Зохиогч: Admin

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Тэгвэл нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1100 орчим ТҮЦ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар нийт 46 байршилд 645 зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, цэвэрлэгээ ариулгалыг хийлээ. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан зөвшөөрөлгүй ТҮЦ-нүүдийг өнгөрсөн өдрүүдэд нүүлгэж, замыг чөлөөлсөн. Олон хүний амьдрал яригдаж байгаа учраас ТҮЦ-ийн үйлчилгээ эрхэлж байсан хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, НЗДТГ-аас хоёр санал тавьсан. Бид эхний ээлжид нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах санал тавьсан. Мөн Нарантуул,…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, Ханын материал орчмын чөлөөлсөн газарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх орон сууцны төслийн  тендерийн баримт бичгийн талаар хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 30 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 79.1 хувьтай байна. НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр “Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах ажлын хүрээнд 18 байршилд 180 ширхэг гарааш чөлөөлсөн бол таван байршилд хашаа хайс чөлөөлөөд байна. Мөн өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүрэгт 645 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, ул суурийг…

Дэлгэрэнгүй

Улсын харцага Г.Ганхуяг өөрийн цахим хуудсаараа дамжуулан ЗГАЭГ-ын дарга Н.Учрал, физикч гэх Н.Тэгш баяр нарыг заналхийлсэн агуулгатай пост оруулсан. Удалгүй хуулийнхан түүнийг баривчилж саатуулсан. Харин Н.Учрал энэ талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Би гомдол гаргаагүй шүү. Огт тийм гомдол гаргаагүй. Надад тэр хүнийг баривчлагдсан талаар мэдээлэл ч алга байна” хэмээжээ.

Дэлгэрэнгүй

Х.Баттулгад алергитай улстөрчдийн нэг бол Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр. Тэрбээр экс Ерөнхийлөгчтэй холбоотой дургүйцлээ байн байн илэрхийлдэг. Өнөөдөр л гэхэд цахим хуудастаа  “Асуултын хариу ирэв. Нэг. Засгийн газар яамд, агентлагаас гадна нийт 57 хороо, комисс, зөвлөл байгуулснаас хуульд тухайлан чиг үүргийг нь заагаагүй 10 хороо, 4 зөвлөл байгуулж. Энэ 14 зөвлөл, хороо нь 90 орон тоотой байх ба 30 тэрбум төгрөгийн төсөв зарцуулж байна. Хуулиар байгуулагдсан яамд, агентлагуудтай чиг үүрэг давхардсан, төрийн албаны шалгалт өгөөгүй, улс төрийн авлига болгож төрийг данхайлгаж, эзэн биегүй хоорондоо хариуцлагаа чихсэн эрх мэдлийн бүтцүүдийг үлэмж нэмэгдүүлж буй нь Үндсэн хуулийн бус бөгөөд төрийг удирдах,…

Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар СБД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж байгаа талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Д.Пүрэвбаатар: ”Би өнөөдөр Монгол улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрийн гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нарт холбогдуулан бусдыг гүтгэсэн хэргээр СБД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж байна. Энэхүү гүтгэлэг нь Монгол улсын Эрүүгийн хуулинд заасан онц хүнд гэмт хэрэгт тооцогддог 250 сая доллараар Монгол улсын газар нутгийг заран татвараас зайлсхийж, оффшор бүсэд хөрөнгө байрлуулсан гэх мэдээллийг хэд хоногийн хугацаанд байнга гаргаж байгаа учраас үүнтэй холбогдуулаад Монгол улсын Эрүүгийн хуулийн 13-ийн 14-т зааснаар худал мэдээлэл тарааж бусдыг гүтгэсэн гэсэн үндэслэлээр цагдаагийн байгуулалагад хандаж өмгөөлөгчийн хувиар…

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна. Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч эхэллээ. Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ. Иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна. Та бүхэн доорх линкээр санал асуулгад оролцоно уу. https://vote.ulaanbaatar.mn/home НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй

Доминиканы Бүгд Найрамдах Улсын нийслэл Санто-Доминго хотын шөнийн клубийн дээвэр нурсны улмаас 124 хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтэж бэртжээ. Аврагчид амьд үлдсэн хүмүүсийг олоход 24-36 цагийн хугацаа үлдээд байна гэж аврах албаны дарга Хуан Мануэль Мендес мэдээлсэн байна. Доминиканы Ерөнхийлөгч Луис Абинадер ослын газарт очиж, амиа алдсан хүмүүсийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлжээ. Санто-Доминго хотын “Jet Set” шөнийн клубийн дээвэр дөрөвдүгээр сарын 8-ны мягмар гарагийн шөнө нэрт меренге дуучин Рубби Перезийн тоглолтын үеэр гэнэт нурсан байна. Дээвэр нурах үед шөнийн клубт мянга орчим хүн байсан байж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлж байна. Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй гэж…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.04.10/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцэв. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа.Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор улируулан томилох асуудлыг зөвшилцөхөөр саналаа Улсын Их Хуралд хүргүүлж байна гэв. Банзрагчийн Жаргалсайхан 1964 онд Өвөрхангай аймгийн…

Дэлгэрэнгүй

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ. Улс төрд лав Л.Гантөмөр гэдэг “өрсөлдөгч” алга. Сонирхлоо. Тэгсэн нь, түүнийг Улаангомын 10 жилд сурч байхад ангид нь гурван Гантөмөр байжээ. Хоёр нь Л овогтой аж. Тиймээс ангийнх нь багш тэднийг ялгахын тулд одоогийн АН-ын даргыг Лу.Гантөмөр гэж бичдэг болжээ. Түүнээс хойш найзууд нь хүртэл Лу.Ганаа гэж дуудддаг болсон байгаа юм. Улмаар, энэ нэрээрээ улс төрд танил болсон байна. Гэснээс, Лу.Гантөмөр дарга нь болсон АН-ынхан 35 жилийнхээ ойд зориулсан Их хурлаа сая даваа гаригт хийлээ. Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр л дөө. Уг нь энэ АН нь 2000 оны арванхоёрдугаар…

Дэлгэрэнгүй

Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллийг өглөө. Өнөөдрийн байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 414-т хүрсэн бөгөөд яг одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа 135, гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 1 хүн байгаа аж. Үлдсэн 278 тохиолдол нь эдгэрээд байгаа юм. Өвчлөлийн хувьд 10-14 насныхны дунд өндөр хувьтай хэвээр байна. Ихэвчлэн ЕБС-иудын дунд голомтлон халдварлаж байгаа тул халдвараас сэргийлэхийн тулд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.

Дэлгэрэнгүй