Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.23) Сангийн сайд Б.Жавхлан Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Уг хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах болон хууль хүчин төгөлдөр болох хугацааг тус тус тусгажээ. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Захирагч нарын зөвлөлөөс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан тогтоолуудаар, тус хэлэлцээрийн 1 дүгээр зүйл болон 12.1 дүгээр зүйлүүдэд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэснийг Сангийн сайд Б.Жавхлан уламжлав. Тодруулбал, тус банкны үйл ажиллагаа нь Төв болон Зүүн Европ, Газар дундын тэнгисийн…
Зохиогч: Admin
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.12.16-22/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 29 суманд аюулт үзэгдэл, ослын 108 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 10 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 97 нь гал түймэр, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ мэдээлэв.
Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо Москвад хүрэлцэн ирж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Кремльд уулзсан тухай Бүх Оросын төрийн телевиз, радио нэвтрүүлгийн компанийн сурвалжлагч Павел Зарубин ням гаргийн орой мэдээлжээ. Тэрбээр мөн В.Путин, Р.Фицо нарын уулзалтын талаар есөн секундийн бичлэгийг нийтэлсэн байна. Украины тал нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Словак руу Оросын хийг нутгаараа дамжуулан нийлүүлэхээ зогсоох гэж байгаатай холбогдуулан эл асуудлыг хэлэлцэхээр ойрын үед Москвад айлчилж магадгүй гэж Р.Фицо өмнө нь мэдэгдсэн юм. Оросын тал айлчлалын талаар албан ёсоор мэдээлээгүй байна. Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, айлчлалыг хэд хоногийн өмнө төлөвлөж байсан гэжээ. В.Путин, Р.Фицо нар ганцаарчилсан уулзалт…
НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлт оруулсан. Уг тогтоол ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Тодруулбал, иргэд автобусаар зорчихдоо 500 төгрөг төлж, 30 минутын дотор дамжин суухдаа төлбөр төлөхгүй зохицуулалт үйлчилж байгаа. Тэгвэл 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс иргэд 1000 төгрөг төлж, өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчих юм. Хэрэв дөрвөөс дээш удаа зорчихоор бол мөн 1000 төгрөг нэмж төлнө. Түүнчлэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих заалт хүчингүй болсон тул мөн 1000 төгрөг төлж зорчих юм. Харин ахмадууд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчих бол хүүхдүүд 200 төгрөгөөр…
Улсын Их хурлын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа. -Таны хувьд чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Сайд нар парламентад худлаа яриад байна” гэсэн шүүмжлэлийг ярьсан. Засгийн газрын гишүүд маань яагаад худлаа яриад байх болов оо? -Нийтийн шийдвэр,тэр дундаа дээд хүчин чадалтай хуулийг тогтоох эрхийг УИХ дангаар хадгалж байгаа. Хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана, төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ гэх Үндсэн хуулийн заалтууд нарийн утга учиртай. Нийтийн асуудлаар голлох шийдвэр гаргадаг энэ байгууллага худал хуурмаг, алдаатай мэдээлэл дээр тулгуурлаж шийдвэр гаргах юм бол иргэд, сонгогч олон нийт алдаатай шийдвэрийн үр дагаврыг нуруун дээрээ үүрнэ гэсэн үг. Тэгэхээр ардчилсан улсад парламент шийдвэрээ…
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай хэдийд ч уулзаж, ярилцахад бэлэн гэдгээ пүрэв гарагт буюу өчигдөр мэдэгдлээ. “Трамп энэ талаар юу ч ярихгүй байгаа тул түүнтэй хэзээ уулзахыг хэлж мэдэхгүй байна. Дөрвөн жил гаруйн хугацаанд түүнтэй огт ярилцсангүй. Хэрвээ тэр хүсвэл би хэдийд ч уулзахад бэлэн байна” гэж В.Путин оны төгсгөлд хийдэг уламжлалт хэвлэлийн их хурлын үеэр хэлсэн байна. Ерөнхийлөгчийн хэвлэлийн их хурлыг иргэдийн асуултад хариулдаг “ОХУ-ын Ерөнхийлөгчтэй шууд холбогдох шугам” уламжлалт нэвтрүүлэгтэй нэгтгэн явуулжээ. Оросын удирдагч мөн Трамптай ярилцах зүйл гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Орос улс “сул дорой байдалд орсон” үед ийм уулзалт болж магадгүй…
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.20) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Хууль санаачлагчийн зүгээс хөдөлмөрийн зах зээлд дотоодын ажиллах хүчний хомсдол бодитоор тулгарч, жилд дунджаар 30-40 мянган ажлын байр ажиллах хүчний дутагдалтай байгааг дурдав. Тэрбээр үргэлжлүүлэн, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд 280 мянган ажлын байрны хэрэгцээ байгааг тодотгоод, дотоодын ажиллах хүчний хомсдолыг нөхөх, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд уян хатан бодлого баримталж буйг онцлов. Ингэхдээ эдийн засгийн өндөр бүтээмж бүхий уул уурхай, олборлолт, мэдээлэл холбоо,…
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Өнөөдөр Засгийн газар хуралдлаа. Гурван зорилготой хуралдсан гэж ойлгож болно. Нэгдүгээрт. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хонож байна. Сайд нарт өгсөн албан даалгаврын биелэлтийг дүгнэсэн. Хоёрдугаарт. Арванхоёрдугаар сарын 20-ноор тасалбар болгож, оны эцсийн эдийн засгийн үзүүлэлтүүдийн урьдчилсан байдлыг хэлэлцсэн. Гуравдугаарт. Нийслэлийн агаарын бохирдлын талаар Үндэсний хороо болон Нийслэлийн дүгнэлт, шуурхай үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Ингээд хэлэлцэж шийдвэрлэсэн зарим асуудлуудыг тоймлон мэдээлье. o Өнөөдрийн байдлаар эдийн засгийн өсөлт таван хувь, валютын нөөц 4.9 тэрбум, оны…
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.12.19) Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомт нээхийг эсэргүүцэж буй иргэний нийгмийн байгууллага, Говь-Алтай аймгийн иргэдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хуульч, сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомтыг нээх талаар хөндсөнийг иргэдийн төлөөлөл эсэргүүцэж, их говийн дархан цаазат бүс нутагт зам тавьж, боомт нээх нь тус газрын ховор амьтан, ургамлыг устгах аюултай гэж үзэж буйгаа илэрхийлэв. Уулзалтын эхэнд, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Г.Галтайхүү боомт нээхийг эсэргүүцэж буй 20000 хүний гарын үсэг цуглуулсан талаар дурдаад асуудлыг дан ганц эдийн засгийн ач холбогдол талаас авч үзэх нь байгаль…
Мансууруулах үйлчилгээ үзүүлдэг их хэмжээний эмийг ундаа, жигнэмгийн хайрцагт нуун далдалж, улсын хилээр оруулах гэж байсан зөрчлийг илрүүлэв 2024 оны арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орох чиглэлд хил нэвтэрсэн Монгол Улсын иргэдийн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийх явцад их хэмжээний эмийг ундаа, жүүсний тетрапак сав, жигнэмгийн хайрцаг болон биедээ нууж улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил илэрчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн байцаагч нар Алтанбулаг боомтод ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ “Тоёота” маркын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Монгол улсын иргэдийг ачааг шалгажээ. Ингэхэд “Gold 100%” ундааны 10, “Чокопай” жигнэмгийн 6, мөн “өглөөний хоол”-ны 10…