АН хамтарсан Засгийн газрыг орж, улмаар АН-ын дарга Л.Гантөмөр засгийг огцруулахыг тууштай эсэргүүцэж байгаа нь Э.Бат-Үүлийн дургүйг маш их хүргэж байгаа. Тэрбээр өдөр өнжихгүй намынхаа даргад хатуухан үг дайж сууна. Өнөөдөр л гэхэд “Гантөмөр АН-ын үнэт зүйл, үзэл баримтлалын “дайсан” болсноо, хувийн хэвшлийн өмч хөрөнгө хураах “ногоон малгайтны хувьсгалын удирдагч”-аар Батзанданг томилж, гишүүн Лодойсамбууг эгүүлэн татах ажиллагааг зохион байгуулж нтр илэрхийлэхээс илүү яаж тод илэрхийлэх билээ!” хэмээн ээлжит сумаа тавилаа.
Зохиогч: Admin
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Францын төрийн тэргүүн Эммануэл Макроныг Цагаан ордонд даваа гарагт хүлээн авч уулзжээ. Атлантын далай дамнасан харилцааны ирээдүйн талаар тодорхойгүй байдал үүсээд буй үед энэ уулзалт боллоо. Европын орнууд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхэд бэлэн байгаагийн зэрэгцээ Украинд энх тайвныг тогтоох үйл явц дахь АНУ-ын оролцоонд итгэн найдаж байгааг Э.Макрон уулзалтын үеэр илэрхийлсэн байна. “Европчууд бид аюулгүй байдлын баталгаанд оролцогч талууд байх үүрэг хүлээсэн. Европын аюулгүй байдлын төлөө танай улсын олон жилийн турш үүрч ирсэн ачаанаас үүрэлцэхийн тулд илүү ихийг хийх хэрэгтэй гэдгийг бид сайтар ойлгож байна” гэж Э.Макрон Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Зууван танхимд болсон уг уулзалт Оросын цэргүүд Украин руу довтолсноос хойш…
Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржхандыг Бахрайны Хаант Улсын Шадар сайд Шейх Халид бин Абдулла Аль Халифа хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд Монгол Улсад эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах боломжууд, соёлын салбарын хамтын ажиллагаа, Бахрайны хаант улсын амины орон сууц хөгжүүлсэн менежмент, гадаадын хөрөнгө оруулалт татах сайн туршлагыг нэвтрүүлэх талаар хэлэлцэв. ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД: “Монгол Улс өргөн уудам газар нутагтай төдийгүй эрдэс баялгийн арвин нөөцтэй, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай хамгийн ойр улс бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтад бид нээлттэй ханддаг. Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират зэрэг булангийн орнууд Монгол Улсад хөрөнгө оруулах, ялангуяа, эрчим…
Улсын Их Хурлын намрын чуулганаар батлагдсан хуулиуд болон онцлох ажлын талаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаас тодрууллаа. -Улсын Их Хурлын намрын чуулганыг та хэрхэн дүгнэж байна вэ? -Намрын чуулган ажил хэрэгч болж өндөрлөлөө. Өнгөрсөн хугацаанд бие даасан 8 хуулийг баталж, 29 хуульд өөрчлөлт оруулж, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон баталлаа. Нийт 52 хууль, 57 тогтоолыг хэлэлцэн баталсан байна. Төсвийн төслийг гурван удаа хэлэлцэж, анх удаа алдагдалгүй төсөв баталж чадлаа. Иргэдэд 126 гишүүнтэй, олон намын төлөөлөл хэрхэн яаж ажиллах нь сонин байсан болов уу. Магадгүй шүүмжлэлтэй нүдээр харсан байх. Төсөв батлахаас гадна гацаанд орж, хөдөлгөж чадахгүй байсан олон том мега төслүүдийг урагшлуулах…
Сар шинийн баяр хаяанд ирлээ. Хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгддэг. Гэхдээ дүрэмгүй, дураараа жолооч нар орон нутгийн замд ямар гай тарьдгийг мартаж болохгүй! Хориглосон газарт гүйцэд түрүүлдэг, эгнээ байраа буруу эзэлдэг, урсгал сөрдөг, хурд хэтрүүлдэг, нэг нэгэнтэйгээ уралддаг, архи уусан үедээ холын замд гардаг, цаг агаарын төлөв байдлыг тоодоггүй зэрэг өчнөөн олон асуудал цагаан сарыг хар сар болгодог шүү! Д.Дорж
Нийт осол аваарын 97 орчим хувь нь жолоочийн буруугаас үүдэлтэйг Тээврийн цагдаагийнхан тогтоосон. Харамсалтай нь машин барьж яваа хүмүүст үүнийг ойлгох ухаан дутаж байна. Уур омогтоо шатсан, яарч тэвдсэн жолооч нэртэй бүдүүлгүүд хаа сайгүй! Тэдний ухвар мөчид авираас болж олон хүн цаг бусаар хорвоог орхиж, бас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Осол аваараас сургамж авах ухаангүй хүмүүстэй хатуухан хуулиар ярих цаг болжээ. Д.Дорж
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах уу, хуримтлуулах уу, аль эсвэл нийгмийн төсөл хөтөлбөрт зарцуулах уу гэдэг сонголттойгоор E-Mongolia аппликэйшнээр дамжуулан иргэдээс санал авч эхэлсэн. Цахим хөгжил инновац харилцаа холбооны яамнаас гаргасан мэдээгээр өнөөдрийн байдлаар E-Mongolia –гаар дамжуулан нийт 400,232 иргэн саналаа өгчээ. Саналаа өгсөн иргэдийн 1128 нь нийгмийн сайн үйлс, төсөл хөтөлбөрт хандивлах санал гаргасан бол 19154 иргэн ирээдүйд хэрэглэхээр хуримтлалын санд хадгалуулах, 379,950 иргэн буюу 94.93 хувь нь ногдол ашгаа бэлнээр авах санал илэрхийлжээ. Санал асуулгыг хоёрдугаар сарын 26-ныг хүртэл авах юм. Сануулахад, 1072 хувьцааны ногдол ашиг болох 120 мянган төгрөгийг 2024 оны сүүлээр авсан…
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 1, гал түймрийн 36 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 175 иргэний аюулгүй байдлыг ханган, 3 тэрбум 470 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав. Гал түймрийн дуудлага БГД-7, БЗД-8, СБД-2, СХД-12, НД-2, ХУД-4, ЧД-1 бүртгэгдсэн байна. Гал түймрийн дуудлагыг шалтгаан нөхцлөөр авч үзвэл зонхилох хувийг яндангийн цонолт 14, ил гал 10, цахилгаан ашиглалт, угсралтын буруугаас үүдэлтэй 11, бусад 1 дуудлага ирсэн. Пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна гэж НОБГ мэдээллээ.
Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 2025 онд зургаан удаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны 01 дүгээр тушаалаар цэвэрлэгээний хуваарийн дагуу сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээний ажлыг хоёрдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд нэгдсэн байдлаар 9 дүүргийн хэмжээнд зохион байгууллаа. Энэ удаагийн их цэвэрлэгээгээр, Байгууллага, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарц, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламж, үүд довжоог цэвэрлэж, өнгө үзэмжийг сэргээх, Гудамж, зам талбайн хог хаягдал, хатсан шарилж ургамлын цэвэрлэгээ, Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын ачилт,…
Хоёрдугаар сарын 23-ны ням гарагт болсон Германы Бундестагийн ээлжит бус сонгуульд Христийн ардчилсан холбоо /Христийн нийгмийн холбоо (CDU/CSU) эвсэл 28.6 хувийн санал авч ялжээ. Энэ тухай тус улсын сонгуулийн хорооны цахим хуудаст мэдээлсэн байна. Германы өөр сонголт нам (AfD) түүхэндээ анх удаа 2021 оны сонгуультай харьцуулахад саналын тоогоо хоёр дахин нэмэгдүүлж, 20.8 хувийн санал авч, хоёрдугаарт жагслаа. Гуравдугаарт Канцлер Олаф Шольцын Социал демократ нам оржээ. Тус намыг сонгогчдын 16.4 хувь дэмжсэн нь 2021 оны сонгуулийн дүнтэй харьцуулахад гуравны нэгээр цөөн байна. Энэ бол Социал демократ намын түүхэн дэх хамгийн тааруу үзүүлэлт юм. Тус намын дараа “Ногоон” болон Зүүний нам оржээ.…