр гаргасан, хотын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулах чиглэлээр нүдэнд харагдахуйц олон ажил хийснийг олж харах нүдтэй байх хэрэгтэй. Зөвшөөрөлгүй гражуудыг буулгаж, ТҮЦ-үүдийг нүүлгэсэн нь яах аргагүй хийж хэрэгжүүлэхээс аргагүй зөв зүйтэй ажил шүү дээ. Граж байсан газрыг буулгаад хүүхдийн тоглоомын талбай болгож тохижуулсанд оршин суугчид маш их талархаж байгаа. Харин нийслэлчүүд өөрсдөө бүтээн байгуулсан зүйслийг эвдэн сүйтгэж байгаадаа дүгнэлт хийх цаг болсон. Хотын соёл гэдэг чинь нийгэмшихийг л хэлээд байгаа юм шүү дээ!
Д.Дорж