“Мунзуй” хэмээх Нямдорж өнөөдөр хэвлэлийнхнийг цуглуулж Н.Номтойбаярыг сонгож болохгүй хэмээн мэдэгдлээ. Тэрбээр “Буриад ард түмний нэрийг барьж болохгүй. Яг Буриад мөн ч юм уу, биш ч юм уу. Нарийн ярьвал буриад бишийг нь би гаргаад ирж чадна. Н.Номтойбаярт зөндөөн их хэрэг байгаа. Та нар мартчихсан сайн хүн болгоод яриад байгаа биз дээ. Шүүх хурлын гадаа өмнө баахан Буриад хүн зогсоочихсон ч байх шиг. Б.Нямтайшир гуайг Цагаан суваргын ордыг ард түмэндээ өгчихвөл бид нар ядаж 34 тэрбум долларынхаа өрнөөс салчих гээд байна. Н.Номтойбаярыг хэлмэгдсэн гэж яагаад яриад байгаа юм бэ? Намайг шоронд ороход тэд нар өрөвдөөгүй ш дээ. Би өөрөө Хан-Уулын иргэн. Хан-Уулын иргэдийг тэнэг гээд бодчихож. 3 тэрбум 200 сая төгрөгөөр ухуулагч нар худалдаж авч байна гэсэн. Би ч гэсэн портер хөлсөлж аваад өөрийнхөө зурагтай захиаг Хан-Уулынхаа сонгогчдод тараах гэж байгаа юм. 2012 онд Ц.Элбэгдоржоороо хүртэл намайг шоронд хийлгэж байсан. Саяхан Ц.Элбэгдоржтой нийлээд хүчтэй байсан улс шүү дээ. Аав нь Ц.Элбэгдоржийн туслах байсныг мэдэх үү? Өчигдөр надад “Маргааш янз бүрийн юм яривал араас чинь хутгална” гэсэн. Би тэр өвгөнийг басч байна. Зүгээр л Цагаан суваргын ордыг улсад өгчих л дөө. Тэд баян, бид ядуугаараа явах ёстой юм уу? Энэ айл намайг 5 жил шоронд суулгасан, хүүхэдтэй нь зодолдсоны төлөө шүү дээ. Би Б.Нямтайшир, Н.Номтойбаяр хоёрын өгсөн ялыг дуусгасан. Над шиг адилхан дуусгачих л даа. Өөрөө шоронд суух болохоор өрөвдөлтэй юм яриад байж болохгүй. Араа даах хэрэгтэй. Хэлмэгдлээ ч гэх шиг. Ямар ч хэлмэгдэл байхгүй шүү. Хүн хэлмэгдүүлэх болохоороо жаргачихсан явж байсан. Өөрөө болохоор зовсон ч гэх шиг. Хан-Уул дүүрэгт хамгийн том компани нь МАК. Хурд хорооллын хойно байгаа хоосон газар дээр 4 жилийн дотор спорт цогцолбор бариад улсад тушаачих. Тэгвэл би хүмүүсээ дагуулж ирээд өөрөө дэмжинэ. Та нар намайг У.Хүрэлсүхийн хүн гэж магадгүй. У.Хүрэлсүх гарч ирээд энэ нэг хэдэн луйварчидтай яс үзээд, тэмцэж байгаа учраас би дэмжээд байгаа юм. Баярлаад байгаа юм. Дэм болохын тулд ийм юм хийгээд байна. Эцэст нь хэлэхэд сонгууль болохоор намайг хорьчихдог. 2012 онд хорьсон, 2016 онд хорьсон. Тэр үед Н.Номтойбаяр хүчтэй байсан даа. Миеэгомбын Энхболд ахтайгаа нийлчихсэн, муухай юм их хийсэн дээ. Шинэ гэмт хэргийг нь одоо АТГ шалгаж байна. Тэгсэн чинь аав нь ч гарч ирж байх шиг, ээж нь ч гарч ирж байх шиг. Би Хан-Уулын иргэн учраас энэ хогийн шаарыг битгий сонгоорой гэх гээд байгаа юм” гэлээ.