Зохиогч: Admin

Жилийн эцэс болж байгаатай холбогдуулан гүний болон гаалийн хяналтын бүс дээр импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд хийх бүрдүүлэлт удааширж байгаа талаарх мэдээлэл Гаалийн ерөнхий газарт ихээр ирэх болжээ. Тиймээс Гаалийн ерөнхий газрын зүгээс хилийн болон гүний гаалийн байгууллагын гаалийн хяналтын бүсүүдийн ажиллах цагийн хуваарийг уртасгах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Улаанбаатар хот дахь гаалийн газарт харьяалагдах Амгалан, Техник импорт, АБТЭМА, Интердесижн гэх хяналтын бүсүүдийг он дуустал ажлын өдөр 09:00-20:00, амралтын өдөр 11:00-16:00 цаг хүртэл ажиллуулахаар болжээ. Тиймээс иргэд, ААН, гадаад худалдаа эрхлэгч та бүхэн дээрх гаалийн хяналтын бүсүүдээр ажлын өдөр 20:00 цаг хүртэл, амралтын өдөр 16:00 цаг хүртэл үйлчлүүлж, санал…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яамнаас хамтран зохион байгуулж буй “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн өнөөдөр (2024.12.17) Төрийн ордонд болж байна. Үндэсний зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар үг хэлэв. “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар дүгнэн хэлэлцэж, цаашдын зорилтыг тодорхойлохоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж буйг тэмдэглэв. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн найман хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байгаа талаарх тоон мэдээллийг дурдаад хүний сэтгэл…

Дэлгэрэнгүй

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барьж байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулахаар төлөвлөж, зураг төсөл, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлж буюу Сонгинохайрхан дүүргийн Таван шарын нүхэн гарцыг өнгөрсөн 9 дүгээр сард ашиглалтанд оруулсан. Дараагийн төслүүдийн ажлын явц, хэрэгжилтийн талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах НТХН”-ийн авто замын инженер М.Золбоогоос тодрууллаа. -Авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн их тулгамддаг асуудал нь…

Дэлгэрэнгүй

Өвгөн би хөл муутай болохоор тэр бүр нийтийн тээвэрт суудаггүй. Үр хүүхдүүдийнхээ авч өгсөн унаагаар хөл дүүжилдэг. Өчигдөр очих газар маань зогсоол муутай болохоор автобусанд суулаа. Хүн ихтэй гэж жигтэйхэн. Суучихмаар байсан ч унтсан дүр үзүүлсэн, утаа шагайсан залуучуудаас хэн нь ч босч өгсөнгүй. “Биднийг бага байхад хүүхдүүд өөрсдөө л босоод өгдөг байсан юм даа” гэсэн ухааны юм бодоод зогсож явтал дараагийн буудлаас 60-тай биш, 70-тай ч биш, бүр 80 орчим насны эмгэн орж ирэв. Хөөрхий автобусны суудлаас байдгаараа чангайна. Нөгөө хүүхдүүд мөн л боссонгүй. Үүнийг ажигласан 50 гаруй насны эр 25 орчим насны залуухан бүсгүйд “Энэ хүнд босоод өгөөч”…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, УИХ-ын дарга, бүлгийн дарга нар болон бусад холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзан агаарын бохирдлын асуудлаар ярилцсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр мэдээлэл өглөө. Түүний хувьд  “Ерөнхийлөгч холбогдох албаныхантай уулзаж мэдээлэл авлаа. Бас өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Хамгийн гол асуудал нь шахмал түлшийг анх үйлдвэрлэж эхлэхэд утаа 40-50 хувь буурч байсан. Одоо яагаад буцаад ухрав. Шахмал түлш улам сайжрах ёстой улам муудаад байгаа шалтгааныг голчлон хөндөж ярилаа. Хоёрдугаарт, хяналт, шалгалт нэлээд суларсныг Ерөнхийлөгч хэлсэн. Улмаар хяналтаа сайжруулж, анхаарлаа хандуулахыг үүрэгдлээ. Утааг бууруулах нь ганцхан байгууллагын ажил биш учраас төр…

Дэлгэрэнгүй

Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан ашиглалт, угсралтын буруугаас үүдэлтэй дуудлага эзэлж байна. Эдгээр шалтгаан нөхцлийн улмаас өвөл зуны сууц 20, автомашин 8, хогийн суваг 6, агуулах, барилга байгууламж 5, орон сууцанд эд хогшил 5, гэр 3, граж 2 шатсан гал түймрийн дуудлага бүртгэгдэж алба хаагчид шуурхай ажиллалаа. Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч нэмэгдэж, айл өрхийн галлагаа ихэсч гал түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Иймд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.12.09-15/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 21 суманд аюулт үзэгдэл, ослын 84 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, зургаан иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 74 нь гал түймэр, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж Ёнхап агентлаг мэдээлжээ. Санал хураалтыг 24 цагийн дотор явуулна. Өмнө нь барьсан хуулийн төслөөр санал хураахад эрх баригч намын гишүүд оролцоогүй тул дэмжигдээгүй юм. Хуулийн төслийг батлахад Үндэсний ассамблейн 300 гишүүдийн 200 нь дэмжих ёстой. Эрх баригч “Иргэний хүч” нам нийт 108 суудалтай. БНСУ-ын Ерөнхийлөгчийн рейтинг 11 хувь болтлоо унаад байна. Ерөнхийлөгчийнхөө үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байгаагаа судалгаанд оролцогчдын 85 хувь илэрхийлсэн бол 11 хувь нь дэмжиж байна. Ингэхдээ 75 хувь нь Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулахыг дэмжсэн бол 21 хувь нь шаардлагагүй гэж…

Дэлгэрэнгүй

Бахрайн улсын Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-15-нд болж байна. Тэмцээнд 92 орны 471 тамирчин оролцож байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ барийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлага дор гурван тамирчин өрсөлдлөө. Өчигдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг жинд огцом өргөлтөөр 116 кг-ыг ыг өргөж мөнгөн медаль хүртэж, насанд хүрэгчдийн ДАШТ-ий тав дахь медалиа гардлаа. Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг Дэлхийн аваргаас тав дахь медалиа хүртлээ 2017 оны ДАШТ – Хүрэл (Огцом өргөлт) 2019 оны ДАШТ – Хүрэл (Огцом өргөлт) 2021 оны ДАШТ – Алт (Нийлбэр) 2022 оны…

Дэлгэрэнгүй

Улсын Их хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай уулзаж, Нийгмийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж, байршуулсан асуудлаар салбар яамнаас гаргасан гомдол, мэдээллийн талаар ярилцлаа.  Капитал, Чингис хаан банканд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн 160 тэрбум төгрөгийн өрийг барагдуулах талаар прокурорын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Авлигатай тэмцэх газар болон бусад хууль хяналтын байгууллагад эрүүгийн хэрэг нээсэн ажлын хэрэгжилтийн талаар тодруулга авчээ.  Мөн энэ уулзалтаар “Анод банк”-ний дамжуулан зээлдүүлэх гэрээгээр байршуулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 800,000.000 төгрөгийн авлага, 2013 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн Хүнс , хөдөө…

Дэлгэрэнгүй