Хөгжлийн банкны их наядын зээлийн асуудал нийгэмд дуулиан тариад байна. Эрх баригч намын хувьд манайх танайх гэлтгүй хатуу арга хэмжээ авна хэмээн мэдэгдээд байгаа. Чанаргүй хугацаа хэтэрсэн зээлтэй холбогдуулж АТГ-аас Хөгжлийн банкны зарим зээлдэгчийг цагдан хорих саналыг прокурорт хүргүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, Н.Мөнхбат нарыг нэг сар хорих шийдвэрийг шүүхээс гаргалаа. Нийт 10 орчим хүнийг цагдан хорих саналыг хүргүүлсэн бөгөөд бусад зээлдэгчдийн асуудлаар шүүх шийдвэрээ гаргах юм байна.