Автобусны буудал юм уу, халтуурчдын дураараа зогсож, авирладаг орчин юм уу? Цагдаагийн машинаас ч айж байгаа шинж алга. Хууль дүрмийг ягштал мөрдүүлээч! Энэ чинь өөрийн гэсэн бичигдсэн болож бичигдээгүй дүрэмтэй нийслэл хот шүү дээ!!! Том оврын автобус карма руугаа шахаж зогсох боломжгүйгээс хүний амь нас хохирох хэмжээний осол гарах эрсдэл байгааг яагаад тоохгүй байна вэ?!
Тээврийн цагдаа автобусны буудал дээр зогссон жолооч нарын эрхийг хасна гэж анхааруулсан ч нийгэмшээгүй жолооч нэртэй дураараа этгээдүүд үл тоож байгаа нь эмгэнэлтэй.
С.Болд