Босни Герцеговиний нийслэл Сараевод болж буй жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ий ганцаарчилсан төрлийн барилдаанууд өндөрлөлөө. Манай улсаас өнөөдөр охидын +70 кг-ын жинд зодоглосон 2021 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Хан-Уул дүүрэг, “Женко” клубын тамирчин Батсуурын Ням-Эрдэнэ хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр нийт 5 барилдаан хийсэн бөгөөд хүрлийн төлөөх барилдаанд Украины Диана Семченког торгуулиар цэвэр ялснаар Сараевогоос Монголын жүдочдоос хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирсан.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр буюу маргааш холимог багийн барилдаан болно. (Монголын жүдо бөхийн холбоо)