Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт товлон зарлагдсан. Өнөөдрийн шүүх хуралдаанаар Н.Өнөрцэцэгт холбогдох шүүх хурлын ирэх 7 дугаар сарын 1-ны өдөр хүртэл хойшлууллаа. Шүүхийн шийдвэр гарсны дараа Н.Өнөрцэцэг “Шүүхийн шийдвэрээс олон зүйл их тодорхой харагдаж байна. Сонгуулийн дараа шийдье гэж байгаа юм байна. Миний хувьд гомдолтой байна. Хэргээ хурдан шийдүүлээд ажлаа хиймээр байна, үр хүүхдээ тэжээмээр байна. Яг ямар хэргээр шүүж байгааг маань ард түмэн мэдэх хэрэгтэй учир шүүх хурлыг нээлттэй хийх ёстой” гэлээ.
Зохиогч: Admin
Хууль гарч, Баялгийн сантай болсон. Тэр санд стратегийн ордуудыг нэгтгэнэ. Тэндээс нийтээрээ хүртэнэ. Ийм үндсэн агуулгатай. Гэвч стратегийн 16 ордын талаас илүү нь одоохондоо эрх зүйн хувьд Баялгийн сантай нийлэх боломжгүй. Байгаа хэдийнх нь “өрөм” бас байхгүй. Энэ яахав, уртдаа “наашлах” эрх зүй бүрдсэн. Харин тэр чигтээ хувийн компанийн мэдэлд оччихсон ордыг хэрхэх вэ. Энэ үнэхээр толгой өвтгөсөн асуудал юм. Жишээ нь Цагаан суваргын орд байна. Яахын аргагүй төгс хийжээ. Яагаад ч юм, 2014 онд эхлээд төрийн нэг институтээс санаачилга гарч, тэрийг нь Засгийн газар бланк дээрээ тавиад УИХ руу оруулсан. УИХ ердөө сар илүүхний дотор тэр том асуудлыг шийдчихсэн.…
Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань баг дахь шувууны аж ахуйн байшин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу зургаадугаар сарын 04-ний 04:52 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Төв аймгийн Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна. Алба хаагчдыг очиход шувууны үйлдвэрийн 18х110 метрийн хэмжээтэй есөн сендвичэн барилгын дөрөв нь галд өртсөн байдалтай байсан бөгөөд үүний гурав нь агуулах, нэг нь оффисын зориулалттай барилга байна гэж Онцгой байдлын алба мэдээллээ.
Зуны амралт дөхөөд ирэхээр Хонхны баяр гэдэг албан бус арга хэмжээ эцэг, эхчүүдийг зовоодог болсоор удаж байна. Анх их дээд сургууль төгсөгчдийн хүрээнд болдог байсан бол одоо савнаасаа халиад Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамардаг боллоо. Бүр 1 дүгээр ангийн жаахан хүүхдүүд хүртэл энэ баяр нэртэй зүйлийг тэмдэглэж байна. Хүүхдүүд биш л дээ, багш, эцэг, эхийн зөвлөл нь анх санаачлаад л зохион байгуулдаг ажил шүү дээ. Явах дургүй хүүхэд бий. Гэхдээ ганцаараа үлдэх хэцүү учир арга буюу бусдынхаа нөлөөнд автдаг. Үүнээс бол санхүүгийн дарамтанд ордог айл ч бий. Ахлах ангийн сурагчид ресторанд орно, дараа нь амралтанд явна. Энэ чинь багаас нь…
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 4-нд нутгийн баруун хагаст, 5-нд нутгийн төв хэсгэээр, 6-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 05-нд нутгийн зарим газраар, 07, 08-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй байна. Иймд: -Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах, -Гэрээсээ гарахдаа цахилгаан болон хийгээ салгаж, эд зүйлсээ аль болох өндөрлөг газар байрлуулах, -Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээх байх, -Гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй…
Үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн далан сувгийн лаг, хагшаасыг цэвэрлэж, ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Үерийн далан, суваг нь бидний амь нас, эд хөрөнгийг болзошгүй байгалийн гамшиг үерийн аюулаас хамгаалдаг. Иймд иргэд та бүхэн үерийн хамгаалалтын барилга байгууламжид хогоо хаяхгүй байхыг уриалж байна. “ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР” ОНӨААТҮГ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны 06 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ. Айлчлалын үеэр байгуулах “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” нь хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бататгах, найрсаг харилцааг хөгжүүлэх суурь баримт бичиг мөн болохыг тэмдэглэв. Хэлэлцээний үеэр Монгол…
АН-ын Үндэсний бодлогын хороо нэр дэвшигчдээ тодруулсны дараа хэд хэдэн горилогч тойргоо голж сүйд майд болж билээ. Тэдний нэг бол элийрэгч хэмээх Ц.Уянга. Түүний хувьд АН-д элсээд жил ч болоогүй байхдаа энэ том намын нэр дээр мандат авсан нь гайхалтай. Хамгийн гол нь тооноор орж ирчихээд шууд л УИХ-д нэр дэвшихэд Ц.Элбэгдорж хамгийн их нөлөөлсөн гэдэг нь үнэн. Насаараа энэ намд зүтгэсэн үнэнч хүмүүст нь тойрог олдохгүй байхад шууд нөлөөгөөр мандат авчихаад “Би СХД-т нэр дэвшихгүй. Хандивласан мөнгөө буцааж авая” гэж намын удирдлагуудаа шантаажилж байсан тэрбээр тойрогтойгоо үлдсэн бололтой. Д.Дорж
Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанааc нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй 154 хүнийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлж болно” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон Ажлын хэсэг 2024 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг дуустал нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авав. Ажлын хэсэгт 16 нам, 2 эвслээс 101 нэр дэвшигч,…
АН-аас УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрог буюу Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт нэр дэвшсэн С.Баярцогт СЕХ-ны босгыг давж чадалгүй хасагдлаа. Авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлж байсан бол сонгуульд өрсөлдөх хууль зүйн боломжгүй. МАН эрх барьж байгаа Сонгуулийн тухай хуульд ийм заалт оруулчихсан юм. Энэ нь С.Баярцогтоос гадна Н.Номтойбаяр зэрэг хэд хэдэн хүнд үйлчиллээ. АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогтын хувьд нам дотроо хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан нь бас нөлөөлсөн гэж үзэж болох талтай. Х.Баттулга тэргүүтэй түүний эсрэг бүлэглэл АН-д харьцангуй нөлөөтэй байж чадсан бөгөөд санасандаа хүрэв бололтой. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа С.Баярцогт нарыг шүүхээр яллуулсан гэдэг ойлголт түгээмэл бий. Хамгийн гол нь тэрбээр нам…