Зохиогч: Admin

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-22 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см зузаан цастай байна. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай, Завханы Отгон, Баянхонгорын Баянбулаг, Галуутад цагаан зудын, Увсын Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Ховдын Алтай, Дарви, Үенч, Завханы Цэцэн-Уул, Цагаанчулуут, Баянхонгорын Жаргалант, Бөмбөгөр, Баянговь, Сэлэнгийн Сүхбаатар, Төвийн Угтаалцайдам, Хэнтийн Баян-Адрага, Дорнодын Хөлөнбуйр, Халхголд цагаанаар зудархуу (8 аймгийн 20 сум) байдалтай байна.…

Дэлгэрэнгүй

ЦССҮТ-ийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Д.Дулмаатай ярилцлаа. -Цусны донорын нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, түүний ач тусын талаар олон нийт мэддэг, ойлгодог, дэмждэг болжээ. Тэр буянт үйлсийн эздийг чухам хэрхэн урамшуулж, алдаршуулдаг талаар танаас тодруулая? -Эхлээд “Хүндэт донор” гэдэг нэр хүндтэй шагналын талаар онцлоё. Энэ бол Монголын Улаан Загалмай Нийгэмлэг (МУЗН)-ийн 35 удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн доноруудад олгодог шагнал юм. Анх 1963 оноос хойш олгож эхэлсэн байдаг. -Одоогоор хэчнээн хүнд “Хүндэт донор” цол олгоод байна вэ? -1963-2024 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 2990 гаруй хүн “Хүндэт донор” цол хүртсэнээс 1400 нь цусаа идэвхтэй өгч байна. “Хүндэт донор” шагналыг жилд…

Дэлгэрэнгүй

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль өнөөдөр телевизээр үг хэлэхдээ, өнгөрсөн долоо хоногт онц байдал зарласан нь зөв шийдвэр байсан бөгөөд хуйвалдаан зохион байгуулсан гэж өөрийг нь буруутгаж буйг няцаажээ. Тэрбээр уг шийдвэрийг гаргах болсон шалтгааныг тайлбарлахдаа, улс үндэстнээ хамгаалах, төрийн үйл ажиллагааг хэвийн байдлаар явуулахын тулд онц байдал зарласан гэжээ. Өөрийг нь огцрохыг уриалж буйг Юн Сог Ёль няцаагаад, импичментийг урвуулан ашиглаж буй сөрөг хүчнийг буруутгасан бөгөөд эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн байна. “Надад импичмент зарлах, намайг мөрдөн шалгах эсэхээс үл хамааран би энэ бүхний эсрэг шударгаар сөрөн зогсох болно” гэж тэрбээр хэлснийг Ёнхап агентлаг эш татжээ. Өмнө нь…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.12/ хуралдаан 09 цаг 30 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хувилбар, төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Дараа нь Засгийн газраас 2024…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр (2024.12.11) Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний хоёр нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг зохион байгууллаа. Гишүүдийн 51.9 хувийн ирцтэй эхэлсэн тус томилгооны сонсголын эхэнд Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар дэг танилцуулав. Үргэлжлүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийг бүртгэсэн, ажлын хэсэг байгуулсан, Ц.Сандаг-Очир гишүүнээр ахлуулсан тус ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлсэн. Ийнхүү томилгооны сонсгол эхэлж, дэгийн дагуу Улсын Их Хурлын гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир нэр дэвшигч Машлайн Алтан-Очирын талаар танилцуулав. М.Алтан-Очир нь 1974 онд Ховд аймагт төрсөн, 50…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Францын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж өнөөдөр (2024.12.11) Бүгд Найрамдах Франц Улс болон Европын Холбооноос манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Коринн Пэрера да Силва, Ина Марчюлёните нарыг хүлээн авч уулзлаа. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж уулзалтын эхэнд Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгууль, түүний үр дүн, хамтарсан Засгийн газрын талаар танилцуулж, ардчилал, шударга ёс, чөлөөт зах зээлийг баталгаажуулах улс төрийн тогтвортой байдал бүрдэж, Монгол Улс хөгжил дэвшлийн гараан дээр ирснийг тэмдэглэв. Тэрбээр хамтарсан Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч…

Дэлгэрэнгүй

Амьсгалын замын цочмог хүнд халдварын 72 хувийг 5 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ. Ер нь томуу, томуу төст өвчний тархалт их байна. Энэ нь нэг талаас эцэг, эх, насанд хүрэгчдийн хайнга, хэнэггүй, хариуцлагагүй байдалтай холбоотой. Учир нь улирлын чанартай ханиад томууны дэгдэлтийн үед амны хаалт зүүж хэвших нь өөрийгөө ч, үр хүүхдүүдээ ч хамгаалах ач холбогдолтой арга юм. Гэтэл олон нийтийн газарт амны хаалт огт зүүхгүйгээс гэр бүл, үр хүүхдүүддээ ханиадны вирус дамжуулж байгаа нь бодитой сөрөг үзэгдэл. Одоогоос 3 жилийн өмнө Ковид-19 цар тахлын дэгдэлт оргил үедээ хүрч нийтээрээ амны хаалт зүүж байлаа. Тухайн үед бусад…

Дэлгэрэнгүй

Суурьшлын бүсэд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор автомашин хийгээр цэнэглэх станцын байршил, үйл ажиллагаа, савны ашиглалт, аюулгүй ажиллагаанд нийслэлийн Хяналт шалгалтын газраас шалгалт хийн, зөрчлийг арилгуулж буй. Энэ хүрээнд өнөөдөр Чингилтэй дүүргийн 7 дугаар хороо, Телевизийн хуучин эцэст байрлах “Дашваанжил” ХХК-ийн автомашин хийгээр цэнэглэх станцад гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийлээ. НХШГ-ын Авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Хадбаатар “Нийслэлийн хэмжээнд 57 байршилд автомашин хийгээр цэнэглэх станц үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс шингэрүүлсэн шатдаг хий хадгалах саваа ил байрлуулдаг 33 байршил бий. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд тухайн савыг газар доор далд байрлуулж, техникийн аюулгүй байдлыг…

Дэлгэрэнгүй

G7 буюу “Долоогийн бүлгээс” гаргасан санаачилгын хүрээнд Украинд 20 тэрбум ам.долларын зээл олгохоор шийдвэрлэснээ өчигдөр АНУ-ын Сангийн яам мэдэгдлээ. Зээлийн төлбөрийг Барууны орнуудад царцаагдаад буй Оросын активуудын орлогоор хийх ажээ. G7-гийн шугамаар олгох зээлийн нийт дүн 50 тэрбум ам. доллар буюу 47,5 тэрбум евро юм. Яаралтай тусламжийн албад, эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд Украин улсад санхүүгийн нөөц хөрөнгө шаардлагатай байгаа гэдгийг Сангийн сайд Жанет Йеллен онцлон тэмдэглэлээ.  “Украиныг дэмжих нь АНУ-ын үндэсний эрх ашигт амин чухал бөгөөд Украин унах аваас Европ дахь манай НАТО-гийн холбоотнуудад аюул учирна” гэж Сангийн яамны мэдэгдэлд дурджээ. Барууны орнуудад царцаагдаад буй ОХУ-ын активуудын орлогоор Украинд зээл олгох…

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр ирэх 2025 оны нэгдүгээр сард баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн болон говийн аймгуудын зарим нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу орох бол хоёрдугаар сард баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, Увс, Завханы нутгаар олон жилийн дунджаас ахиу, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. Гуравдугаар сард агаарын температур болон хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ. Нэгдүгээр сарын агаарын дундаж температур Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн…

Дэлгэрэнгүй