Японы Осака хот энэ онд болох Дэлхийн экспог угтан зочид гийчдийн ая тухтай байдлыг хангахын тулд өнөөдрөөс эхлэн нийтийн гудамж талбайд тамхи татахыг хоригложээ. Экспо бол дэлхийн өөр өөр улс оронд таван жил тутамд зохион байгуулагддаг үзэсгэлэн бөгөөд Осакад болох “Экспо-2025”-д дэлхийн 160 орчим улс орон, бүс нутаг оролцоно. “Дэлхийн экспо дөрөвдүгээр сард эхэлнэ. Бид дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүсийг халуун дотноор угтан авахыг хүсэж байна. Тиймээс бид Осакаг утаагүй гудамжтай, аюулгүй мэдрэмж төрүүлдэг хот болгохыг эрмэлзэж байна” гэж хотын дарга Хидэюки Ёкояма нэгдүгээр сарын эхээр мэдэгджээ. Өмнө нь төмөр замын Осака буудал орчмын зургаан бүсэд тамхи татахыг хориглоод байсан бол өнөөдрөөс хот даяар бүхэлд нь хориглож эхэлсэн бөгөөд уг хоригийг зөрчсөн хүмүүсийг 1000 иен буюу 6.40 ам.доллараар торгоно. Орон нутгийн зохицуулалтуудаар дамжуулан Японы ихэнх газарт алхаж явахдаа тамхи татахыг хэдийн хориглосон…
Зохиогч: Admin
УИХ-ын гишүүн асан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Ж.Мөнхбатыг нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байх үедээ оргон зайлсан гэж үзэн, эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж эхэлсэн талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Гансүлд сэтгүүлчдэд мэдээллээ. Ж.Мөнхбат АТГ-т шалгагдаж байх үеэрээ буюу 2023 оны 10 дугаар сард эрүүл мэндийн гэх шалтгаанаар Монголын хилээр гарч явсан бөгөөд одоо хүртэл ирээгүй байгаа аж. Д.Дорж
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Нэгдсэн хуралдааны явцад болон түүний өмнө, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагаа, шүүгч нарт холбогдуулан тодорхой нэр хаяггүйгээр нийтэд нь хамаатуулан, гэмт хэргийн шинжтэй ноцтой агуулга бүхий мэдээллийг удаа дараа хийж, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хүн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлд үндэслэн хянадаг захиргааны хэргийн шүүхийн нэр хүндэд илтэд сөргөөр нөлөөлөх бодит үнэнд нийцэхгүй, ташаа мэдээллийг Улсын Их Хурлын гишүүд болон олон нийтэд түгээж байгаад дараах залруулгыг гаргах нь зүйтэй гэж үзлээ. Захиргааны хэргийн шүүх “газар олгох” эрх мэдэл…
Нисгэгчгүй нисэх хэрэгслийн спортыг хөгжүүлэх, дроны үйлдвэрлэл, технологийг аюулгүй байдал, хөдөө аж ахуй, нийгмийн бусад салбарт эрчимтэй нэвтрүүлэх бүх талын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор Монгол Улсад анх удаа “Дронкон” нисгэгчгүй нисэх хэрэгсэл жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2025 оны 01 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Буянт-Ухаа” спорт цогцолборт болсон мэргэжлийн төрлийн шигшээ тоглолтыг үзэж, шилдэг оролцогчдод шагнал гардуулав. Тэрбээр хэлсэн үгэндээ, дэлхий дахинд нисгэгчгүй нисэх хэрэгслийн технологи асар хурдацтай хөгжиж, түүний хэрэглээ эдийн засаг, батлан хамгаалах, гамшигтай тэмцэх зэрэг бүхий л салбарын үйл ажиллагаанд…
Улсын Их Хурлын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар хамтран “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тус зөвлөгөөн энэ сарын 27, 28-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд тамхин бүтээгдэхүүний хэрэглээний эрүүл мэндэд үзүүлж буй хор нөлөөг бууруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэж байна. Хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг нээн Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг үг хэллээ. Тэрбээр, 2017 онд “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, ахиц дэвшилтэй байсан ч хууль, эрх зүйн орчныг илүү сайжруулах шаардлага бий. Өсвөр насны 13-17 насны…
Цахилгааны төлбөр өндөр гарч байна гэсэн хэрэглэгчдийн гомдол, саналын мөрөөр Эрчим хүчний зохицуулах хороо, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хамтарсан ажлын хэсэг Нийслэлийн зургаан дүүрэгт ажиллаж байна. Ажлын хэсэг нь дулаанаа цахилгаанаар шийдсэн хэрэглэгчдийн байшин сууц, гэрийн дулаан алдагдлыг хэмжиж, дулаан алдагдлыг багасгах, хоёр тарифт тоолуураас гурван тариф руу шилжих, оргил ачааллын цагууд (17.00-21.00)-д өндөр зарцуулалттай цахилгаан хэрэгслийн хэрэглээг хэмнэж, тохируулснаар төлбөрөө 30 болон түүнээс дээш хувиар бууруулах боломж байгаа талаар хэрэглэгчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээллийг газар дээр нь өгч байгаа юм. УБЦТС
Маргааш бүх шатны сургуулиудын хичээл эхэлнэ. Хөл хөдөлгөөн ч эрс өсдөг. Үүнийг дагаад хүүхэд багачуудын хувьд эрсдэл үүсдэг. Тэр бол замын хөдөлгөөн юм. Хороолол, сургуулийн орчинд ямар хурдтай явахыг замын хөдөлгөөний дүрэмд тов тодорхой заагаад өгчихсөн байхад дүрэмгүй, балмад жолооч нар огт биелүүлдэггүй. Үүнээс болоод осол аваар их гардаг! Таны, миний, бидний үр хүүхдэд аюул занал учирдаг. Зарим сургуулийн хашаа руу машин чөлөөтэй орж, гардаг нь бяцхан хүүхдүүдийн хувьд бас л нэг томоохон эрсдэл! Сургуулийн захиргаа нь анзаарч тоодоггүй бололтой. Тээврийн цагдаа ч, “shcool police” хийж байгаа эцэг, эхчүүд ч үүнд анхаарлаа хандуулмаар байна! Д.Дорж
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ковид-19 цар тахал болон олон улсад тулгамдсан эрүүл мэндийн бусад хямралыг зохицуулах чиглэлд хангалтгүй ажилласан гэх үндэслэлээр улс орноо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ бүрэлдэхүүнээс гаргахыг үүрэг болгосноосоо хойш хэдхэн хоногийн дараа тус байгууллагад эргэн нэгдэх талаар тунгаан бодож магадгүй гэдгээ мэдэгджээ. “Бид энэ асуудлыг дахин тунгаан бодож магадгүй” гэж Д.Трамп Лас-Вегаст бямба гарагт болсон цуглааны үеэр хэлжээ. Тэрбээр даваа гарагт тангараг өргөснийхөө дараахан холбогдох баримт бичигт гарын үсэг зурснаар АНУ 2026 оны нэгдүгээр сарын 22-нд ДЭМБ-аас гарахаар болоод байгаа юм. АНУ бол ДЭМБ-ын хамгийн том санхүүжүүлэгч бөгөөд нийт санхүүжилтийнх нь 18 орчим хувийг бүрдүүлдэг. ДЭМБ-ын хамгийн сүүлийн хоёр жилийн…
Цагаан сар буюу сар шинийн баяраар 7-10 хоног амардаг болох тухай саналыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан гаргаад байгаа. Энэ нь олон нийтийн дунд талцал үүсгээд байна. Нийгмийн сүлжээнд дэх иргэдийн байр суурийг харвал дээрх санал нийгэмд төдийлөн дэмжигдэхгүй байгаа бололтой. Бид иргэдийн төлөөллөөс үзэл бодлыг нь сонслоо. -Цагаан сарын баяр бол нүсэр баяр. Энэ утгаар нь харвал олон хоног амраад байх шаардлагагүй гэж боддог. Ялангуяа настай хүмүүст санхүүгийн талаасаа ч эрүүл мэндийн талаасаа ч таатай нөлөө үзүүлэхгүй байх. (СХД-ийн өндөр настан Ж.Бавуу) -Манай улсын эдийн засаг амарч зугаалаад байхаар тийм их сайжирчихсан юм уу? Үгүй шүү дээ.…
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын III хуралдаан өчигдөр боллоо. Эрдэмтэн, судлаачид, УИХ-д суудалтай нам, хувийн хэвшлийн төлөөлөл, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нар хуралдааныг өргөжүүлэн оролцож, Улаанбаатар хотын хөгжлийн төлөв, шинээр болон одоо хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бий болгох зорилгоор Туулын хурдны зам, Тойрог зам, Сэлбэ хурдны замын төслүүд, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Сэлбэ дэд төвийг байгуулах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, хийн түлш ашиглан гэр хорооллын зарим айл өрхийн халаалтыг шийдвэрлэх ажлын явцыг хэлэлцлээ. Төр, хувийн хэвшлийн…