Зохиогч: Admin

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейд дахин өргөн барилаа гэж Ёнхап агентлаг мэдээлжээ. Санал хураалтыг 24 цагийн дотор явуулна. Өмнө нь барьсан хуулийн төслөөр санал хураахад эрх баригч намын гишүүд оролцоогүй тул дэмжигдээгүй юм. Хуулийн төслийг батлахад Үндэсний ассамблейн 300 гишүүдийн 200 нь дэмжих ёстой. Эрх баригч “Иргэний хүч” нам нийт 108 суудалтай. БНСУ-ын Ерөнхийлөгчийн рейтинг 11 хувь болтлоо унаад байна. Ерөнхийлөгчийнхөө үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байгаагаа судалгаанд оролцогчдын 85 хувь илэрхийлсэн бол 11 хувь нь дэмжиж байна. Ингэхдээ 75 хувь нь Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулахыг дэмжсэн бол 21 хувь нь шаардлагагүй гэж…

Дэлгэрэнгүй

Бахрайн улсын Манама хотод хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-15-нд болж байна. Тэмцээнд 92 орны 471 тамирчин оролцож байгаа бол манай улсаас Үндэсний шигшээ барийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлага дор гурван тамирчин өрсөлдлөө. Өчигдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд гавьяат тамирчин М.Анхцэцэг жинд огцом өргөлтөөр 116 кг-ыг ыг өргөж мөнгөн медаль хүртэж, насанд хүрэгчдийн ДАШТ-ий тав дахь медалиа гардлаа. Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг Дэлхийн аваргаас тав дахь медалиа хүртлээ 2017 оны ДАШТ – Хүрэл (Огцом өргөлт) 2019 оны ДАШТ – Хүрэл (Огцом өргөлт) 2021 оны ДАШТ – Алт (Нийлбэр) 2022 оны…

Дэлгэрэнгүй

Улсын Их хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхантай уулзаж, Нийгмийн даатгалын сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг хууль бусаар зарцуулж, байршуулсан асуудлаар салбар яамнаас гаргасан гомдол, мэдээллийн талаар ярилцлаа.  Капитал, Чингис хаан банканд байршуулсан Нийгмийн даатгалын сангийн 160 тэрбум төгрөгийн өрийг барагдуулах талаар прокурорын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Авлигатай тэмцэх газар болон бусад хууль хяналтын байгууллагад эрүүгийн хэрэг нээсэн ажлын хэрэгжилтийн талаар тодруулга авчээ.  Мөн энэ уулзалтаар “Анод банк”-ний дамжуулан зээлдүүлэх гэрээгээр байршуулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 800,000.000 төгрөгийн авлага, 2013 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн Хүнс , хөдөө…

Дэлгэрэнгүй

Багануур дүүрэгт 50МВт хүчин чадалтай, 200МВт/цагийн багтаамжтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажлын гэрээг 2024 оны есдүгээр сарын 6-нд байгуулж, талбайн ажил есдүгээр сарын 15-ны өдөр эхэлж байсан билээ. Улмаар барилга угсралтын ажлыг 77 хоногт гүйцэтгэж, арваннэгдүгээр сарын 29-30-нд техникийн комисс ажилласнаар тус станц эрчим хүчийг төвийн системд нийлүүлж эхэллээ. Ингэснээр 25.000 айл өрхийг цахилгаанаар хангах боломжтой юм. “Монхорус интернэшнл” ХХК-ийн дэд захирал, Багануур батарей хуримтлуурын станцын төслийн захирал Н.Батсайхан “Арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс батарейн туршилт, тохируулгын ажлууд хийгдэж, арванхоёрдугаар сарын 6-нд анх төвийн системд эрчим хүчийг нийлүүлж эхэлсэн. Анх 1, 2 дугаар блокоос 25-30МВт чадал нийлүүлж эхэлсэн. Үүний дараа…

Дэлгэрэнгүй

2024 оны 12 дугаар сарын 12-нд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, гүйцэтгэх захирал П.Бямбацэрэн, удирдах зөвлөлийн гишүүн Н.Лувсанжав, Ц.Шаравдорж, Ц.Товуусүрэн нарыг хүлээн авч уулзан 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих Ахмад настны тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Уулзалтын үеэрээ Улсын баатар цолтонд 5,0 сая, Хөдөлмөрийн баатар, Ардын цолтонд сард 3,0 сая, Гавьяат цолтонд 1,0 сая төгрөгний тэтгэмжийг сар бүр олгодог байхаар шинэчлэн тогтоох зэрэг асуудлыг хөндөж ярилцжээ.

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.12.13) нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад гишүүдийн 52.4 хувийн ирцтэй эхэлж, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн баталлаа. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулав. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурал 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Тус Байнгын хороо энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын чуулганы…

Дэлгэрэнгүй

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор НХШГ-аас 2024 онд шатахуун түгээх станц болон автомашин хийгээр цэнэглэх станц, тэдгээрийн агуулахуудад хоёр удаагийн урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ. Шалгалтаар зарим станц эдэлбэр газраас 25 метрийн зайд байрлах ёстой гэсэн норм, дүрмийг хэрэгжүүлэхгүй байгаа нийтлэг зөрчлийг арилгуулж байна. Энэ талаар НХШГ-ын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтcийн дарга Б.Найрамдал “Шатахуун түгээх болон автомашин хийгээр цэнэглэх станц, тэдгээрийн агуулахуудад хийсэн хоёр удаагийн урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил, өгсөн албан шаардлагын биелэлтэд гүйцэтгэлийн шалгалтыг хийж байна. Энэ удаагийн шалгалтаар ШТС-ын зай хэмжээ, техник тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа,…

Дэлгэрэнгүй

Хархорин зах нь замын урд болон хойд хэсгээрээ Баянгол, Сонгинохайрхан дүүргээр зааглагддаг. Өмнө нь огт анзаардаггүй, анзаарсан ч тоодоггүй байсан. Захын гаднах явган хүний зам дээр цаасан хайрцаг, даавуун дээр дэлгэж тавьсан бараануудыг би сая л нухацтай гэгч нь харж хэсэг зогслоо. Захын урд машин, явган зорчигчид түгжирч байгаа нь нэг л бүүдгэр. Зам дагуу эмх цэгцгүй өрсөн хир тоос, утаа униарт идэгдсэн бараа бүтээгдэхүүнийг хэн ч худалдаж авах билээ дээ гэж бодсон миний бодол буруу байж. Энд чинь амьдрал буцалдаг юм байна. Хүн хараад нүд хужирлах ганц ч өнгөлөг зүйл байхгүй,  “хог” л гэсэн үг. Харин “хог” нэртэй эдгээр…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2024.12.06)-ийн нэгдсэн хуралдаан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026- 2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр эхэллээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хийлээ. Хуулийн төсөлд Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий бодит өсөлтийг 2025 онд 8.0 хувь, 2026-2027 онд 6.5 хувь байх, хэрэглээний үнийн өсөлтийн түвшнийг 2025 онд 7.2 хувь, 2026 онд 5.0 хувь, 2027 онд 4.0 хувьд хүргэхээр тооцсон байна. Мөн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2025-2027 онд алдагдалгүй байхаар тооцож, Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 2025 онд 55 хувь, 2026 онд 50 хувь, 2027 онд 45 хувьтай тэнцэхээр байна. Төсвийн байнгын хорооны танилцуулгатай…

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 11-22 см, говь, тал хээрийн зарим сумдын нутгаар 1-10 см зузаан цастай байна. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай, Завханы Отгон, Баянхонгорын Баянбулаг, Галуутад цагаан зудын, Увсын Малчин, Тэс, Сагил, Улаангом, Давст, Завхан, Түргэн, Ховдын Алтай, Дарви, Үенч, Завханы Цэцэн-Уул, Цагаанчулуут, Баянхонгорын Жаргалант, Бөмбөгөр, Баянговь, Сэлэнгийн Сүхбаатар, Төвийн Угтаалцайдам, Хэнтийн Баян-Адрага, Дорнодын Хөлөнбуйр, Халхголд цагаанаар зудархуу (8 аймгийн 20 сум) байдалтай байна.…

Дэлгэрэнгүй