2024 оны 12 дугаар сарын 12-нд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар, гүйцэтгэх захирал П.Бямбацэрэн, удирдах зөвлөлийн гишүүн Н.Лувсанжав, Ц.Шаравдорж, Ц.Товуусүрэн нарыг хүлээн авч уулзан 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих Ахмад настны тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Уулзалтын үеэрээ Улсын баатар цолтонд 5,0 сая, Хөдөлмөрийн баатар, Ардын цолтонд сард 3,0 сая, Гавьяат цолтонд 1,0 сая төгрөгний тэтгэмжийг сар бүр олгодог байхаар шинэчлэн тогтоох зэрэг асуудлыг хөндөж ярилцжээ.