Зураач Батсүхийн Гантулгатай ярилцлаа. Тэрбээр Монголын урчуудын эвлэлийн хорооны ахмадын хорооны даргаар ажиллаж байна.
-Сайхан өвөлжиж байна уу? Ярилцлагын уламжлал ёсоор та өөрийгөө товчхон танилцуулна уу?
-Ах нь 1950 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын Наранбулаг хэмээх газар төрсөн. Аав маань прокурор хүн байсан болохоор намайг төрөөд хоёрхон сартай байхад нийслэл хот руу томилогдсон юм билээ. Би 1958-1965 онд нийслэлийн 6 дугаар сургуулийн 7 дугаар ангийг төгсөөд тухайн үеийн Барилгын техник мэргэжлийн сургуульд элссэн. Гэтэл аав, ээж хоёр маань “Муу хүүгээ яаж барилга дээр ажиллуулах вэ” гээд тэр сургуульд оруулахгүй гэдэг шийдвэр гаргачихаад байлаа. Их л энхрий хүүхэд байсан байгаа юм. Би хэсэг чөлөөтэй байлаа. Нэг өдөр алxаж яваад ангийнхаа Саранчимэг гэдэг хүүтэй гудамжинд тааралдлаа. Бид хоёр Барилгын ТМС-ийн хуваарийг аваад байсан юм. Мань эр “Аав намайг Урчуудын эвлэлийн хороо гэдэг газарт дагалдан зураачаар оруулах гэж байгаа. Чи орооч” гэдэг юм байна. Би тэр даруй гэртээ ирээд аавдаа хэлтэл бодсон ч юмгүй “Миний хүү бүртгүүлчих” гэдэг байгаа. Дараа нь аав намайг дагуулаад Урчуудын эвлэлийн хорооны орлогч дарга дээр орлоо. Ярилцлаа. Ингээд л дагалдан зураачаар орохоор болсон доо. 12 дугаар сарын сүүлчээр тушаал гаргаад Саранчимэгийг Уран барималын, намайг Хэвлэл чимэглэлийн үйлдвэрийн зургийн тасагт дагалдан зураачаар хуваарилав. Эх зохиогч бөгөөд хальсны зураачаар ажиллах болов. Ийнхүү зураач болох анхны алхмаа хийсэн дээ. Архи, дарсны хаягны эскиз, эх зургийг нь гаргаж, өөрөө хэвлэдэг байсан. Эхэндээ бага залуу, туршлагагүй байсан болоод ч тэрүү алдаа гаргах тохиолдол байсан. Мөн магтаал сайшаал ч сонсч урамшиж явлаа.
-Гарын ур дүй, авьяасаас гадна сэтгэлгээ шаарддаг ажил бол зураач. Танд багын авьяас байж дээ?
-Магадгүй. Дунд сургуульд байхдаа би ханын сонин гаргадаг, мужааны хичээлд ч сонирхолтой тэр үед Герман улсаас угсардаг модон загварууд ирдэг байлаа тэр загвараас мөнч олныг угсарсандаа. Ер нь янз бүрийн элдэв юм сонирхдог хүүхэд байсан. Огт авьяасгүй байсан бол тэр ур чадвар шаардсан ажлыг яаж барах билээ.
-Зураачийн мэргэжлийн албан ёсоор хэзээ эзэмшсэн бэ?
-Урчуудын эвлэлийн хороонд хэсэг ажиллаад Хөгжим бүжгийн дунд сургуулийн уран зургийн ангид ороод 1966-1970 онд 11 дүгээр ангиа төгссөн. Тэр үед манай ерөнхий боловсролын сургалт 10 жилийн сургалттай байсан ч ХБДС-ийн хувьд мэргэжил нь нэмэгдээд 11 жилээр төгсгөдөг байсан юм. Би мундаг багш нараар их ч зүйл заалгасан даа. Тухайлбал, Ардын зураач Д.Амгалан, Б.Чогсом, О.Цэвэгжав гэх мэт. Дипломын ажлаа “Нэг ангийнхан” гэдэг сэдвийн дор график бар зургаар хулдаасан дээр хутгаар сийлж хийсэн.1971 онд Улсын Багшийн Дээд сургуулийн Уран зургийн ангид элсэн орж суралцаад,1975 онд дээд мэргэжлийн зураачаар төгсөж, Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны техникийн хэлтэст дэслэгч цолтой төлөөлөгчөөр томилогдож очлоо. Гэхдээ тус яамны Боловсон хүчний хэлтсийн дарга хурандаа Данаа, дэд хурандаа Санжмятав нар бүтэн сар шахам шалгаж байж ажилд авч билээ. Өдөр болгон ирж уулз гэнэ. Хүлээж хүлээж уулзахаар “Маргааш дахин ир” гэнэ. Иймэрхүү байдалтай бараг сар болж, сая нэг ажилд ороод байтал Польшийн Ерөнхийлөгч В.Ярузельскийг хүлээж авах хамгаалалтанд Яармагийн гүүрний цаахна, автобусны буудлын замын урд талыг хааж зогсох үүрэг авлаа. Наадмын үеэр санагдана. Онгоц буугаад нэлээд удсаны дараа хамгаалалтын албаны нэг хүн машинтай давхиж явуутаа “Цаашаа хараад зогс” гэлээ. Бид хоорондоо 20 орчим алхамын зайтай зогсож байсан юм. Удалгүй “Зочин ирлээ” гэв. Бид эргэж харж чадалгүй зогсож байхад араар олон машин давхиж өнгөрөв. Явсанаас нь хойш биднийг авах автобус ирж яаман дээрээ буулаа. Маргааш нь биднийг нэг том дарга дуудаж уулзаад “Яагаад төлөөлөгч ирж байхад бүгд цаашаа хараад нуруугаа харуулав” гэж загнаж гарав. Хэн ч үг дуугарсангүй. Би тэсэлгүй босоод “Эхний машинаар өнгөрсөн нэг дарга биднийг юугаа хийгээд зам руу хараад байгаа юм,цаанаас чинь юу ч ирж болно, цаашаагаа хар” гэсэн гээд хэлж орхив. Гэтэл тэр дарга “Хамгаалалтын эхэнд та нар гаднын аюулаас хамгаалж байгаа болохоор орчноо харж байх ёстой. Харин төлөөлөгчийг ирэх үед наашаа харж хүндэтгэл үзүүлэх ёстой” гээд л галтайхан бууж гарч билээ. Ингээд наадам өнгөрсний дараа буюу 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн миний ажиллах хэлтсийн дарга хурандаа Дэмбэрэлсамбуу,тасгийн дарга, дэд хурандаа Агваандорж нар намайг ээлжлэн авч уулзаад, улмаар хэлтсийн хамт олонтой танилцуулж, дэд хурандаа Доржпалам гэдэг хүнд халамжлуулахаар өгч билээ. Доржпалам гуай надад бүх л зүйлийг зааж сургаж байлаа. Мэдэхгүй чадахгүй зүйл үгүй, маш чадварлаг ажилтан байж билээ.
–Зураач хүн болохоор ажлынхаа онцлогийг өөрөөр хардаг байсан биз?
-Яахав, зарим шүүмжлэмээр зүйлийг хараад зүгээр суудаггүй байлаа. Жишээ нь, ажилд орсныхоо дараахан Цогтбаатар, Цэмбэлдаваа, Ганболд, Доржпалам нарыг тамхи их татаад байхаар нь хананд баримлын шавраар хохимой толгой хийгээд наачихсан. Залуу, бас хэнхэг байж /инээв/.
-Зураач хүн огт өөр албанд очихоор сэтгэлзүйн хувьд ямар байсан бэ? Эхэндээ зэмлүүлдэг л байсан байх даа?
-Ажилдаа ороод удаагүй байтал яамны сайд генерал Дэжид, хурандаа Агваан болон коллегийн гишүүд манай өрөөнд ороод ирэв. Тэд намайг шинэ ажилтан гээд баахан юм асууж шалгаан, цэрэгжилтэд хэр зэрэг суралцаж байгааг асуухад би нэг ч үг хариулж чадалгүй зэмлүүлж билээ. Намайг ойрын хугацаанд цэрэгжилттэй болгох үүрэг даалгаврыг хэлтсийн дарга, удирдах хүмүүст даалгаж билээ. Тус хэлтэст байхдаа гүйцэтгэх ажилтнуудтай хамт олон арван шуурхай арга хэмжээнд оролцож, сайшаал магтаал хүртэж, улмаар цэрэгжилтэд ч суралцсан. Би анхны томилолтоо Дорнод аймгийн төвд байх Орос цэргийн ангиас эхэлж, зөвлөх мэргэжилтэн болон ахмад Сийзхүүгийн хамт үүргээ биелүүлж билээ.Тус хэлтэст ажиллаж байхад генерал Санжмятав гуай нас барж, зургийг нь зуруулах сайдын даалгаврыг надад өглөө. Талийгч генералд цэргийн хувцастай зураг байхгүй учир энгийн хувцастай зургийг нь цэргийн хувцастай, бас бүх одон медальтай нь зурах хоёр хоногийн хугацаатай үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлснээр яамны хэмжээнд намайг гайгүй сайн зураач хэмээн тооцож, нэр хүндтэй ч болж, хүн бүр надтай залуу хүн гэлгүй тун хүндэтгэлтэй, урьдаас огт өөрөөр харьцах болж, нэр хүнд дээшилж билээ. Энэ үеэс эхлэн яамны ажилтан, ажилчдын болон ар гэр, танил нөхдийн ажил явдал тохиолдсон үед надад хандах болж, би чажлын бус цагаар шөнөөр сууж хөрөг зургийг нь зурдаг байлаа. Нэг удаа хилийн нисдэг тэрэг осолдож, генерал Намсрай хамт явсан 14 хүний хамт амь үрэгдэхэд, яамны сайд намайг коллегийн хуралд дуудан оруулж, эдгээр амь үрэгдсэн хүмүүсийн хөрөг зургийг тус бүр хоёр хувь яаралтай зурах үүрэг өгөв. Би “Ийм бачуу хугацаанд тийм олон хүний хөргийг хоёр хувь зурж амжихгүй. Би гэрэл зургийн аппарат биш шүү дээ” гэвэл нэг хүн намайг дэмжиж, улмаар зөвхөн генералын зургийг бүх одон медальтай нь өнгөтөөр томхон хэмжээтэй зурах, бусад хүмүүсийн зургийг нь арай багавтар хэмжээтэй дан өнгөөр зурах үүрэг өгөв. Би зөвшөөрч “Генералыг одон медальтай нь өнгөтөөр томхон хэмжээтэй, бусдыг нь дан бор хүрэн өнгөөр хүндэтгэлтэйгээр жижгэвтэр хэмжээтэй зурж өгье, харин эдгээр хүмүүсийн зургийг яаралтай олж өгнө үү, би хугацаанд нь амжуулахыг хичээе” гэхэд “Генералын зураг бэлэн байгаа, бусад зургийг өнөө орой бэлэн болгоно, одоо явж ажлаа эхлэ” гэж билээ. Би тэр дороо зургийн материалаа бэлдээд генералын зургийг зурж эхлэв. Генерал бол тухайн үедээ ганган Намсрай гэж алдаршсан, цэргийн хувцсыг сайхан өмсдөг, цэвэрч нямбайгаараа бусдад үлгэр жишээ болсон хүн байлаа. Маргаашаас нь бусад хүмүүсийн зургийг уван цуван авчирч өглөө. Хилийн цэргийн улстөрийн газраас “Манайд нэг зураг зурдаг ахлагч байгаа, түүнд зурагнаасаа өгч зуруулж болно” гэхэд нь би нэг цэргийн зургийг өгч, яаралтай зураад надад авчирч үзүүлээрэй, засах хэрэг гарвал над хугацаа хэрэгтэй гээд бусад бүх үлдсэн зургийг өдөр шөнөгүй тав хоног сууж дуусгаж билээ. Азаар ч гэхүү тэр ахлагчийн зурсан зурагт засвар хийх шаардлага байгаагүй. Тэр бол нэрт уран сийлбэрч Сэнгээгийн хүү Базар байсан бөгөөд түүнийг хожим нь манай музейд фондын эрхлэгчээр авч ажиллуулсан юм.
-Олон хүний хөргийг богино хугацаанд зурж дуусгахад ёстой л цаг наргүй суусан байж таарна. Гэхдээ цаг давчуу байсан болохоор чанарын хувьд зарим талаасаа өөлөх зүйл гарсан уу?
–Үгүй. Бэлэн болсон зургуудаа коллегийн хуралд оруулж үзүүлэхэд үнэхээр гайхан, хэлэх үг олдохгүй нь хэмээн магтаж билээ. Миний нэр хүндч улам өсөж, намайг авьяаслаг зураач хэмээн өргөмжилж, зурах захиалга ч ихэсдэг болов.Тус яамны Сургалтын төв буюу “Чекистийн кабинет” гэдэг танхим байлаа. Дарга нь дэдхурандаа Саранхүү гэж эмэгтэй байв. Төв хорооны Даваахүү гэдэг хүний эхнэр ньбайсан юм. Тэр кабинетийг өөрчлөн шинэчлэх, шинээр самбар нэмэх, засаж сэлбэх ажилд намайг томилж ажиллуулдаг, тэнд нь манай ахмад хурандаа нар цуглаж хууч хөөрдөг, алиа шог, хошин онигоо ярьж намайг ичээнэ. Тэр болгонд “Хүүхдийн чих алт болог” гэж Саранхүү гуай хэлдэг байж билээ.1978 оны хавар сайд намайг дуудаж, НАХЯ-ны музей байгуулах ажил даалгалаа. “Ажлаа хүлээлгэж өгөөд 8 дугаар тусгай тасагт очиж, музей байгуулах бэлтгэл ажлаа ханга, чамд холбоон дээр нэг өрөө гаргаж өгнө. Өрөөгөө хүлээж ав” гэснээр би тус яамны музейн анхны ажилтан болж билээ. 1978 оны намар сайд намайг дахин дуудаж “Зөвлөлтөд манай яамны оюутнуудын суралцдаг сургуульд Монгол чекистийн танхим байгуулна, шаардлагатай бүх зүйлийг бэлтгэж бэлэн болго. Томилолтын зардал өдрийн гурван рубль. Оюутны байранд байрлана” гэж үүрэг даалгавар өгөөд амжилт хүсэж билээ. Би тэр дор нь чекистийн кабинетэд хэрэгтэй бүхнийг бэлтгээд вагонд сууж Москваг зорилоо. Дөрөв хоноод Москвад очиход Хавскийн сургуулиас хүмүүс тосож авав. Би анх удаа Москвад ирсэн тул байшин барилгын уран гоё хийц, гудамж, зам талбайн гэрэлтүүлэг чимэглэл, зар сурталчилгааны самбар гээд нүд эрээлжилсэн сонин сайхан байдлыг бахдан үзэж, сонирхон харж явлаа. Хавскийн сургууль дээр ирээд Монгол оюутнуудад зориулсан Монгол чекистийн кабинет байгуулах ажилдаа шууд орж, өдөр нь оюутнууд хичээллэх үеэр амарч, оройны ажлын бэлтгэлээ хангаад шөнө оюутнуудыг амрах цагаар ажилладаг байв.Иймэрхүү маягаар 45 хоног ажиллаад ажлаа амжилттай дуусган гэр бүлийн хамт буцаж ирж билээ.Тэр үед эхнэр маань Болгарт эмчлүүлээд буцаж явсан юм.1979 оны 3 дугаар сард миний хүсэлтийг сайд хүлээн авч, музей байгуулах бэлтгэл ажлыг хангах тасгийг шинээр байгуулж, даргаар нь хурандаа Жамьян гуайг томилж, Б.Болд, С.Базар нарынгарын уртай залуусыг энэ ажилд татан оролцуулснаар бид музейн үзмэр цуглуулах, уран бүтээл хийх зэргээр зав чөлөөгүй ажиллаж байлаа. Музейд шаардлагатай бүх зүйлээр хангахыгбусад албадуудад үүрэг болгоод, өглөө 9 цагт сайд дээр албадын дарга нар цуглаж, нэгдүгээрт,музейд, тэгээд дараа нь бусад албадад шаардлагатай зүйлүүдийн талаар ярилцаж, дор дор нь хариуг ньөгч, маш шуурхай ажиллуулж байлаа.Намар 8 дугаар сард Халх голын ялалтын 40 жилийн ойгоор П.Чогдон баатартай хамт тулалдаан болсон газраар явж, дурсамж яриаг нь бичлэг хийж авсан билээ. Яамны архивын ажилтан ахмад С.Гэндэндарам хамт бичлэг хийлцсэн. Үүний дараа албан томилолтоор Ховд аймагявж, Монгол Улсын Баатар Э.Шийлэгтэй биечлэн уулзлаа. Мөн Монгол Улсын Баатар Бадамын төрсөн хүү Б.Цэдэвтэй уулзан баатрын талаар асууж сураглан тодруулж, бичлэг хийж, баримтматериал цуглуулж музейд тавихаар авчирсан билээ.1980 оны хавар хурандаа Жамьян бид хоёр албан томилолтоор Москва орж Хилийн цэргийн музей болон бусад музейн ажилтай танилцаж, туршлага судалж ирэв. Музей байгуулах бэлтгэл ажлын зэрэгцээ тус яамны эвлэлийн хороонд бүртгэлтэй,хорооноос зохион явуулах төрөл бүрийн ажилд идэвхтэй оролцдог байв. Энэ хугацаанд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн ээлжит их хуралд Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны Эвлэлийн Хорооноос өгөх бэлэг болох “Социалист бүтээн байгуулалт” нэртэй 60х40 хэмжээтэй зэс хөөмөлболон Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн 60 жилийн ойгоор 000001 дугаарын батлахыгЮ.Цэдэнбал даргад Л.Түдэв дарга гардуулж байгаа зургийг 120х90 хэмжээтэй тосон будгаарзурсан нь дээд удирдлагуудад ихэд таалагдаж, 1981 онд Куба улсад болох Олон улсын залуузураачдын үзэсгэлэн уулзалтанд намайг явуулж билээ. Тус уулзалт үзэсгэлэнд олон орны зураач залуустай танилцаж, харилцан туршлага судлан бие биедээ зурсан зургаа бэлэглэж, үзэсгэлэнд зургаа дэлгэн сонирхуулсан.1980-1981 онд зураач Я.Үржнээгийн хамт музейн интерьерийн эскиз зургийг хийх ажилд оролцож, Урчуудын Эвлэлийн Хороогоор батлуулж авсан бөгөөд тэр хүнтэй хамтран ажиллаж байхдаа би маш их юм сурч, интерьер дизайны их мэдлэгтэй болсон юм. Үүний ачаар бие даан музейн интерьерийн ажлын зургийг хийхдээ эхний эскиз загвараа өөрчилж, өөрсдийн нөхцөл байдалд тохируулан хийж болох боломж, барилга байшингаа хүртэл өөрчлүүлж, бүх санаачлагыг гартаа авч ажилласан даа. Ингэж ажиллахыг яамны сайд генерал С.Лувсангомбо надад үүрэг болгосонюм. Музей барих барилгын газрыг авч, улмаар улаан шугам татуулах, бүх холбогдохгазруудаас зөвшөөрөл авах ажлыг би гүйцэтгэж байсан ба суурийн фундамент ухах ажлыг тусяамны гадаадад сурдаг оюутнуудаар зуны амралтаар нь хийлгэх 15 хоногийн ажилтай ньзохицуулж, ажлыг нь нормчлон тогтоож, байнга эргэж тойрч, гүйцэтгэлд нь хяналт тавьж, гарынүсэг өгсөний дараа оюутнууд тэтгэлгээ авдаг байв. Барилгыг 1982 оны 12 дугаар сарын 24-ндхүлээн авч, дотоод заслын ажлыг музейн дотоод интерьерийн ажилтай зэрэг гүйцэтгэж, хугацаанднь өгөхийн тулд өдөр шөнөгүй шуурхай ажиллаж байв. С.Лувсангомбо сайд өглөө бүр ажлын цаг эхлэхээс өмнө 6-7 цагийн үед ирж, ажлын явцыг биечлэн шалгаж, үүрэг даалгавар өгч байсны хүчинд бид музейгээ хугацаанд нь дуусгаж, 1983 оны 7 дугаар сарын 16-нд нээлтээ хийж билээ.Музейн нээлт үнэхээр сүр жавхлантай болж билээ. С.Лувсангомбо сайд Улс ТөрийнТовчооны бүх гишүүдийг урьж оролцуулснаас гадна музейг байгуулахад оролцсон манай албадынудирдлагууд, гүйцэтгэх ажилтан, ажилчид, цэргийн албан хаагчид бүгд оролцсон том арга хэмжээ болсон бөгөөд сэтгэл машидхөдөлж байсан нь өчигдөрхөн мэт санагдаж байна. Музейн дотоод интерьерийн ажлыг хурандаа Жамьян, ахмад Б.Гантулга миний бие,бага дэслэгч С.Базар, дэслэгч Б.Болд, ахлагч Б.Төмөрбаатар, ахлагч Б.Март, ахмад С.Дамбадаржаа,гагнуурчин ахлагч Ганбат, цэрэг жолооч Я.Хүрэлбаатар зэрэг бидний нөхөд 10-аад цэргийн хамт хийж гүйцэтгэсэн юм шүү дээ. Хамгийн гол нь жинхэнэ музейн зориулалтаар үзмэр дизайн нь хийгдсэн, Монголын анх удаа өөрсдийн хүчээр босгосон музей болсон юм. Музейн барилгын архитектор нь Төрийн шагналт уран барилгач Г. Лувсандорж байв. Музейн барилгыгХилийн цэргийн 0119-р ангийн барилгачин дайчид хошууч Лувсанноров, ахмад Дорждагва нарынудирдлагаар хугацаанд нь чанар үзэмж сайтай барьж ашиглалтад өгсөн билээ.Миний бие мөн ондоо тус музейн даргаар томилогдож, 1990 оны 8 дугаар сарын 1 хүртэл ажиллаад орон тооны зохицуулалтаар Монголын Урчуудын ЭвлэлийнХороондоо буцаж ирээд үзэсгэлэнгийн даргаар ажилласан. НАХЯ-ны системд миний биежирийн төлөөлөгч ажилтнаас ахлах төлөөлөгч болтлоо, дэслэгчээс дэд хурандаа цолтой болтлоо дэвшин ажилласан нь хамт олон, ахмад ажилтны халамж анхаарал, ач тус хэмээн боддог.Тус яамны музейд ажиллаж байхдаа музей сурталчлах ажилд шинэ ахиц гаргаж, нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуулиудаар явж, холбоо тогтоон, тусгай хуваарь гаргаж, түүхийн хичээлийг нь үнэ төлбөргүй музейд хичээллүүлэх, мөн их, дээд сургуулийн оюутнууд болон үйлдвэр, албангазруудад хуваарь гарган үзүүлэх, цэргийн анги салбарын байлдагч, цэрэг, ахлагч, офицер, сонсогчнарт тусгай хуваариар үзүүлж, цэрэг эх оронч хүмүүжил олгож байв. Мөн яамны салбар байгууллагуудтай хамтран үзэсгэлэн зохион байгуулж, музей сурталчлах өдөрлөг зохион, нам,эвлэлийн гишүүнд элсүүлэх, ахмад зүтгэлтнүүдтэй уулзалт хийх ажлыг тогтмол зохион байгуулжбайлаа. Энэ хугацаанд манай музейн ажилтнууд Хилийн ба Дотоодын Цэргийн Удирдах ГазрынУлс Төрийн Газрын хүсэлтээр хилийн анги, салбар, отрядуудын Алдрын танхим шинээрбайгуулах, шинэчлэн байгуулах, тохижуулах ажлыг хийж өгдөг байв. Музейн дотоод үзмэрүүдийг диафильм болгож, фото самбар, кино, үзэсгэлэн зэргийг хилийн анги салбарын дайчдадсурталчлан таниулах ажлыг Дорнод аймаг, Халх гол, Эрдэнэцагаан, Онгон, Улаан Уулын отряд, заставуудаар явж сурталчилж байсан. Мөн цэрэг сурталчлах сарын ажлаар Хилийн Цэргийн Улс төрийн Газартай хамтран Сүхбаатар, Дорноговь, Баянхонгор аймгуудад явж, музейгээ сурталчлаадзогсохгүй нийслэл хотод алба хааж буй хилчин дайчдын мэндчилгээг видео камерт бичин ар гэрт нь үзүүлж, хариу мэндчилгээ бичлэгийг хийж авч байсан нь тухайн үедээ шинэлэгажил болж байлаа. Энэ ажлаар албан томилолтоор баруун, зүүн, өмнөд, хойд хилээр олонтоо явсан билээ. Чухам энэ үед ОХУ-ын Аюулаас Хамгаалах Хорооны Хилийн цэргийн дарга, армийнгенерал В.Матросовын гарын үсэгтэй Онц хилчиний 1 дүгээр зэргийн тэмдэг, үнэмлэхээршагнуулж байлаа.Миний эскиз загвараар анх удаа Эрдэнэцагааны отрядад Жадан хөшөө хийж босгосон юм. Хилийн цэргийн АН-26 онгоц хөөрөх үедээ осолдсон энэ газарт дурсгалын Жадан хөшөө босгож,булшнуудыг нь эскизийн дагуу байрлуулж билээ. Үүний дараа Баруун Хязгаарт болсон зэвсэгт тулгаралтын 40 жилийн ойгоор Байтагийн 10 баатарын дурсгалын хөшөөг босгох ажилд орсон. Энэ ажилдБ,Болд Б.Төмөрбаатар, 5 цэргийн хамт тус бүр нь 500 кг жинтэй 6 ширхэг цул боржин чулууг ДТ-75 трактороор зөөж, уулын оройд гаргаж, байрлуулан нээлтээ хийжбилээ. Ойн ажилд оролцохоор зочид төлөөлөгчид уулын оройд гарч ирж байхад тэр үед бид ажлаа амжиждуусгаж байсан юм.Халх голын ялалтын 50 жилийн ойг тохиолдуулан хилийн отряд, заставуудаар явж,тулалдаан болж байсан Дархан уул, Эрс уул, Бойтогт манхан, Талын манхан зэрэг 6 газар босгоххөшөөний эх загвар хийж, тулалдаанд оролцож байсан 6 дугаар застав, 7 дугаар заставт МонголУлсын баатар П.Чогдон, С.Төмөрбаатар нарын цээж хөшөөг уран барималч Ө.Болдоор хийлгэж,биечлэн босголцож байлаа. Монгол Улсын баатар Л.Дандар, П.Чогдон, С.Төмөрбаатар, Д.Гуулин нартай хамт тулалдаан болсон газруудаар нь очиж, тулалдааны талаар дурсамж яриаг нь бичижавч, уулзалт зохион байгуулж, газар дээр нь дурсгалын тэмдэг тавьж явав. Мөн тэдний заставын1939 оны дайнд оролцсон дайчдыг цуглуулж, байлдаж байсан газруудаар нь, бас төрөлх заставуудаар нь зочлуулж, уулзалт хийлгэн баримтат видео бичлэг хийж үлдээсэн билээ. Энэ бүхэн манай архивын алтан фондод байх ёстой. Ер нь иймэрхүү олон бичлэг байгаа гэж найдаж явдаг. Музейн үзмэр цуглуулах ажлаар Дорнод аймаг, Халх гол, Ховд аймаг, Байтаг Богд, Говь-Алтай аймагт очиж, дайн тулаан, зэвсэгт тулгаралт болсон газраар явж, уг тулалдаандоролцож явсан ахмад дайчид, хилийн туслах группийн гишүүдтэй уулзаж ярилцан олон арван хуурцаг яриа тэмдэглэл, фото зураг, видео бичлэг хийж, олон биет үзмэр цуглуулсан. Мөн музейд шаардлагатай уран бүтээл хийлгэх сценари бичиж, уран бүтээл хийлгэн авсан. Үүнд Ардын зураач Н.Цүлтэм Д. Амгалан Г.Одон А.Сэнгэцохио, Гомбосүрэн болон алдартай олон бүтээлчдийн ховор бүтээлүүд хадгалагдаж байгаа уран бүтээлчдийгдагуулан хөдөө орон нутгаар явж, ахмад дайчидтай биечлэн уулзуулах, тулалдаан болсон газароронтой нь танилцуулах ажил хийсний үр дүнд бодит амьдралаас үүдэн гарсан олон арванурлагийн бүтээл төрөн гарсан юм. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Равсал, Сэнгэцохио, Ч.Батмөнх, зураач Д.Өлзийхутаг, До.Болд, Х.Дамба, Дашням нарыг дагуулан Халх гол, Эрс уул,Байтаг богд зэрэг түүхт газраар явж, этюд, зураг, схем хийлгэн Монгол Улсын баатар П.Чогдон,С.Төмөрбаатар, бусад ахмад дайчидтай уулзуулж, газар дээр нь эскиз судалбар зураг хийлгүүлж байв. Мөн яамны өмнөх талбайд монголчуудын дунд Төмөрбаатар жанжин хэмээн алдаршсан Улаан армийн нэрт жанжин П.Щетинкиний хөшөө босгох бүх тохижилтын ажлыг гардан гүйцэтгэсэн. Щетинкиний цээж баримлыг миний багш уран барималч Ц.Доржсүрэн хийж,уран барималч Ө.Болд чулуугаар цохиж сийлсэн юм. Тэрээр Улсын баатар П.Чогдон, С.Төмөрбаатар, Б.Гиваан, Б.Тэгшээ, маршал Х.Чойбалсангийн баримлуудыг хийсэн авьяаслаг хүн байв. Мөн миний хийсэн эскизээр НАХЯ-ны 60, 80 жилийн ойн медаль, дурсгалын тэмдэг, Онц хилчин тэмдгийн шинэчилсэн загвар, Цагдан Сэргийлэх Байгууллагын энгэрийн таних тэмдэг зэргийг хийлгэж байлаа. Миний удирдлагаар манай музейн ажилтнууд “Оч”, “Дөл” зуслан, Сүүжуулын амралт зэрэгт дизайн чимэглэл, зам талбайн зурагт самбар, сурталчилгааны самбар хийж,мөн сансарын нисэгч Ж.Гүррагчаа, Д.Жанибеков нарыг Монголд айлчлах үеэр 6х5 метрийн хэмжээтэй том хөрөг зургийг зурж, яамны барилгыг чимэглэж байсан ба ер нь баяр ёслолын үеэрчимэглэлийн бүх ажлыг бид хариуцан гүйцэтгэж байв. Бид хамтран Москва хотноо Ю.Цэдэнбал даргын байрлаж байсан байрных нь бүх хаалгыг, мөн Их Тэнгэрийн аманд байрлах 53 дугаар байрны хаалгыг Монгол хээ угалзаар сийлбэрлэн чимэглэж байлаа.1988-1989 оны үед цэргийн дүрэмт хувцас формын өөрчлөлт хийгдэхэд хошууч Б.Болдын хамт оролцож, хилийн цэрэг, аюулаас хамгаалах яамны генерал, офицер, ахлагч, цэрэг байлдагчийн хувцас, цол тэмдэг, таних тэмдэгний эскиз хийж оролцсон нь батлагдсан бөгөөд одоо хүртэл хэрэглэж байгаад баяртай явдаг. Бид бүх ажлын цаг хугацааг зөв тооцдог, зохион байгуулалт сайтай, нэг санаатай хамт олон байсан тул манай яамны музей үнэхээр баялаг үзмэртэй, Монголд анх удаа өөрсдийн гараар байгуулсан маш сайхан музей болсон. Бидний ажлыг өндөр үнэлж яамны удирдлагаас шинэ орон сууц гардуулж, хугацаанаас өмнө цол олгож байв. Миний бие “НАХЯ-ны 60 жилийн ойд”, “Тэд юу санаархаж байна” зэрэг баримтат кинонуудад зураач, зургийн дарга, зохион байгуулагчаар оролцож байлаа. 1990 оны ардчилсан хувьсгалын үеэр НАХЯ-ны Архив, Улсын Төв Архив, ҮндэснийТүүхийн музейн ажилтнуудтай хамтран Монголд анх удаа “Хэлмэгдэгсдийн дурсгалд” зориулсанүзэсгэлэн байгуулж, тухайн цаг үеийн түүхэн баримт сэлтийг анх удаа олон нийтэд дэлгэн үзүүлсний дараа энэхүү үзэсгэлэнгийн дийлэнх үзмэрт суурилан “Хэлмэгдэгсэдийн музей” байгуулагдсан билээ. Ер нь ардчиллын давалгааны он жилүүдэд манай яамны удирдлагууд зөв зүйтэй бодлого баримталж байсны хүчинд ардчилал тайван замаар болж өнгөрсөнийг ч тэмдэглэх нь зүйтэй болов уу.
–Тантай ярилцаж суухад залуу наснаасаа л цаг наргүй ажиллаж, олон сайхан уран бүтээл туурвисан, аргагүй л хийсэн бүтээсэн зүйл ихтэй хүн юмгэдэг бодол өөрийн эрхгүй төрж байна?
-Баярлалаа. Манай гэр бүлийн хүн ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Хэл шинжлэлийн хүрээлэнд удаан хугацааны албан томилолтоор ажиллах болсон тул бид 1992 онд Москваг зорьж 12 жил амьдарсан. Тэнд байхдаа Оросын Шинжлэх Ухааны Академи, Монголын Шинжлэх Ухааны Академийн хамтын ажиллагааны дагуу зохиосон “Большой Академический Монгольско-русский словарь” (“Монгол орос дэлгэрэнгүй их толь”) 4 боть толь бичгийн зураачаар, эхнэр Ё.Баярсайхан энэ толийн зохиогч, редактороор ажилласан. Үүний зэрэгцээ Москвад суугаа Монголын ЭлчинСайдын Яаманд хамгаалалтын алба болон Консулын газарт туслах ажилтан, Соёлынтөвийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Энэ хугацаанд Москва хот дахь Дорно дахины хийцтэйтомоохон хэмжээний 8 ресторан, баар, их дэлгүүрийн дизайн, интерьер чимэглэл хийгээд амжсан даа. Мөн Москва, Элиста, Барнаул, Голландын Берген, Германы Берлин хотноо, Элчин Сайдын Яамны Соёлын төвд хоёр удаа бие даасан үзэсгэлэн гаргаж Монгол орноо, урлаг соёлоо сурталчилж байв. Эдүгээ миний бие Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны Урланд бие даасан уранбүтээл хийж, дотоод гадаадын үзэсгэлэнд бүтээлээрээ тогтмол оролцож байна. Улс тунхагласны “50 жилийн ойн” медаль (1970 онд), “Онц хилчин” тэмдэг (НАХЯ-ны сайдын 1979 оны 9 дүгээр сарын 12-ны 832 тооттушаалаар), “Цэргийн алдар” медаль (МХЗЭ-ийн Төв Хорооны нарийн бичгийн дарга Л.Түдэвийн 1981 оны 10 дугаар сарын 15-ны 1763 дугаарын тушаалаар), “Отличник погранвойск” I степени тэмдэг (ОХУ-ын Аюулаас Хамгаалах Хорооны Хилийн цэргийн армийн генерал В.Матросовынгарын үсэгтэй), Улсыг Аюулаас Хамгаалах Байгууллагын “60 жилийн ойн дурсгалын” хүндэттэмдэг (НАХЯ-ны сайдын 1982 оны 597 дугаар тушаалаар), Зэвсэгт хүчний “60 жилийн ойн”медаль (БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1982 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 177 дугаар зарлигаар), Байлдааны медаль (БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 155 дугаар зарлигаар), Тагнуулын Байгууллагын “80 жилийн ойн” хүндэт тэмдэг (Тагнуулын Ерөнхий Газрын даргын 2002 оны 252 дугаар тушаалаар), Гадаад Тагнуулын Албаны 80 жилийн ойн дурсгалын хүндэт тэмдэг (Тагнуулын Ерөнхий Газрын даргын 2006 оны 248 дугаар тушаалаар), “Аюулгүй байдлын төлөө” I зэргийн медаль (Тагнуулын Ерөнхий Газрын даргын 2009 оны 451 дүгээр тушаалаар), Ардчилсан хувьсгалын “20 жилийн ойн” медаль (Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 186 дугаар зарлигаар), Цэргийн гавьяаны одон (Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн н.7дугаар зарлигаар) Цэргийн гавьяаны улаан тугын одон Монгол улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 7 дугаар сарын 07 өдрийн 03 дугаар зарилгаар тус тус шагнагдсан.
-Ингээд яриад байвал бүтэн номын хэмжээтэй ярилцлага болох нь. Гэхдээ сэтгүүлзүйн стандартын дагуу ярилцлага маань өндөрлөж байна. Мэргэжлийн холбоотой нэг асуулт асууя. Та хөрөг зураг мөн байгалийн зураг ч зурдаг. Ялгаа нь юундаа байдаг вэ?
-Хөрөг зураг зурахад хүний зан характер, дотоод сэтгэлийг нь ойлгож, мэдрэх ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн хүнээ сайтар таниж мэдэх ёстой гэсэн үг. Харин байгалийн зургийг зурахад заавал өөрөө очиж, нүдээрээ харж байж зурах ёстой л доо. Миний хувьд чамлахааргүй их зүйл хийж бүтээсэн. Хамгийн гол нь тэр болгонд маань сэтгэл минь шингэсэн билээ.
Ярилцсан Д.Лхагва