Зохиогч: Admin

Сар шинийн баяр хаяанд ирлээ. Хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгддэг. Гэхдээ дүрэмгүй, дураараа жолооч нар орон нутгийн замд ямар гай тарьдгийг мартаж болохгүй! Хориглосон газарт гүйцэд түрүүлдэг, эгнээ байраа буруу эзэлдэг, урсгал сөрдөг, хурд хэтрүүлдэг, нэг нэгэнтэйгээ уралддаг, архи уусан үедээ холын замд гардаг, цаг агаарын төлөв байдлыг тоодоггүй зэрэг өчнөөн олон асуудал цагаан сарыг хар сар болгодог шүү! Д.Дорж

Дэлгэрэнгүй

Нийт осол аваарын 97 орчим хувь нь жолоочийн буруугаас үүдэлтэйг Тээврийн цагдаагийнхан тогтоосон. Харамсалтай нь машин барьж яваа хүмүүст үүнийг ойлгох ухаан дутаж байна. Уур омогтоо шатсан, яарч тэвдсэн жолооч нэртэй бүдүүлгүүд хаа сайгүй! Тэдний ухвар мөчид авираас болж олон хүн цаг бусаар хорвоог орхиж, бас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Осол аваараас сургамж авах ухаангүй хүмүүстэй хатуухан хуулиар ярих цаг болжээ. Д.Дорж

Дэлгэрэнгүй

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах уу, хуримтлуулах уу, аль эсвэл нийгмийн төсөл хөтөлбөрт зарцуулах уу гэдэг сонголттойгоор E-Mongolia аппликэйшнээр дамжуулан иргэдээс санал авч эхэлсэн. Цахим хөгжил инновац харилцаа холбооны яамнаас гаргасан мэдээгээр өнөөдрийн байдлаар E-Mongolia –гаар дамжуулан нийт 400,232 иргэн саналаа өгчээ. Саналаа өгсөн иргэдийн 1128 нь нийгмийн сайн үйлс, төсөл хөтөлбөрт хандивлах санал гаргасан бол 19154 иргэн ирээдүйд хэрэглэхээр хуримтлалын санд хадгалуулах, 379,950 иргэн буюу 94.93 хувь нь ногдол ашгаа бэлнээр авах санал илэрхийлжээ. Санал асуулгыг хоёрдугаар сарын 26-ныг хүртэл авах юм. Сануулахад, 1072 хувьцааны ногдол ашиг болох 120 мянган төгрөгийг 2024 оны сүүлээр авсан…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 1, гал түймрийн 36 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 175 иргэний аюулгүй байдлыг ханган, 3 тэрбум 470 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.  Гал түймрийн дуудлага БГД-7, БЗД-8, СБД-2, СХД-12, НД-2, ХУД-4, ЧД-1 бүртгэгдсэн байна. Гал түймрийн дуудлагыг шалтгаан нөхцлөөр авч үзвэл зонхилох хувийг яндангийн цонолт 14, ил гал 10, цахилгаан ашиглалт, угсралтын буруугаас үүдэлтэй 11, бусад 1 дуудлага ирсэн. Пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна гэж НОБГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 2025 онд зургаан удаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны 01 дүгээр тушаалаар цэвэрлэгээний хуваарийн дагуу сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээний ажлыг хоёрдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд нэгдсэн байдлаар 9 дүүргийн хэмжээнд зохион байгууллаа. Энэ удаагийн их цэвэрлэгээгээр, Байгууллага, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарц, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламж, үүд довжоог цэвэрлэж, өнгө үзэмжийг сэргээх, Гудамж, зам талбайн хог хаягдал, хатсан шарилж ургамлын цэвэрлэгээ, Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын ачилт,…

Дэлгэрэнгүй

Хоёрдугаар сарын 23-ны ням гарагт болсон Германы Бундестагийн ээлжит бус сонгуульд Христийн ардчилсан холбоо /Христийн нийгмийн холбоо (CDU/CSU) эвсэл 28.6 хувийн санал авч ялжээ. Энэ тухай тус улсын сонгуулийн хорооны цахим хуудаст мэдээлсэн байна. Германы өөр сонголт нам (AfD) түүхэндээ анх удаа 2021 оны сонгуультай харьцуулахад саналын тоогоо хоёр дахин нэмэгдүүлж, 20.8 хувийн санал авч, хоёрдугаарт жагслаа. Гуравдугаарт Канцлер Олаф Шольцын Социал демократ нам оржээ. Тус намыг сонгогчдын 16.4 хувь дэмжсэн нь 2021 оны сонгуулийн дүнтэй харьцуулахад гуравны нэгээр цөөн байна. Энэ бол Социал демократ намын түүхэн дэх хамгийн тааруу үзүүлэлт юм. Тус намын дараа “Ногоон” болон Зүүний нам оржээ.…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2025.02.24/ Улаанбаатар хотоос мордлоо. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур нар үдэв. Монгол Улсын Их Хурлын даргын БНХАУ-д хийх албан ёсны айлчлал нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино.

Дэлгэрэнгүй

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто зам болон явган хүний замыг хааж байрлуулсан хашаа, хайс, зөвшөөрөлгүй хаалт, тусгаарлах шон, гинж, автомашины гарааш, зөөврийн байгууламжийн зөрчлийг арилгуулж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 19а байрны урд нийтийн эзэмшлийн 65 м.кв газрыг тоосгон хашааны сууриар хашсан байсныг буулгаж газрыг чөлөөллөө. Мөн тус дүүргийн 16 дугаар хороо, Халаастайд орц, гарц хааж байршуулсан микро автобусыг ачуулж орц, гарцыг чөлөөлөөд байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй

Улаанбурханы өвчлөл дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам Улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний тохиолдол 2025 оны 02 сарын 20-ны өдөр лабораториор батлагдлаа. Иймд 2025 оны 02 сарын 18-ны өдрийн Вьетнам Улсын Фукуок-Улаанбаатар чиглэлийн VJ3200 дугаартай нислэгээр Монгол Улсад ирсэн зорчигч нарт халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 утас болон хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хандана уу! УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ: Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын замаар халдварладаг бөгөөд уг өвчнөөр өвдөж байгаагүй, вакцинд хамрагдаагүй хүн бүр өвдөх боломжтой бөгөөд хүүхдүүд хүндрэх, эндэх эрсдэлтэй. Иймд үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9…

Дэлгэрэнгүй

Нийслэлийг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдаж буй шинэ орон сууцны төслийн явцтай нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаар ахлуулсан баг танилцлаа. Энэ хүрээнд СБД-ийн 9 дүгээр хороонд байрлах Ногоон нуур 1008 айлын орон сууц болон СХД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц”-ын байршил дээр ажиллав. Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Монгол Улсын Засгийн газрын орон сууцжуулах Үндэсний хорооноос хэрэгжүүлж буй залуу гэр бүлийг дэмжих, ипотекийн зээлд хамруулах төслийн хүрээнд Ногоон нуур 1008 айлын орон сууцыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих…

Дэлгэрэнгүй