Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын долоогийн даваанд даян аварга Н.Батсуурь улсын арслан Ц.Содномдоржийнг амалсан билээ. Нэвч 60 минутын хгацаанд аль аль нь даваагүй учир хөлийн Цэц хуралдаж шийдвэр гаргахаар боллоо. Улмаар даян аварга Н.Батсуурийг идэвх сайтай барилдсан гэж үзлээ. Үзэгчид эсэргүүцсэн боловч Ц.Содномдорж элэг бүсээ тайлснаар Н.Батсуурь туг тойров.