Нэг цагт халдварын тохиолдол 2543 хүнээр нэмэгдэж, 4883 хүн эдгэрчээ. Үүний 1342 нь Улаанбаатарт, 1201 нь орон нутагт бүртгэгджээ.
Нийслэл болон орон нутгийн эмнэлгүүдэд 12 329 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хөнгөн 12 329, хүндэвтэр 6729, хүнд 1959, нэн хүнд оноштой 380 хүн байгааг ЭМЯ мэдээллээ. Харин гэрээр 56 800 иргэн эмчлүүлж байна.
Маш харамсалтай нь нэг хоногт 41-80 насны 13 хүн халдварын улмаар нас баржээ. Ийнхүү манай улсад нас баралт 1059 боллоо.