Зохиогч: Admin

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалаас намын дүрмийн шинэчлэлийнх нь талаар тодрууллаа. -АН намынхаа дүрэмд шинэчлэл хийж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү? -Дүрмийн шинэчлэлийн тухайд бол Улс төрийн намын тухай хуулиараа намуудыг тус хуульд нийцүүлэн дүрмээ шинэчлэх, нам болгон өөрийн гэсэн хөтөлбөртэй болох чиглэл байгаа. Дээрээс нь АН шинэчлэгдэх зайлшгүй шаардлага байгаа. Тиймээс энэ удаад дүр мийн шинэчлэл гэдэг нь өөрөө намын бүрэн шинэчлэлийг бий болгоно гэж харж байгаа. Энэ дүрмийн шинэчлэлийн төсөл маань бэлэн болсон. Удахгүй 21 аймаг, есөн дүүргийн намын гишүүдийн төлөөллөөр хэлэлцүүлж, саналыг нь аваад эцэслэгдэн бэлэн болно. Үүний дараа намынхаа Үндэсний бодлогын…

Дэлгэрэнгүй

Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, Өвөр Монголын өөртөө засах орны Намын хорооны дарга Сүнь Шаочөн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Ли Чунлин, “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй болон хоёр орны гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл нээлтийн ёслолд оролцлоо. Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй боомтын хоёр дахь төмөр зам юм. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хоёр орны Засгийн газар…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд шинэ үеийн парламентын хэрэгцээ, шаардлагад нийцсэн, өндөр бүтээмжит ажлын албыг бэхжүүлэхийн тулд Улсын Их Хурлын Тамгын газар “Төслийн удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлж эхэлсэн. Энэхүү аргачлалыг Эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоог судалж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох Ажлын хэсэг төслийн удирдлагын аргачлалыг ашиглаж буй юм байна. Шинээр нэвтрүүлсэн аргачлалын үр дүнг хэрхэн үнэлж буйг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч У.Отгонбаяраас тодруулахад, -Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар холбогдох хууль, эрхүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулсан. Эдгээр ажлын хэсгүүдийн…

Дэлгэрэнгүй

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон цөмийн зэвсэг тээвэрлэгч нисэх онгоцуудыг Европын Холбооны /ЕХ/ орнуудад байрлуулах боломжийн талаар “хэлэлцэхэд бэлэн” байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай тэрбээр мягмар гаргийн орой TF1 телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ. “Бид ийм хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байна” гэж Э.Макрон хэлсэн байна. Түүнчлэн Э.Макрон Францын цөмийн зэвсэг бүхий нисэх онгоцуудыг ЕХ-ны орнуудад байрлуулах нөхцөлүүдийг дурджээ. “Франц улс бусдын аюулгүй байдлын төлөө хариуцлага хүлээхгүй” хэмээн тэрбээр энэ тухайд онцолсон байна. Үүнээс гадна, цөмийн тогтоон барих стратегийн хүрээнд хамгаалагдсан нутаг дэвсгэрийг тэлэхийн тулд Францын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай зэвсгийг бусад оронд байрлуулахгүй байх ёстой гэж нэмж дурджээ. Эцэст нь тэрбээр “Францын цөмийн зэвсгийг бусад…

Дэлгэрэнгүй

Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ёслолд оролцож үг хэллээ. Тэрбээр, “Эрхэм монголчууд аа, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээ, Эрхэм хүндэт БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгч, Өвөр Монголын өөртөө засах орны Намын хорооны дарга Сүнь Шаочөн,  БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Ли Чунлин,  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань,  Чайна Энержи группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Зөү Лэй болон энэхүү түүхэн мөчийн гэрч болж хоёр улсын хилийн заагт хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид, инженер техникийн ажилтнууд…

Дэлгэрэнгүй

Иргэн  Ш.Оюунбат,  Ч.Лут-Очир нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүтэй холбоотой асуудлыг шалгуулахаар АТГ-т ханджээ. Учир нь “Ерөнхий сайдын хүүгийн тансаглал олны дургүйцлийг хүргэж байна” гэх мэдээлэл сошиалд орчинд тархаад байгаа юм. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ч Ерөнхий сайдыг орлогоо нотлохыг шаардаж байгаа юм. Д.Дорж

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, Сандагийн Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитороор томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Дэлэгийн Загджавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Монгол Улсын Ерөнхий аудитороор томилогдсон С.Магнайсүрэн өнөөдөр (2025.05.13) тамгаа хүлээн авч, үүрэгт ажилдаа орлоо. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Үндэсний аудитын газрын удирдлагыг томилж, чөлөөлсөн тухай Улсын Их Хурлын тогтоолууд, шинээр томилогдсон Ерөнхий аудиторын намтар, УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Улсын Их Хурлын удирдлага, гишүүдээс гаргасан саналуудыг танилцуулав. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэнгийн намтрыг танилцуулж, Эрхэлсэн түшмэлээс дээш ангиллын албан тушаалд буюу Тэргүүн түшмэлийн албан тушаалд 12 жил 5 сар…

Дэлгэрэнгүй

Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн “Ар шүрэн” гэдэг газарт энэ сарын 01-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.05.13/ 10:10 цагт бүрэн унтрааж, орон нутагт хүлээлгэн өглөө. Түймрийн голомтод ОБЕГ, Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Цагааннуур сум, орон нутгийн нийт 336 хүн, 33 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм.  Урьдчилсан байдлаар түймэрт 26562.9 га талбай өртсөн байна.

Дэлгэрэнгүй

Дулааны улиралд хоёр дугуйт тээврийн хэрэгсэл буюу суррон, мопедын хэрэглээ нэмэгддэг. Тэгвэл эдгээр мотоциклын ангилалд хамаарч буй тээврийн хэрэгслийг үзлэгт оруулж, гэрчилгээ, улсын дугаар олгож хөдөлгөөнд оролцуулах юм. Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн дарга Э.Ниндэвээс тодрууллаа. Тэрбээр “Урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор хоёр дугуйт тээврийн хэрэгсэл буюу мотоциклийн төрлийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд их оролцож байгаа. Мөн шинэ төрлийн тээврийн хэрэгсэл болох суррон, скүүтэр, мопедыг мотоциклын төрлийн тээврийн хэрэгслээр бүртгэдэг. Тиймээс иргэд, ААНБ-үүд суррон, мопедтой хөдөлгөөнд оролцохдоо мотоцикл, автомашины адил тээврийн хэрэгсэл гэж үзэх хэрэгтэй. Тухайн тээврийн хэрэгслийн гарал үүсэл, гаалийн бичигтэйгээр техникийн хяналтын үзлэг, оношилгоонд орж бүртгүүлснээр…

Дэлгэрэнгүй

Монголын ахмадын холбооноос мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Үндэсний бөх нь монголчуудын анхааралд байдаг төдийгүй бөхийн барилдаан болон бөхтэй холбоотой бусад асуудлуудыг ч ард иргэд ихээр сонирхож байдаг. Энэхүү байдлыг ашиглан сүүлийн жилүүдэд үндэсний бөхөөр дамжин олон нийтэд танил болох, үүнийгээ ахуйн болон нийгэм, нам эвслийн үйл ажиллагаанд ашиглах сонирхолтой нэр бүхий иргэд өөрсдөдөө зохиомол нэр өгөн олон нийтийн сүлжээнд анхаарал татахын тулд ёс зүйгүй үг хэлэн, эрээ цээргүй байх, Монгол бөхийн хувцас хэрэглэлийг өмсөн бөхийн гараа дэвээг дуурайх зэрэг үйлдлүүд гаргаж байна. Эдгээр иргэд нь үндэсний бөхийн албан ёсны ямар нэгэн цолгүй бөгөөд зөвхөн сайн дурын үндсэн дээр элдэв үйлдлүүдийг…

Дэлгэрэнгүй