Зохиогч: Admin

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл нар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2025.03.28)  өргөн мэдүүллээ. Одоогийн байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнийг спот, форвард гэрээний дагуу биржээр дамжуулан арилжиж байгаа бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 43 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг нийт 17.07 их наяд төгрөгөөр арилжаалжээ. Гэсэн хэдий ч эрх зүйн зохицуулалт хоорондын уялдаагүй байдлын улмаас уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан арилжаалах үйл ажиллагаа зогсонги байдалд орох, биржийн арилжаанд оролцогч аж ахуйн нэгжүүдийн орлогыг хязгаарлах, Үндэсний баялгийн санг…

Дэлгэрэнгүй

Өмнөд Солонгост дэгдээд буй ой хээрийн түймрийн улмаас амиа алдагсдын тоо 26-д хүрчээ. Хүчтэй салхи, хуурай цаг агаарын улмаас газар авсаар байгаа түймэр долоон мужийг бүхэлд нь хамарч 31,000 гаруй га ой мод, байшин, сүм хийд, үйлдвэр зэрэг нийт 257 барилга байгууламж сүйджээ. Түймрийн улмаас 19 хүн шархдаж, 27 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Түймэр гарснаас хойш нийт 27.079 хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Өдрийн сонин.

Дэлгэрэнгүй

Хөнгөн атлетикийн мастеруудын “World Masters Athletics Indoor Championships-2025” тэмцээн АНУ-ын Флорида мужийн Алачуа хотод үргэлжилж байна. Долоон өдөр үргэлжлэх тус тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа хошой алтан медаль хүртлээ. Тодруулбал, тэрбээр 90-95 насны ангилалд 60 болон 800 метрийн зайд хос алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Дэлхийн дээд амжилтыг эзэмшигч түүнийд хувьд энэхүү тэмцээнд зургаан төрөлд өрсөлдөхөөр бүртгүүлсэн бөгөөд одоо гүйлтийн 200, 400, 1500 метр зайн уралдаанаас гадна гурвын харайлтын төрөлд оролцох юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хөнгөн атлетикийн дэлхийн хошой аварга Ц.Раднаагийн амьдрал, түүхээс сэдэвлэсэн “Цагаан зээрийн янзага” баримтат кино нээлтээ хийж байв. Түүний хувьд 85 насандаа…

Дэлгэрэнгүй

Жил бүрийн 3-р сарын 30-ны өдөр “Дэлхийн эмч нарын өдөр” тохиодог бөгөөд энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, сувилагч, эх баригч нарын дуу хоолойг сонсох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, мэргэжлийн ажлын онцлогийг олон нийтэд таниулах, эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн “Эмчээ Сонсъё” арга хэмжээг ЭМЯ-наас зохион байгуулж байна. Өнөөдрийн “Эмчээ Сонсъё” арга хэмжээнд оролцож буй эмч нар салбарын сайдаас эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлынхаа хүрээнд хариулт авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааны талаар газар дээр нь хариулт авлаа. Энэхүү арга хэмжээг улсын хэмжээнд 6 өдрийн турш цахим болон танхимаар хийх юм. Энэ үеэр Эрүүл мэндийн…

Дэлгэрэнгүй

Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай. Үүний дагуу өнөөдөр буюу 03 дугаар сарын 27-ны пүрэв гарагийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна. Иймд иргэд та бүхэн айж сандралгүй тайван байж, дадлага сургуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Нэгдэх дохио дуугарахад иргэн та “суу, нүүгд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, аюулгүй байдлаа хангаж түр хүлээнэ үү. Хэрэв та гудамжинд явж байвал, гэрэлтүүлэг, цахилгааны тулгуур багана, өндөр барилга, байгууламж зэргээс холдож биеэ хамгаалан сууж түр хүлээнэ үү. Тээврийн хэрэгслээр явж байгаа тохиолдолд замаас гарч, тээврийн хэрэгслийг унтрааж түр хүлээнэ үү. Хоёр…

Дэлгэрэнгүй

Хан-Уул дүүргийн, 3 дугаар хороо, Яармагаас Станцын замыг холбосон шинэ гүүрний баруун талд зөвшөөрөлгүй барьсан гүүрийг ГУББГ-аас буулгаж, орц гарцыг чөлөөлж байна. Энэ талаар ГУББГ-ын Лаг талбайн техникч Ц.Батбаатар “Зөвшөөрөлгүй барьсан гүүрний орц, гарцаас үүдэн голын сувагчлалд өөрчлөлт орж, шар усны үерийн эрсдэл нэмэгдэж байна. Энэ мэт зөвшөөрөлгүй газар барилга байгууламж барьснаар голын сувагчлалын зарцуулалт багасаж, зуны улиралд айл өрх болон аж ахуйн нэгжүүд үерийн эрсдэлд өртөх магадлал ихэсдэг. Иймд бид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж зөвшөөрөлгүй барьсан орц, гарцыг чөлөөлөх үйл ажиллагаа явуулж байна” гэлээ. Зөвшөөрөлгүй гүүр барьсан аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлсэн бөгөөд албан шаардлагыг биелүүлээгүй учир болзошгүй эрсдэлээс…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Атар-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоол нэгдүгээр сард батлагдсан. Тус аяныг эхлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхтэй холбогдуулан арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Аяны зорилго нь тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон шинэ болон ашигт таримлыг нутагшуулах, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар газар тариалан, мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, төвийн бүсийг хөдөө аж ахуйн жишиг бүс болгон хөгжүүлэх юм. Уг аяныг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн салбарын боломжит нөөцийг бүрэн ашиглах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүн амыг баталгаат хүнсээр, үйлдвэрлэлийг түүхий эдээр…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өнөөдөр (2025.03.26) өргөн мэдүүллээ. Сайд Н.Учрал, Монгол Улсын нутаг дэвсгэрт цахим болон цахим бус хэлбэрээр хууль бусаар мөрийтэй болон бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах замаар мөнгө угаах, бусдыг залилах, татвар төлөхөөс зайлсхийх эдийн засгийн гэмт хэрэг олон гарах болсныг дурдав. Сүүлийн 3 жилийн хугацаанд давхардсан тоогоор хууль бус мөрийтэй тоглоомын 350-450 орчим сайт үйл ажиллагаа идэвхтэй явуулж ирсэн бөгөөд цахим болон бооцоот мөрийтэй тоглоом…

Дэлгэрэнгүй

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанкнаас БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтыг 550 сая ам.доллароор нэмэгдүүлэх, гадаадын банк, санхүүгийн байгууллагаас алтны орлогоос эргэн төлөх нөхцөлтэй 300 сая ам.доллар татах, Хадгаламжийн даатгалын корпораци, Төрийн банкнаас тэдгээрийн эзэмшиж буй Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсад арилжаалах замаар 283.4 сая ам.долларын нөөцийг буцаан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн нийт экспортын орлого сүүлийн долоо хоногт буюу 2025 оны гуравдугаар сарын 18-24-нд нийт 268 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоногоос есөн хувиар өслөө. Энэ…

Дэлгэрэнгүй

Хар тэнгис дэх хөлөг онгоцуудад цохилт өгөхийг зогсоох талаар Орос, Украин хоёр тусдаа тохиролцсон гэж Цагаан ордон мэдэгджээ. Мягмар гарагт Саудын Арабт удтал үргэлжилсэн яриа хэлэлцээний дараа энэхүү мэдэгдлийг хийсэн байна. Мэдэгдэлд дурдсанаар, хоёр тал далайн тээврийн аюулгүй байдлыг хангах, хүч хэрэглэхгүй байх, Хар тэнгист цэргийн зориулалтаар арилжааны хөлөг онгоц ашиглахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхээр тохиролцжээ. Украины Батлан ​​хамгаалахын сайд Рустем Умеров энэхүү мэдээг X хуудсаараа баталгаажуулсан байна. Түүний хэлснээр, талууд навигацийн аюулгүй байдлыг баталгаажуулж, хүч хэрэглэхийг зогсоож, Хар тэнгист цэргийн зориулалтаар арилжааны хөлөг онгоцуудыг ашиглахгүй байхаар тохиролцжээ. Үүний зэрэгцээ, Оросын байлдааны хөлөг онгоцуудыг Хар тэнгисийн “зүүн эргээс гадагш” хөдөлгөх нь АНУ-ын зуучилсан гэрээг зөрчинө гэдгийг Украин анхааруулсан байна. Хэрэв Оросын байлдааны хөлөг онгоцууд Хар тэнгисийн эргээс хөдөлвөл Украин өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй…

Дэлгэрэнгүй