Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто зам болон явган хүний замыг хааж байрлуулсан хашаа, хайс, зөвшөөрөлгүй хаалт, тусгаарлах шон, гинж, автомашины гарааш, зөөврийн байгууламжийн зөрчлийг арилгуулж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 19а байрны урд нийтийн эзэмшлийн 65 м.кв газрыг тоосгон хашааны сууриар хашсан байсныг буулгаж газрыг чөлөөллөө. Мөн тус дүүргийн 16 дугаар хороо, Халаастайд орц, гарц хааж байршуулсан микро автобусыг ачуулж орц, гарцыг чөлөөлөөд байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Зохиогч: Admin
Улаанбурханы өвчлөл дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам Улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний тохиолдол 2025 оны 02 сарын 20-ны өдөр лабораториор батлагдлаа. Иймд 2025 оны 02 сарын 18-ны өдрийн Вьетнам Улсын Фукуок-Улаанбаатар чиглэлийн VJ3200 дугаартай нислэгээр Монгол Улсад ирсэн зорчигч нарт халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 утас болон хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хандана уу! УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ: Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын замаар халдварладаг бөгөөд уг өвчнөөр өвдөж байгаагүй, вакцинд хамрагдаагүй хүн бүр өвдөх боломжтой бөгөөд хүүхдүүд хүндрэх, эндэх эрсдэлтэй. Иймд үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9…
Нийслэлийг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдаж буй шинэ орон сууцны төслийн явцтай нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаар ахлуулсан баг танилцлаа. Энэ хүрээнд СБД-ийн 9 дүгээр хороонд байрлах Ногоон нуур 1008 айлын орон сууц болон СХД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц”-ын байршил дээр ажиллав. Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Монгол Улсын Засгийн газрын орон сууцжуулах Үндэсний хорооноос хэрэгжүүлж буй залуу гэр бүлийг дэмжих, ипотекийн зээлд хамруулах төслийн хүрээнд Ногоон нуур 1008 айлын орон сууцыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих…
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгчийн Украин, Оросын асуудал эрхэлсэн тусгай элч Кит Келлогтой пүрэв гарагт уулзжээ. Уулзалтын дараа тэд хамтарсан хэвлэлийн хурал хийсэнгүй. Украины Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлснээр, Америкийн талын хүсэлтийн дагуу хэвлэлийн хурлыг цуцалсан байна. К.Келлог гурван өдрийн айлчлал хийхээр хоёрдугаар сарын 19-ний өглөө Киевт хүрэлцэн ирсэн юм. Мөн өдөр түүнийг Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырский, тусгай албадын удирдлагууд, мөн Украины Ерөнхийлөгчийн ажлын албаны дарга Андрей Ермак нар хүлээн авч уулзжээ. Мөн Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига К.Келлогтой пүрэв гарагт уулзлаа. А.Сибигагийн хэлснээр, уулзалтын үеэр талууд шударга, бат бөх, цогц энхтайвныг тогтоох арга замыг хэлэлцжээ.…
Монголын төр баялаг бүтээж байгаа бизнес эрхлэгчдээ дэмжих ёстойг Ерөнхийлөгч санууллаа. Тэдэнд хүндрэл, хүнд суртал учруулах явдал байж болохгүйг ч анхааруулав. Төрийн тэргүүн 30 жилийн турш улсын ачааг үүрэлцэж ирсэн гэдэг утгаар нь баялаг бүтээгчдэд талархал дэвшүүллээ. Монгол хэмээх улсын бүх ачааг төр дангаараа үүрээд явах боломж аль ч талаасаа байхгүй учраас хувийн хэвшлээ дэмжихээс өөр аргагүй. Иймийн тулд бизнес эрхлэхэд тулгамддаг дарамт шахалт, хүнд суртал байх ёсгүй. Дээр нь татварын уян хатан, таатай орчин үгүйлэгдэж байгаа нь үнэн. Энэ бүхнийг л Төрийн тэргүүн онцолж харсан байна. Өнөөдөр хувиараа бизнес эрхлэхийг хүссэн хүнд тусгай зөвшөөрлөөс эхлээд олон том даваа хүлээж…
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаар ахлуулсан ажлын хэсэг Баянголын ам, Ханын материал, Баянхошуу дэд төв, Ногоон нуурт хэрэгжиж байгаа орон сууцжуулах төслийн явцтай танилцав. СХД-ийн 34 дүгээр хороо, Баянголын амны 2007 айлын орон сууц барина. Уг төслийн гүйцэтгэгчээр “Ил Сүнг” ХК-ийн шалгарч, ирэх 3 дугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Энэ талаар нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү: “10 га газарт баригдах энэхүү Баянголын амын орлогод нийцсэн орон сууцны төслийн ажил энэ гуравдугаар сард эхэлнэ. Уг орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар зураг төсөл болон дэд бүтцийн ажил бүрэн шийдэгдсэн. Уг төслийг БНСУ-ын Экзим банкны нэн…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 19-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашгийг энэ оны хоёр, дөрөвдүгээр сард олгоно “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах талаар тус компаниас Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Монгол Улсын Засгийн газрын 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны 225 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилах арга хэмжээ авахыг даалгасан. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн…
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажил хийж буй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Олимп хотхонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо. Барилга нь гурван давхар бөгөөд зоорийн давхартай, чулуун хөвөн дулаалгатай металл ба чулуун фасад хийж, явган зам болон авто зогсоолоос бүрдсэн. Тус хороонд улсын сургуулийн эрэлт хэрэгцээ нэн шаардлагатай байгаа төдийгүй жишиг сургуулийн барилгын зураг төслийг шинэчлэн, газрын хэмжээнд тааруулан сургуулийн стандартын дагуу гүйцэтгэж, том жижиг хоёр спорт заал төлөвлөн, дотор интерьерийг орчин үеийн сургуулийн…
Үндэстнийг хамарсан том баяр хаяанд ирлээ. Хүнсний аюулгүй байдалд хяналт тавих газар бол төр шүү дээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасан ч чиглэл нь хэвээр байгаа шүү! Чиглэл чиглэлээрээ яамдуудад очсон гэсэн. Хүнсний аюулгүй байдал бол Үндэсний аюулгүй байдал! Худалдаанд гарсан хэвийн боовноос гадна лабораторийн шинжилгээ хийх шаардлагатай олон хүнсний бүтээгдэхүүн байна даа! Хуванцар сав хорт хавдрын үндэс суурь болоод байгааг мэргэжлийн хүмүүс нэгэнт тогтоосон байхад одоо хэр хэрэглээнээс гараагүй л байна. Хүнсний бус химийн найрлагатай шар тосыг ориг шар тос гээд зардаг хүмүүс байдаг гэх. Гурилан бүтээгдэхүүнд ч хольж байгааг үгүйсгэхгүй. Хоолны хордлого амь насанд хүрдэгийг мэдэхгүй хүн…
Жо Байдены засаг захиргааны үед томилогдсон бүх прокурорыг халахыг Хууль зүйн яаманд үүрэг болгосон гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. “Сүүлийн дөрвөн жилд Хууль зүйн яам урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр улстөржсөн. Тиймээс би “Байдены эрин үеийн” прокуроруудыг ажлаас нь халахыг үүрэг болгосон” гэж Д.Трамп мягмар гарагт “Truth Social” нийгмийн сүлжээнд бичсэн байна. “Хууль зүйн яаманд яаралтай эмх журам тогтоож, энэ байгууллагад итгэх Америкийн иргэдийн итгэлийг сэргээх ёстой. Америкийн алтан эрин үед шударга тогтолцоо бий болох ёстой. Шударга ёсыг тогтоох үйл явц өнөөдрөөс эхэлж байна” хэмээн Д.Трамп онцолжээ гэж TASS агентлаг мэдээлснийг МОНЦАМЭ уламжиллаа.