Өмнөговь аймгийн Засаг дарга асан, эдүгээ тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргаар ажиллаж буй Б.Бадрааг АТГ-аас шалгаж эхэлжээ.
Б.Бадрааг Цагаан хад суурьшлын бүсэд хууль бусаар газар авч гадаадын иргэнд өндөр үнээр худалдсан байж болзошгүй хэргээр сэжиглэн шалгаж байгааг эх сурвалж мэдээллээ.
Мөн түүний хүү Б.Наранболдын гэрт нэгжлэг хийхэд 300 орчим сая төгрөг, бас бусад үнэт зүйл илэрсэн гэх мэдээлэл түгээд байна. Б.Наранболдыг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж.