Нийслэлийн Өмч хувьчлах комисс энэ сарын 15-ны өдөр хуралдаж, НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Энэ хүрээнд тус төвийн “Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа. Тус сувилал нь “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь хууль бусаар ашиглаж байсан юм. Тодруулбал, НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг менежментээр ажиллуулахаар Ж.Хатанбаатар, Ж.Адъяахүү, С.Оюунцэцэг нарын багтай 2008 онд гэрээ байгуулсан. Улмаар 2011, 2012, 2013, 2014 онд Уламжлалт анагаах ухааны элэг…
Зохиогч: Admin
“Ice Top” хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнэ Малайз улсад амь насаа алдсан билээ. Түүний дүү хамгийн сүүлд хамт байсан хоёр эмэгтэйг нь хардаж байгаагаа илэрхийлсэн. Нийгмийн сүлжээгээр ч янз бүрийн баталгаа нотолгоогүй мэдээлэл тархаж байна. Энэ талаар манай Гадаад харилцааны яамнаас байр сууриа илэрхийлэхдээ “Малайз Улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Б.О-ийн амь насаа алдсан шалтгаан тодорхой болоогүй, задлан шинжилгээний хариу гараагүй байна. Гэтэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд тус хэрэг, талийгаачийн амь насаа алдсан шалтгааны талаар үндэслэлгүй, худал ташаа мэдээлэл гарах боллоо. Монгол Улсын иргэн хилийн чанадад амь насаа алдсан харамсалтай хэргийн талаар худал ташаа мэдээлэл түгээх…
Хүний эд эрхтэн зөвшөөрөлгүй авч донор болгосон хэргээр Шүүхээс ял сонссон Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулуун “Ял эдлэх боломжгүй өвчний жагсаалт”-д багтсан өвнөөр өвдсөн болох нь тогтоогдож, суллах үйл явц эхэлсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдэл хийсэн билээ. Тодруулбал, тэрбээр “П.Батчулуун эмч “Хорих ял эдлэх боломжгүй өвчний жагсаалтад багтсан өвчтэй” гэдэг дүгнэлт гарсан. Ялаас чөлөөлөгдөх өвчтэй хүн нэг хоног ч илүү хоригдож болохгүй. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа шүүхээр шийдвэрлэгдэж суллагдана. Суллах процесс 14 хоногт дуусна” гэсэн юм. Тэрбээр уг мэдэгдлийг энэ сарын 17-ны өдөр хийсэн бөгөөд хугацаа нь маргааш дуусаж байна. zindaa.mn
Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх тавдугаар сарын урьдчилсан төлөвөөр агаарын температур нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр баруун аймгуудын нутгаар, дунд үеэр ихэнх нутгаар дулаарах боловч нэгдүгээр арав хоногийн дундаас зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуура шуурч, сэрүүсэх төлөвтэй байна. Цаашдаа гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд хур тунадас орох төлөвтэй бол тавдугаар сар салхи шуурга ихтэй байхаар байна. Иймд цаг агаарын богино хугацааны мэдээг…
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг өнөөдөр (2025.04.29) И Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зочилж, хүндэтгэл үзүүлэв. И Тэ Жүн нь Богд хаант Монгол Улсын үед буюу 1914 онд нийслэл Хүрээнд эмнэлэг ажиллуулж байсан эмч бөгөөд нийтийн дунд дэлгэрээд байсан өвчнийг анагаан алдаршиж байжээ. Түүний алдар гавьяа, монголчуудын төлөөх сэтгэл зүтгэлийг нь үнэлж, Монголын эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт Тэргүүн зэргийн “Эрдэнийн Очир” одон, түшмэлийн зэргээр шагнаж байжээ. И Тэ Жүн эмч 38 насандаа таалал төгсөх хүртлээ VIII Богд Жавзандамба…
Дараагийн пап ламыг сонгох нууц зөвлөгөөнд оролцохоор кардиналууд ирэх сард цугларна гэж Ватиканы хэвлэлийн алба мэдэгджээ. Систин сүмд тавдугаар сарын 7-нд эхлэх хаалттай уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 135 кардинал оролцоно. Улаан өндөгний баярын маргааш 88 насандаа таалал төгссөн Пап Францисыг оршуулах ёслол өнгөрсөн бямба гарагт болсон юм. Дараагийн пап ламыг сонгоход хэр хугацаа шаардагдах талаар тодорхой заасан хугацаа байхгүй боловч 2005, 2013 онд болсон өмнөх хоёр хурал хоёр өдөр үргэлжилж байв. Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Бруни хэлэхдээ, кардиналууд Гэгээн Петрийн сүмд болох ёслолын ажиллагаанд оролцох бөгөөд үүний дараа санал өгөх эрхтэй хүмүүс Систин сүмд цугларч, нууцаар санал хураана гэлээ. Кардиналууд Систин сүмд орсныхоо дараа шинэ папыг сонгогдох хүртэл гадаад ертөнцтэй ямар ч холбоогүй байх ёстой. Нууц зөвлөгөөний эхний өдрийн үдээс…
Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар 12 аймгийн 52 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт 76 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Урьдчилсан байдлаар ойн 2791 га, хээрийн 691,998 га талбай, 1 байшин, 41 гэр, 2 автомашин, 6 мотоцикл, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 5932 бог, 391 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Дээрх ой, хээрийн гал түймрийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 40.7%, сүүлийн 5 жилийн мөн үеийн дундажтай…
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, худалдан авах ажиллагааны явц, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний ажлын явц, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хийх ажлын талаар хэлэлцэв. Өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар 29 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 71.5 хувьтай байна. Тухайлбал, нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан автомашины зогсоолыг чөлөөлж, хашаа хайс, гарааш буулгах, ТҮЦ-ийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдрийн байдлаар 33 байршилд 325 гарааш чөлөөлсөн бол 17 байршилд 933 метр хашааг буулгаад байгаа юм. Мөн төвийн 6 дүүргийн хэмжээнд 1207 ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг чөлөөлөөд байна. Энэ үеэр…
Цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, оюутан залуусын дунд цусаа өгөхийн ач холбогдлыг сурталчлан таниулж, хүмүүнлэг, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй ДУСАЛ ЦУС-ДҮҮРЭН АМЬДРАЛ аян МУБИС-иар буухиалж байна. МУБИС нь 2012 оноос эхлэн нийт багш, ажилтан, оюутнуудынхаа хүрээнд цусаа бэлэглэх аяныг идэвхтэй зохион байгуулж ирсэн болосвролын салбарын донорын үйлсийг дэмжигч шилдэг хамт олон юм. Өнөөдөр эхэлсэн тус аян нийт гурван өдөр үргэлжлэх бөгөөд оюутнуудаас гадна багш, ажилтнууд идэвхтэйгээр хамрагдаж байгаа талаар аяныг зохион байгуулж буй МУБИС-ийн Оюутын хөгжил, үйлчилгээний төвийн мэргэжилтэн Т.Дуламрагчаа, менежер Б.Цогзол нар өгүүлэв. Т.Дуламрагчаагийн хувьд өөрөө донор бөгөөд НИГҮҮСЭЛ медалиар шагнагдаж байсан юм. “Нэг…
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан гэргий Д.Бямбасүрэнгийн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг, гэргий Шин Гён Хэ нарыг өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан мэндчиллээ. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, гэргий Д.Бямбасүрэн нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Ү Вон Шиг хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг нарын уулзалт эхэллээ. Эрхэмсэг ноён Ү Вон Шиг энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж, Улсын Их Хурлын чуулганы танхимтай…