Ахуйн хүрээний архидалт огт буурахгүй байна. Өвлийн улиралд орц, хонгилд архидах үздэгдэл гаардаг бол урин дулаанд байр байшингийн булан тохой, хүүхдийн тоглоомын талбайг бузарлах хэрэг зөрчил хавтайрдаг жишиг тогтоод удсан. Нийгмийн энэ хар бараан үзэгдэл жилээс жилд нэмэгдэж байгаа нь ердөө л эмгэнэл.
…2022 оны 08.01. Оройн 19 цагийн үе. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 48.Г байрны гадаа хүүхдүүд тоглоно. Гэтэл 05 граммын архины сав орцны хаалганы өмнө тар хийтэл хүчтэй унав. Хүмүүс багагүй цочлоо. Нэг залуу “5 давхарын цонхоор шидчих шиг боллоо’ гэв. Хүүхдүүдийн толгой дээр унасан бол яанаа гэж оршин сугчид ам амандаа хашгиралдлаа. Гэр орондоо архидаж байгаад уусан архины шилээ цонхоор шидэж бяцхан хүүхдийн аминд хүрсэн тохиолдол ч гарч байсан удаатай. Хууль хяналтын байгууллагаас гадна иргэд өөрсдөө ахуйн хүрээний архидалттай тэмцэх цаг болжээ.
Д.Дорж