Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр “Таван залууг үзэл бодлоо илэрхийлж, дайныг эсэргүүцсэн гэж Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлалаа” гэсэн мэдээлэл гарч байгаа нь үндэслэлгүй ташаа мэдээлэл болно.
Тодруулбал, иргэн Э.Одбаяр, Г.Ган-Очир, Ц.Чинбат, Б.Бямбагэрэл, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нар нь Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан “2021 оны 10 дугаар сард хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсэн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж, мөрдөх байгууллагаас хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирүүлсний дагуу хэрэг хянагдаж байх хугацаанд Г.Ган-Очир нь Монгол Улсын хилээр гарч явсан тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулах зайлшгүй шаардлагатай болж, бусад оролцогч нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн.
Нийслэлийн прокурорын газар