Засгийн газрын хуралдаанаар тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон ашигт таримлыг нутагшуулах, тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2025 оны хоёрдугаар сарын 01-нээс эхлүүлэхээр болж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа. Газар тариалан, мал аж ахуйн болон хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авч, хууль тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлж ажиллахыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөжээ. “Атар-4” аяны хүрээнд хөрс хамгаалал, ургамал хамгаалал, үр сортын тогтолцооны шинэчлэл, тэжээл үйлдвэрлэл, кластер хоршоо, хадгалалт борлуулалт, тээвэр, ложистик, инноваци, техник технологи, зөвлөх үйлчилгээ, хүний нөөц, эрсдлийн менежмент, гадаад худалдаа зэрэг…
Зохиогч: Admin
Авто осол буурахгүй байна. Өглөө гэрээсээ гараад орой эсэн мэнд харих баталгаа алга. Энэ нь жолооч нарын хариуцлагагүй, ухамсаргүй, соёлгүй хандлагатай шууд холбоотой. Замын хөдөлгөөнд оролцож байж гар утсаар ярьдаг, юм иддэг, утас, таблетаар элдэв бичлэг үздэг сөрөг үзэгдэл том оврын автобусны жолоочоос эхлээд хувийн машинтай хүмүүсийн дунд хэрээс хэтэрлээ. Тээврийн цагдаагаас өдөржин анхааруулж байгаа ч энэ төрлийн хэрэг зөрчил буурахгүй байна. Миний жолооны ард хүний амь нас, эрүүл мэнд бий гэж бодох ухамсар жолооч нарт даанч алга! Маш шийдвэртэй тэмцэж, хатуу арга хэмжээ авахгүй бол гэмгүй хүмүүс хохирч гүйцлээ! Д.Дорж
Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааныхаа талаар Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд өнөөдөр (2025.01.29) сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Төрийн ордонд болсон хэвлэлийн бага хуралд тус Байнгын хорооны дарга С.Ганбаатар, Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Д.Үүрийнтуяа, Г.Очирбат, Д.Батбаяр нар оролцов. Байнгын хороо намрын чуулганы хугацаанд 10 удаа, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран хоёр удаа тус тус хуралдаж, нийт 21 асуудлыг хэлэлцэн, хуулийн гурван төсөл, Улсын Их Хурлын тогтоолын хоёр төслийн талаар шийдвэр гаргасны зэрэгцээ эрхлэх асуудлынхаа хүрээнд Байнгын хорооны 12 тогтоолыг баталжээ. Мөн Засгийн газрын гишүүд болон холбогдох байгууллагын нийт есөн мэдээлэл, тайланг сонсож, нийт зургаан ажлын хэсэг байгуулан ажиллаж…
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын ажилтан, албан тушаалтнуудад авлигын ойлголт, шалтгаан, хор хөнөөл, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх төлөвлөгөөт сургалтуудыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн удирдах албан тушаалтнууд болон үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилогдсон ажилтнуудад авлигын эсрэг сургалтыг 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр тус компанийн хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар У.Номин-Эрдэнэ, Г.Ариунзаяа нар “Авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд авлигын ойлголт, үүсэж буй…
Л.Оюун-Эрдэнэ 2021 оны нэгдүгээр сарын 27-нд Ерөнхий сайдаар томилогдож, 29-нд танхимын сайд нараа УИХ-д танилцуулж байв. Түүний Ерөнхий сайдаар дөрвөн жил ажиллаж буй он гарч, ой нь болоход Сүхбаатарын талбайд жагсаалтай угтаж, шүүх байгууллага мэдэгдэлтэй “тэмдэглэв” бололтой. Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ ингэж дөрвөн жилийн өмнөх энэ өдөр Засгийн газрыг тэргүүлж эхлэхдээ УИХ-ын чуулганд хийх дөрвөн зорилт дэвшүүлж байжээ. Тэгэхэд тэрээр эхний зорилтоо “Нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана. Цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ…
Сүүлийн өдрүүдэд “Тавантолгой түлш” компанийн шахмал түлшний үнэ 3-р сарын 1-нээс нэмэгдэнэ” гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ асуудлыг тус компаниас тодруулахад “Ташаа мэдээлэл байна. 25 кг-тай нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр худалдаалж байгаа. Үнэд өөрчлөлт оруулах шийдвэр гараагүй. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар борлуулалтын 555 цэгээр шахмал түлш борлуулж байна. Үйлдвэрлэл, түгээлт хэвийн, нөөц хангалттай байна” гэлээ. Тус компани зүүн болон төвийн үйлдвэртээ хоногт 2500-2800 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Борлуулалтын цэгүүдийн захиалгын дагуу хоногт 2500-3000 тонн түлшийг борлуулалтад гаргаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 26 агуулахад 50 гаруй мянган тонн шахмал түлшний нөөцтэй байна гэж тус компаниас мэдээллээ.
Урьдчилсан байдлаар дөрвөн эгнээ бүхий нийт 58.8 км урт үргэлжлэх Шинэ тойрог замыг нэг болон хоёрдугаар тойрог замтай барихаар төлөвлөсөн. Тус төслийн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК шалгараад байна. Хотын дарга Х.Нямбаатар “Тойрог хурдны замын урьдчилсан трасс гарсан, шинээр барих авто зам, гүүрэн байгууламжууд тойрог замтай холбогдоно. Тойрог замын төгсгөлөөс зогсохгүйгээр буюу гэрлэн дохиогүй зорчиж баруун талдаа Нисэхийн хурдны замтай холбогдоно. Зүүн талдаа Төв аймаг руу туннелээр холбогдоно. Зургаадугаар сард тойрог хурдны замын ТЭЗҮ-ийг эцэслэн боловсруулж, холбогдох мэргэжлийн зөвлөлүүдээр хэлэлцүүлнэ. Санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэнэ”…
Улсын Их Хурлын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдвээр цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт эхний хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.28/ Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов. Хэлэлцүүлэгт төрийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, эл салбарын мэргэжлийн холбоод, олон улсын байгууллага болон салбарын эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг нийт 80 орчим хүн оролцлоо. Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий…
Европын Холбооны /ЕХ/ Гадаад хэргийн сайд нар даваа гарагт Брюссель хотод уулзах үеэрээ ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг дахин сунгахаар тохиролцжээ. Энэ тухай ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого эрхэлсэн дээд төлөөлөгч Кая Каллас мэдээлсэн байна. “ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар Орост тавьсан хоригийг дахин сунгахаар дөнгөж сая тохиролцлоо. Ингэснээр дайныг санхүүжүүлэхийн тулд олж буй Москвагийн орлогыг хаасаар байх болно. Оросын тал учруулсан хохирлоо төлөх ёстой” гэж К.Каллас олон нийтийн X сүлжээнд бичжээ. ЕХ-ноос Орост тавьсан хоригийг дахин зургаан сараар сунгах эсэх нь Унгар улс уг шийдвэрт хориг тавина гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор тодорхойгүй байсан юм. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан…
Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр ирэх хоёрдугаар сарын эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн жиндүү байдал хадгалагдах төлөвтэй байгаа бөгөөд цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд бага зэргийн цастай, салхи шуурга ихтэй байх магадлал ажиглагдаж байгаа тул хол замд гарахдаа богино…