Зохиогч: Admin

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Сонгинохайрхан, Налайх дүүрэгт  эдийн засгийн тусгай бүс байгуулна Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүлэмж-агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс байгуулна. Мөн тогтоолоор Налайх дүүргийн 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс байгуулахаар шийдвэрлэлээ. “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс нь хүнсний аюулгүй байдлыг хангах, экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс нь олон улсын тээвэр ложистик, импортыг орлох барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг…

Дэлгэрэнгүй

Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, лавлагаа шатлалын болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран зохион байгуулж буй  “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” өдөрлөг яг одоо Сүхбаатарын талбайд болж байна. Уг арга хэмжээнд ЦССҮТ оролцож иргэддээ зөвлөгөө, мэдээлэл өгч байна. Өдөрлөгт хүрэлцэн ирснээр биометрик биеийн хэмжилт, түргэвчилсэн сорил хийлгэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, эрүүл амьдралын жор авах, эрүүл орчныг хэрхэн бүрдүүлэх арга аргачлал, эрүүл зан үйлд суралцах, хөдөлгөөний дутлаас сэргийлэх Түмэн дасгалыг хамтран хийх зэрэг үйлчилгээ авах аж. Өдөрлөгийн хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийг сурталчлан таниулж байна. Нийтээрээ нийгмийн эрүүл мэндийг дэмжье.

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.22) хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдрийн сонсголоор “Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт” сэдвийн хүрээнд Худалдан авсан автобуснууд нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан эсэх талаар; Нийтийн тээврийн автобуснуудыг сурвалжилсан хэвлэлийн мэдээний талаар шинжээч, хянан шалгагч нарын тайлан, дүгнэлтийг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 31 гэрчийг дуудсан байна. Хянан шалгах…

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагын ирүүлсэн урьдчилсан мэдээгээр маргааш буюу 23-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 24-нд говь, тал, хээрийн нутгаар, 26-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Эг, Үүр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +1…+6…

Дэлгэрэнгүй

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуанлийн дагуу улс төрийн намууд тавдугаар сарын 20-нд багтаж нэр дэвшигчдээ тодруулав. Том намууд бие биеэ харсан уу, үйл ажиллагаа нь тэгж таарсан уу, 00:00 цагтай уралдаад нэрсийн жагсаалтаа СЕХ-нд хүргүүлэв. МАН-ын тухайд мэдээж намын даргаас нь нэр дэвшигчдийн жагсаалтын “ноорог” гарч ирсэн байна. Түүнийг нь Удирдах зөвлөл, Улмаар бага хурлаараа хэлэлцээд шийджээ. АН-ынх ч бас намын даргынхаа санал болгосныг Улс төрийн зөвлөл, Үндэсний бодлогын хорооны саналаар шийдсэн байна. Гэхдээ энэ нэр дэвшүүлэлт их ялгаатай болчих шиг боллоо. Хамгийн их яригдаж байгаа нь намын жагсаалт байна. Намын жагсаалтыг харвал МАН-ын дарга тойрогт нэр дэвшихээр болжээ.…

Дэлгэрэнгүй

Оросыг дэмжиж пост бичсэн хүмүүсийн мэдээллийг Америкийн тагнуулын албанд өгнө хэмээн сүрдүүлснийхээ төлөө иргэний гомдлоор ТЕГ-т дуудагдаж байсан Ц.Уянга хэдхэн сарын өмнө АН-д элссэн билээ. Улмаар УИХ-д нэр дэвших мандат авч чадав. Тус намд орж ирээд хагас жил ч болоогүй байж нэр дэвших эрх авна гэдэг нь Ц.Элбэгдоржийн нөлөөний үр дүн хэмээн тус намыхан ярьж байна. Гэхдээ нөгөө “элийрэгч” маань тойргоо голоод сүйд. Тэрбээр “Пахх, миний 3 сар ажилласан Хан-Уулын тойргийг Лодойд авч өгөөд 13 минутын өмнө СХД-т Шар Уянгыг надаар сольж нтр. Овог ядаж зөв бич! Угаасаа Сонгинод шансгүйгээ мэдээд намайг дуугай болгох гэж нохойд хаяж бгаа яс болгож…

Дэлгэрэнгүй

2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар нь жагсаалтад орсонгүй, “фронтод” тулалдах шийдвэр гаргалаа. Харин АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН-ын дарга Т.Доржханд, Үндэсний эвсэлийн тэргүүн Н.Номтойбаяр нар жагсаалтын нэгдүгээрт бичигджээ. Н.Номтойбаярын хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй нэг тойрогт өрсөлдөхөөсөө буцахгүй гэж мэдэгдэж байсан ч бодит шийдвэр нь эсрэгээр гарлаа. Цаанаа ямар нэг учир байгаа биз. Т.Доржханд ч халхын хаана ч очсон ард түмэн намайг сонгоно гэж томорч байсан ч цагаа тулахаар бодлоо өөрчлөв. Л.Гантөмөрийн хувьд С.Баярцогтыг тойрог руу шидээд өөрөө цэвэрхэн шиг жагсаалтын эхэнд бичигдлээ. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй Нийслэлийн парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.21) Төрийн ордонд эхэллээ. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд олонхыг төлөөлөн Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, цөөнхийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд…

Дэлгэрэнгүй

Сүүлийн үед өвөрмөц чанга дуу гаргадаг мотортой мотоцикль залуусын гангараа болоод байна. Гэхдээ тэртээ тэргүй дуу чимээ нь стандартаасаа хэтэрсэн Улаанбаатарын хувьд бас нэг гамшиг нэмэгдсэн гэсэн үг. Гудамжаар явж байгаа хүмүүс цочиж, түүнээсээ болоод уурсан бухимдаж байна. Ялангуяа настайчууд, хүүхдүүд, бие муутай хүмүүст туйлын халгаатай байгааг холбогдох албаныхан анхааралдаа авах цаг болжээ. Сүүлийн хэд хоног агаарын хэм +30 шүргэж байна. Ийм халуунд хачин муухай чанга дуутай мотоцикль унасан залуус хэд хэдээрээ сүлжилдэн даралт ихтэй, зүрх судасны өвчтэй хүмүүсийн. аминд хүрэхээр байна шүү! Өөрөө л сагсуурч кайф авч байвал бусад хүмүүсийн эрүүл мэндэд ямар хор хохирол учрахыг толгой хоосон мотоцикльчид…

Дэлгэрэнгүй

Хотын дарга асан Д.Сумъяабазар СХД-т нэр дэвшихээр горилж байсан ч намынхаа босгыг давж чадсангүй. Тэрбээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай таарамжгүй харилцаатай байсан нь ийм үр дүнд хүргэсэн байхыг үсгүйсгэхгүй. Экс хотын даргыг ногоон автобусны хэргээр шалгаж байгаа нь нэр дэвшүүлэх шалгуурт сөргөөр нөлөөлсөн бололтой. Өмнө нь хоёр ч удаа УИХ-д сонгогдож байсан, нийслэлийн МАН-ын хороог тэргүүлж байсан түүний хувьд улстөрийн карьер нь дуусах арай болоогүй байлтай. С.Сувд

Дэлгэрэнгүй