Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах Эмийн үйлдвэрийн барилгыг дөрөвдүгээр сарын 14-ний шөнийн 00:00 цагт албадан чөлөөлж, өнөөдөр өглөө нурааж эхэллээ. Тус барилга бол нийслэлийн өмчит Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь элэг судлалын клиник төв болон түүний харьяа объектуудыг хувьдаа хууль бусаар ашиглаж байсан юм. Ашиглалтад ороод хэдийн 73 жилийг үдэж, ашиглах боломжгүй дүгнэлтэд хүрсэн эмийн үйлдвэрийн барилга дээр албаныхныг очиход айл өрхүүд зөвшөөрөлгүй амьдарч байв. Эмийн үйлдвэрийн барилгын талаар хотын дарга Х.Нямбаатар “Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг дуудлага худалдаанд оруулна. Энэ…
Зохиогч: Admin
Өмнөд Солонгосын Ардчилсан намын /АН/ дарга асан Ли Жэ Мён 49 орчим хувийн саналаар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тэргүүлж байгааг өнөө өглөө танилцуулсан санал асуулгын дүн харууллаа. Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийг онц байдал зарласантай холбогдуулан албан тушаалаас нь огцруулсны дараа ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг зургаадугаар сарын 3-нд явуулахаар товлоод байгаа юм. Өнгөрсөн лхагва гаргаас баасан гаргийн хооронд 18-аас дээш насны 1506 хүний дунд явуулсан санал асуулгын дүнгээр Ли Жэ Мён 48.8 хувийн саналаар тэргүүлсэн байна. Харин консерватив үзэлт “Ардын хүч” намд /АХН/ элсэж, сонгуульд өрсөлдөхөө өнгөрсөн сард зарласан Хөдөлмөрийн сайд асан Ким Мүн Су 10.9 хувийн саналаар удаалсан нь өнгөрсөн долоо хоногийнхоос 5.4 хувиар буурчээ. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Док Су ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан…
Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Тэгвэл нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 1100 орчим ТҮЦ зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар нийт 46 байршилд 645 зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, цэвэрлэгээ ариулгалыг хийлээ. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан зөвшөөрөлгүй ТҮЦ-нүүдийг өнгөрсөн өдрүүдэд нүүлгэж, замыг чөлөөлсөн. Олон хүний амьдрал яригдаж байгаа учраас ТҮЦ-ийн үйлчилгээ эрхэлж байсан хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, НЗДТГ-аас хоёр санал тавьсан. Бид эхний ээлжид нийслэлийн төр захиргааны бүх байгууллагуудад ажиллах санал тавьсан. Мөн Нарантуул,…
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, Ханын материал орчмын чөлөөлсөн газарт төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх орон сууцны төслийн тендерийн баримт бичгийн талаар хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 30 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 79.1 хувьтай байна. НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр “Нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах ажлын хүрээнд 18 байршилд 180 ширхэг гарааш чөлөөлсөн бол таван байршилд хашаа хайс чөлөөлөөд байна. Мөн өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүрэгт 645 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, ул суурийг…
Улсын харцага Г.Ганхуяг өөрийн цахим хуудсаараа дамжуулан ЗГАЭГ-ын дарга Н.Учрал, физикч гэх Н.Тэгш баяр нарыг заналхийлсэн агуулгатай пост оруулсан. Удалгүй хуулийнхан түүнийг баривчилж саатуулсан. Харин Н.Учрал энэ талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Би гомдол гаргаагүй шүү. Огт тийм гомдол гаргаагүй. Надад тэр хүнийг баривчлагдсан талаар мэдээлэл ч алга байна” хэмээжээ.
Х.Баттулгад алергитай улстөрчдийн нэг бол Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр. Тэрбээр экс Ерөнхийлөгчтэй холбоотой дургүйцлээ байн байн илэрхийлдэг. Өнөөдөр л гэхэд цахим хуудастаа “Асуултын хариу ирэв. Нэг. Засгийн газар яамд, агентлагаас гадна нийт 57 хороо, комисс, зөвлөл байгуулснаас хуульд тухайлан чиг үүргийг нь заагаагүй 10 хороо, 4 зөвлөл байгуулж. Энэ 14 зөвлөл, хороо нь 90 орон тоотой байх ба 30 тэрбум төгрөгийн төсөв зарцуулж байна. Хуулиар байгуулагдсан яамд, агентлагуудтай чиг үүрэг давхардсан, төрийн албаны шалгалт өгөөгүй, улс төрийн авлига болгож төрийг данхайлгаж, эзэн биегүй хоорондоо хариуцлагаа чихсэн эрх мэдлийн бүтцүүдийг үлэмж нэмэгдүүлж буй нь Үндсэн хуулийн бус бөгөөд төрийг удирдах,…
УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар СБД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж байгаа талаараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Д.Пүрэвбаатар: ”Би өнөөдөр Монгол улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрийн гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нарт холбогдуулан бусдыг гүтгэсэн хэргээр СБД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж байна. Энэхүү гүтгэлэг нь Монгол улсын Эрүүгийн хуулинд заасан онц хүнд гэмт хэрэгт тооцогддог 250 сая доллараар Монгол улсын газар нутгийг заран татвараас зайлсхийж, оффшор бүсэд хөрөнгө байрлуулсан гэх мэдээллийг хэд хоногийн хугацаанд байнга гаргаж байгаа учраас үүнтэй холбогдуулаад Монгол улсын Эрүүгийн хуулийн 13-ийн 14-т зааснаар худал мэдээлэл тарааж бусдыг гүтгэсэн гэсэн үндэслэлээр цагдаагийн байгуулалагад хандаж өмгөөлөгчийн хувиар…
Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна. Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч эхэллээ. Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ. Иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна. Та бүхэн доорх линкээр санал асуулгад оролцоно уу. https://vote.ulaanbaatar.mn/home НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Доминиканы Бүгд Найрамдах Улсын нийслэл Санто-Доминго хотын шөнийн клубийн дээвэр нурсны улмаас 124 хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтэж бэртжээ. Аврагчид амьд үлдсэн хүмүүсийг олоход 24-36 цагийн хугацаа үлдээд байна гэж аврах албаны дарга Хуан Мануэль Мендес мэдээлсэн байна. Доминиканы Ерөнхийлөгч Луис Абинадер ослын газарт очиж, амиа алдсан хүмүүсийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлжээ. Санто-Доминго хотын “Jet Set” шөнийн клубийн дээвэр дөрөвдүгээр сарын 8-ны мягмар гарагийн шөнө нэрт меренге дуучин Рубби Перезийн тоглолтын үеэр гэнэт нурсан байна. Дээвэр нурах үед шөнийн клубт мянга орчим хүн байсан байж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлж байна. Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй гэж…
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.04.10/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцэв. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа.Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор улируулан томилох асуудлыг зөвшилцөхөөр саналаа Улсын Их Хуралд хүргүүлж байна гэв. Банзрагчийн Жаргалсайхан 1964 онд Өвөрхангай аймгийн…