Иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үедээ шаардлагатай эм, тариаг өөрсдөө гаргадаг. Тэгвэл “Та эмнэлэгт хэвтэх үедээ эм тарианы зардлыг өөрөөсөө гаргаж байсан уу? Энэ тохиолдолд хаана хандах вэ? Даатгуулагч та хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийнхээ Чанарын албанд эм тариа авсан зардлын И-баримтыг хавсарган хүсэлтээ өгснөөр өөрөөс гаргасан эм тарианы зардлыг буцаан авах боломжтой’ гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар мэдэгдлээ.