“Ergelt.mn” сайтад гарсан “Тэрбум мод тарих аян Хүдэр сумын зулзган нарсан ойг сүйдэлж дууслаа” гэсэн мэдээллийг Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр няцаасан байна. Тодруулбал тэрээр: “Баримтын алдаатай ташаа мэдээллийг албан ёсоор няцааж байна. “Тэрбум мод” тарьж ургуулах үндэсний хөдөлгөөний хүрээнд уулын мод булгалж суулгаагүй. Цаашид ч тийм зүйл болохгүй. Өөр зорилгоор, өөр чиглэлээр хийгдэж байгаа ажлыг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдсэн мэтээр зориуд гуйвуулсан мэдээ нийтэлж, түгээж байгаад харамсаж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зөвхөн үржүүлгийн газар үрээр үржүүлж ургуулсан нялх суулгацуудыг тарьж суулгасан болно” гэжээ.
sonin.mn