Зохиогч: Admin

Насжилт судлалын Gerontology Research Group-ын судлаачдын тогтоосноор манай гаргийн хамгийн өндөр настай хүн болох гэлэнмаа Ина Канабарру Лукас 116 жил 326 хоногтойдоо Бразилын өмнөд нутгийн Порту-Алегри хотод лхагва гарагт таалал төгсжээ. Тэрбээр 1908 онд Бразилд төрсөн бөгөөд хөл бөмбөгийн “Интернасьонал” багийн хөгжөөн дэмжигч байв. Тус багийн хамт олон Х сүлжээн дэх хуудсандаа талийгаач гэлэнмаагийн зургийг нийтлээд “К.Лукасын оюун санааны өвийг дурсан хүндэтгэх болно” гэж бичжээ. Лукасаас өмнө манай гаргийн хамгийн өндөр настан нь Японы иргэн Итоока байсан бөгөөд тэрбээр 2024 оны 12 дугаар сард 116 настайдаа таалал төгссөн юм. Gerontology Research Group-ын мэдээллээр, одоо дэлхийн хамгийн өндөр настан нь 1909 оны…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авсан. Эдгээр автобусаар “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхэллээ. Тодруулбал, Х:19-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван шар чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчино. Х:20-Таван шараас-“Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчино. “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн шинэ загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм. Нийтийн…

Дэлгэрэнгүй

Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаатай ярилцлаа. -1997 оны Ашигт малтмалын тухай хууль бол хамгийн либерал хууль. Энэ хуулийн дагуу олгосон лицензүүдийн ачаар Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, уул уурхайн салбар эдийн засгийг тэтгэдэг болтлоо өндийсөн. Гэвч тэдгээр лицензүүдийг үгүйсгэх улс төр үе үе идэвхжих юм. Цаад шалтгаан нь юунд байна вэ? -Монгол Улс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, лицензтэй холбоотой асуудлыг гурван удаагийн хуулиар зохицуулж ирсэн. Түүнээс хамгийн үр нөлөөтэй байсан нь 1997 оны хууль. Мөн 2006 оны хууль. 2006 оны хуульд нэмэлт өөрчлөлт олон удаа орсон ч гэсэн өнөөг хүртэл хүчин төгөлдөр яваа. Харин 1997 оны…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд шинэ үеийн парламентын хэрэгцээ, шаардлагад нийцсэн, өндөр бүтээмжит ажлын албыг бэхжүүлэхийн тулд Улсын Их Хурлын Тамгын газарт “Төслийн удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлж эхэллээ. Энэ талаар Төслийн удирдлагын нэгжийн зөвлөх У.Хосжаргалаас тодрууллаа. -Төслийн удирдлагын тогтолцоог бүрдүүлнэ гэлээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү? -Манай улс анх удаа 126 гишүүнтэй шинэ парламентыг байгуулж, 2024 оны арваннэгдүгээр сард Улсын Их Хурал стратеги төлөвлөгөөгөө баталсан. Үндсэн 5 зорилгын хамгийн эхний зорилго нь төрийн үйлчилгээ иргэн төвтэй байх үзэл баримтлалыг тусгаж өгснөөрөө онцлог юм. Дэлхийн олон улсууд төслийн удирдлагын арга зүйг төрийн байгууллагууд хэрэгжүүлдэг сайн туршлагуудыг судалж үзсэний үндсэн…

Дэлгэрэнгүй

АНУ-д хууль бусаар оршин сууж байсан Төв Азийн орнуудын 131 иргэнийг Узбекистан улс руу хоёр улсын хооронд байгуулсан гэрээний хүрээнд албадан гаргасан тухай АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам мэдээлжээ. Эдгээр цагаач нь Узбекистан, Киргиз, Казахстаны иргэд ажээ. Тэднийг өчигдөр буюу лхагва гарагт АНУ-аас нисэх онгоцоор Узбекистанд хүргэсэн байна. “Бид аюулгүй байдлаа харилцан бэхжүүлэх, хууль дээдлэх ёсыг сахихын тулд Узбекистантай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэж Дотоод аюулгүй байдлын сайд Кристи Ноэм мэдэгджээ. АНУ-д хууль бусаар оршин сууж буй олон сая цагаачийг албадан гаргана гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм. Түүний засаг захиргаа дэлхийн баруун тал бөмбөрцгийн гуравдагч орнууд руу цагаачдыг албадан гаргах…

Дэлгэрэнгүй

Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Ерөө, Түшиг сумдын нутагт дэвсгэрт гарсан ой, хээрийн 4 түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, иргэд зэрэг нийт 605 хүн, 91 автомашин, 2 нисдэг тэрэгтэй үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө сумдад ажиллаж, гал түймрийг унтраах ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар гарсан гал түймрийн голомтод Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, иргэдээс бүрдсэн баг ажиллаж…

Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, О.Саранчулуун, А.Ариунзаяа, Д.Энхтуяа нар Олон улсын хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах энэ өдөр /2025.05.01/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, “Туршлага бол хүч” уриан дор ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж буйг албан ёсоор мэдэгдлээ. Тус хөтөлбөрийг санаачлагч, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Монгол Улсын 10 хүн тутмын нэг нь тэтгэврийн насныхан байгаа бөгөөд энэ тоо цаашдаа өсөх төлөвтэй байгааг тодотгосон. Ахмадуудын нийгмийн идэвх оролцоог өндөр байлгаж, залуу үетэйгээ харилцаатай байх нь маш чухал тул УИХ-ын гишүүдийн хамтаар “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлэх болсон гэж байлаа. Хэвлэлийн бага хуралд оролцсон УИХ-ын гишүүд Ахмад настны тухай хууль, Хөдөлмөрийн…

Дэлгэрэнгүй

“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталж, журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж, зарцуулалтад хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2025 оны 03 дугаар сарын 26-ны 03 дугаар тогтоол, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хүний хөгжлийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого”-ын зорилтуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль (16.5 дугаар зүйл), Малчны тухай хууль (4.2.5 дугаар зүйл)-д заасан зохицуулалтыг тусган уг журмыг шинэчлэн боловсруулжээ. Гадаадад суралцах хүсэлтэй иргэдэд тавигдах сургалтын байгууллагын шалгуурыг…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар нар 2025 оны 04 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд ОХУ-ын Волгоград хотноо зохион байгуулагдсан  “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад оролцлоо. Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярын өдрийг угтсан энэхүү арга хэмжээнд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд, Европ, Ази, Латин Америкийн найрсаг орнуудын парламентын төлөөлөгчид болон түүхч, судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцов. Чуулга уулзалт салбар болон…

Дэлгэрэнгүй

Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсгээс өнөөдөр (2025.04.30) хэвлэлийн бага хурал хийж, Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг хуулийн төслийг хүний эрх, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэх, дулааны эрчим хүч хүртээмжтэй, тасралтгүй, найдвартай байх, үнэ тарифыг үндэслэлтэй, өртөгт суурилан тогтоох, дулаан хангамжийн тогтолцоонд үйл ажиллагааны давхардалгүй, төрийн оролцоо бага байх, олон эх үүсвэртэй, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжсэн байх зэрэг нийтлэг зарчмуудыг баримтлан боловсруулсан тухай танилцуулж, ажлын хэсгийн хийсэн судалгаа,…

Дэлгэрэнгүй