Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, шат дамжлагыг багасгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрыг тус тус татан буулгалаа. Татан буугдсан байгууллагуудын чиг үүргийг төрийн захиргааны болон харьяа дүүрэгт шилжуулэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд хамтран зохион байгуулж, эд хөрөнгө, санхүүгийн төлбөр тооцоог зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зуй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Соёл, спорт, аялал, жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт тус тус даалгалаа.
Зохиогч: Admin
Засгийн газрын хуралдаанаар улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, вакцин, хүний нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлаа хангах, дархлаажуулалтын бодлого боловсруулан хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн товлолын дархлаажуулалтын хамралтын байдалд эрүүл мэндийн байгууллагатай хамтран хяналт тавьж, нөхөн дархлаажуулалтыг дэмжих, анги, танхимын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарт тус тус үүрэг болголоо. Улаанбурхан өвчний тандалт, дархлаажуулалт, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, бүх шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, үндэсний товлолын дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлж, ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Украины мөргөлдөөнийг тайван замаар шийдвэрлэх асуудлаарх Лондоны уулзалтад оролцох айлчлалаа цуцалсан тухай “The New York Times” сонин мэдээлжээ. Уг шийдвэрийг тэрбээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Крымийн талаар мэдэгдэл хийсний дараа гаргасан байна. Дөрөвдүгээр сарын 23-нд буюу өнөөдөр Лондонд болох уулзалтын үеэр танилцуулахаар төлөвлөж буй Украины хямралыг зохицуулах талаар АНУ-ын зүгээс тавих гол саналуудын нэг нь Украины тал Крымийг Оросын нутаг дэвсгэр хэмээн хүлээн зөвшөөрөх тухай асуудал ажээ. Гэтэл мягмар гарагт В.Зеленский ийм хувилбарыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэний дараа М.Рубио айлчлалаа цуцалсан байна. “The New York Times” сонинд бичсэнээр, АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен…
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нэгэн өвөрмөц санал гаргалаа. Тэр нь жагсагчдаас татвар авах тухай юм. Учир нь сүүлийн жилүүдэд хөлсний жагсагчид гэдэг мэргэжил шинээр төрсөн гэнэ. Үүнтэй холбогдуулж эрхэм гишүүн “Хуучин төрөөс төрсөн тэрбумтан гэж ярьдаг байсан бол одоо ЖАГСААЛААС ТЭРБУМТНУУД ТӨРДӨГ БОЛЖ. Хаашдаа иргэн О,Т нарыг төлбөртэй жагсагч гээд мэддэг болчихсон. Энэ нөхдүүдээс татвар авья. Сүүлд Хуульзүйн яам дээр оччихсон жагсаж байсан уу?” хэмээн цахим орчинд байр сууриа илэрхийлжээ. Д.Дорж
Урин цаг ирж, хүмүүс явган алхах нь нэмэгдлээ. Гэхдээ нэг том асуудал байна. Энэ бол скүүтэрээс гадна дугуй, суррон, мопед, мотоциклийн хэрэглээ юм. Нийслэлд дугуйн зам ховор. Тодорхой хэсэгхэн байршилд л бий. Энэ нь явган зорчигдод туйлын халтай байна. Өөрөөр хэлбэл, хотын гудамж эрсдэлтэй орчин болж хувираад байна. Уг нь явган хүний замаар дугуй, цахилгаан моторт дугуй, мопед явах хориотой байдаг. Өндөр хөгжилтэй оронд энэ дүрэм маш нарийн хэрэгждэг. Манайд дугуйн тусгайлсан зам байхгүй шахам болохоор явган хүний замаар дээрх тээврийн хэрэгсэл унасан хүүхэд, залуус дураараа давхилдаж байна. 2024 онд 400 гаруй хүн скүүтэр, суррон, дугуйтай холбоотой осолд өртөж, гурван…
Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадоржтой цаг үеийн сэдвээр ярилцлаа. -Сайн байна уу. Та Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ? -Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал туйлын хүнд байна. Төсвийн байдал нэн хүнд, дээр нь манай гадаад худалдаа нүүрстэй холбоотойгоор нэн хүнд байдалд орчихлоо. Сүүлийн гучин жил эдийн засгаа солонгоруулна гэж УИХ-ын гишүүн болгон ярьдаг боловч харамсалтай нь ганцхан нүүрснээс хараат эдийн засгийг бий болгосон. Ингэснээр нүүрсний үнэ Хятадад унахад эдийн засаг нь хүндэрдэг эдийн засагтай улс болсон. Одоо яг ийм байдалтай байна. Нүүрсний үнэ унахаар валютын ханш чангарч манай үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөг сулрах байдал зах…
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 4 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 767 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 455 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 312 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 28 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн 4 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг…
Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны “Баганат өргөө” цогцолбор хороололд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1500 хүүхдийн суудалтай сургууль барьж буй. Өнөөдрийн байдлаар сургуулийн барилга угсралтын ажил 70 хувьтай хэрэгжиж байна. Уг сургуулийн барилгыг 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан боловч Баянзүрх дүүрэгт хүн амын нягтаршил их, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс энэ онд багтаан ашиглалтад оруулна. НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР
УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2025.04.21) хуралдлаа. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа, монгол хүний амьдралын чанар түүний орчин нөхцөлтэй холбоотой судалгааны дүн, дүгнэлтээ танилцуулахаар ирсэн, их дээд сургууль шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд судлаачдад талархал илэрхийлсэн. Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал Монгол Улсын хүн амын өсөлт, цаашид анхаарах асуудлын талаарх судалгаагаа танилцуулсан. Тэрбээр, манай улсад 3-4 хүүхэдтэй айл олон хүүхэдтэй өрхөд тооцогдож байна. Тодруулбал, гурваас…
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Энэ хүрээнд 5 га талбайг чөлөөлнө. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнгөрсөн бямба гарагт тус байршилд ажиллалаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “1984 оноос хойш 41 жилийн хугацаанд Улаанбаатар хот нэг ширхэг ч эрчим хүчний эх үүсвэр нэмж бариагүй. Үүнээс шалтгаалан Улаанбаатар хотын барилгажих үйл явц маш удаашралтай байна. Иймээс нийслэлийн баруун бүсийн дулаан хангамжийг нэмэгдүүлэхээр ирэх тавдугаар сард багтаан ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангасан. Мөн байгаль…