Зохиогч: Admin

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Батсүмбэрэл, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан нар Цусны донорын тухай хуулийн төслийг (2025.03.31) өргөн мэдүүллээ. Монгол Улсын хүн амын суваргын хэтийн төлвөөр идэвхтэй донор (24-45 нас)-ын хүн амын тоонд эзлэх хувь буурахаар байгаа бөгөөд цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах нь чухал асуудал болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр Цусны алба бүхий 171 улсаас 110 улс нь Цус сэлбэлтийн аюулгүй байдал, чанарыг зохицуулах тусгай хуультай байна. Цусны донорын тухай хуулийн төсөл батлагдсанаар тус салбарын эрх зүйн орчин боловсронгуй болж, цусны донорын сургалт, сурталчилгаа сайжирч, орон нутагт ахиц дэвшил гарна гэж…

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагаас ирэх тавдугаар сараас долоодугаар саруудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргасан байна. Хаврын сүүл сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджийн орчим байх төлөвтэй байгаа бөгөөд хүчтэй салхи шуурганы давтагдал их байх магадлал өндөр байна. Иймд хуурайшилт ихтэй нутгуудаар болзошгүй гал түймрийн эрсдэлээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Тавдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Өвөрхангайн зүүн хойд хэсэг болон Архангай, Хөвсгөлийн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр…

Дэлгэрэнгүй

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай холбоо харилцаатай байгаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт хэлээд “хэзээ нэгэн цагт ямар нэгэн зүйлийг хийх болно” хэмээн мэдэгджээ. Д.Трамп 2018-2019 оны хооронд Ким Жөн Унтай гурван удаа биечлэн уулзаж байсан бөгөөд тэд шууд харилцаагаа үргэлжлүүлж магадгүй гэсэн таамаглал гараад байгаа юм. “Бид маш сайн харилцаатай, тийм ээ, бид холбоотой байгаа. Үүнийг маш чухал зүйл гэж би бодож байна” хэмээн Д.Трамп хэлээд өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Тэрбээр Кимтэй хэзээ холбоо барихаар төлөвлөж байгаа тухай асуултад ийнхүү хариулжээ. АНУ-ын Ерөнхийлөгч мөн Умард Солонгосыг “цөмийн зэвсэгтэй том улс”, удирдагчийг нь “ухаалаг залуу” гэж тодорхойлсон байна. Түүнчлэн тэрбээр 2019 оны зургаадугаар сард Кимийн урилгаар цэргийн зааглах шугамыг даван Умард Солонгост хөл тавьж байснаа дурсжээ. Нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноосоо хойш хэдхэн хоногийн дараа Д.Трамп…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот тогтоолоор Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж байна. Түүнтэй уулзаж ярилцсан юм. -Ажлын хэсэг байгуулагдах шаардлага юу байв? -Засгийн газрын татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг 23 сангийн нэг нь Боловсролын зээлийн сан юм. Хамгийн үнэ цэнэтэй, тэр хэрээрээ хамгийн их хөрөнгө оруулалттай сан юм. Гэхдээ энэ сан өнгөрсөн хугацаанд зээл олгох журмаасаа эхлээд эргэн төлөлт хүртэл олон асуудлыг дагуулсаар байна.…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгана гэдгийг хотын дарга Х.Нямбаатар өчигдөр мэдээлсэн. Нийслэлийн Улсын бүртгэлийн газар нь улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж, хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Харин нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь Засгийн газар болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх, төрөөс гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын талаар баримталж байгаа бодлого, стратеги, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм. Эдгээр чиг үүргийг хэрэгжүүлж байгаа газар, хэлтэс дүүргүүдэд мөн байдаг. Чиг үүргийн…

Дэлгэрэнгүй

Өмнөговь аймгийн ХҮНДЭТ ДОНОР-уудын төлөөлөл 38-86 насны донорууд Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Орон нутагтаа донорын үйл хэргийг түгээн дэлгэрүүлсэн ачтанууд маань цусны албаа хүндэтгэж, донорын үйлсийн илэрхийлэл болсон одон тэмдэг, гоёлынхоо дээлээр ижилсжээ. Донорууд аливаад сэтгэлээсээ ханддаг билээ. -“Манай аймгийн Даланзадгад, Ханбогд, Гурвантэс, Цогтцэций, Ханхонгор, Баяндалай сумын 18 ХҮНДЭТ ДОНОР аймгийн Засаг дарга Н.Энхбатын дэмжлэгтэйгээр Донорын хуулийн дагуу Баатарван амралт, сувиллын газарт амраад буцах замаараа ЦССҮТ-ийнхөө үйл ажиллагаатай танилцаж байна. Ая тухтай, цэвэр цэмцгэр, эелдэг найрсаг орчин хүлээн авсанд талархаж байгаагаа илэрхийлье. Би 20 жилийн өмнө ХҮНДЭТ ДОНОР болж байсан хүнийхээ хувьд ач буянтай доноруудаараа…

Дэлгэрэнгүй

Өнгөрөгч амралтын өдөр Нийслэлийн Багануур дүүрэгт шалтгаан тодорхойгүй хордлогод 6 хүн өртөж, 2 хүн нас барсан талаар ЭМЯ-нээс мэдээлсэн. Тархвар судлалын асуумжаар метилийн спирт уусан байж болзошгүй гэдэг дүгнэлт гарсан юм. 2008 онд мөн л Багануур дүүрэгт Азийн чоно хэмээх архинд олон хүн хордож 15 нь нас барсан харамсалтай хэрэг гарч байсан нэн эмгэнэлтэй гашуун түүх бий. Өнөөдөр ч архины хордлогоор хорвоог орхих хүний тоо бүртгэгдсээр байгаа нь хүмүүс дээрх гашуун түүхээс сургамж авахгүй байгаагийн илрэл юм. Иргэдийн хувьд баяр  ёслолыг өргөн хүрээтэй тэмдэглэдэг болсон. Үүнийг дагаад архидалт ч нэмэгдэж байгаад хаа, хаанаа дүгнэлт хийх цаг болжээ. Эр, эм, хөгшин,…

Дэлгэрэнгүй

Хэрэв Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийхийг зөвшөөрөхгүй бол тус улсыг бөмбөгдөнө гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ “хэрэв Ираны эрх баригчид хэлэлцээ хийхгүй бол тэдний хэзээ ч харж байгаагүй бөмбөгдөлтийг эхлүүлнэ” гэсэн байна. Ираны тал Д.Трампад илгээсэн хариу захидалдаа цөмийн хөтөлбөрийн асуудлаар шууд хэлэлцээ хийхээс татгалзаж,  зуучлагчаар дамжуулан яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн тухай Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан өмнө нь мэдэгджээ. Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг авах арга хэмжээний боломжит бүх хувилбарыг судалж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Майк Уолц хоёрдугаар сарын 23-ны өдөр мэдэгдэж байв. Харин Д.Трамп “Иран цөмийн…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 03 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 67 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 903 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 23 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 9 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 851 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 7 мэдэгдэл бичиж…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж,  өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлт, худалдан авах ажиллагааны явц, “Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хийж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийн ТЭЗҮ-г боловсруулах ажлын явц,  авто зогсоолын нэгдсэн бодлого, үйлдвэрлэл, технологийн паркуудад тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэв. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өмнөх шуурхай хуралдааны үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Гуравдугаар сарын 6 болон 17-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр нийт 58 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 88.8 хувьтай байна. Нийт 58 үүрэг даалгавраас хангалтгүй буюу 30 хувьтай үргэлжилж буй 3 үүрэг даалгавар байгаа бол эрчимжүүлэх шаардлагатай 9 үүрэг даалгавар байгааг хэлж байв. Өнөөдрийн нийслэлийн…

Дэлгэрэнгүй