Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 15 цагийн орчимд түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас гудамж, зам талбай, гэр, байшин усанд автжээ.
Нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлсэн үер, усны дуудлага мэдээллийн дагуу Аврах анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа аж.