МҮХАҮТ болон ТОП-10 аж ахуйн нэгжүүд эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр сонгуулийн үр дүнгээр зохион байгуулагдах шинэ Засгийн газарт тавих хамтран ажиллах санал зөвлөмжийг гаргаж, Монгол Улсын хөгжлийн төлөөх хамтарсан “Эдийн Засгийг Эрчимжүүлэх” тунхаг бичигт гарын үсэг зурлаа.
Уг тунхаг бичигт “Бидний энэхүү хамтран ажиллах тунхаг бичигт заасан чиглэлүүдээр хамтран ажиллахыг Засгийн газарт хүсч, бизнес эрхлэгчдэд уриалж байна” гэжээ.