Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2024.12.17) хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянгын хүсэлтийн дагуу үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нарын мэдээллийг сонслоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж танилцуулсан юм. Тэрбээр хөнгөн үйлдвэрийн салбарт 343 үйлдвэр, 1700 гаруй жижиг цех үйл ажиллагаа явуулж, эдгээрт нийт 45800 хүн ажиллаж буйг болон хүнсний 978 үйлдвэр, цех ажиллаж байгааг танилцуулаад, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК, “Монэксалл” ХХК-д үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай олгосон талаар тодорхой дурдав. “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК бол нийслэлийн өмчит хаалттай хувьцаат компани бөгөөд Эмээлт үйлдвэр…
Зохиогч: Admin
Улаанбаатарын утаагаар УИХ сонсгол хийнэ. Тийм эрх зүйн үндэслэл бүрдсэн. Улаанбаатарын утааны сонсголыг зохион байгуулах талаар иргэн Б.Мөнгөнхишиг нийтийн өргөдлийн “Д-Өргөдөл” цахим системд 2024 оны арваннэгдүгээр сарын 25-нд өргөдөл санаачилж, иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Дэмжиж санал өгсөн иргэдийн тоо энэ сарын 6 гэхэд 70 мянга давсан. Тиймээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улаанбаатарын утааны сонсголыг зохион байгуулах ажлыг БОХААБХ-нд даалгасан. Энэ дагуу “…Сонсголыг хэн удирдаж, ямар чиг баримжаатай хийх вэ” гэдгийг маргаашийн БОХАА-н Байнгын хороогоор ярьж эхлэх төлөвтэй байна. Түүгээр сонсголын товыг тогтооно. Тэгэхээр тус сонсгол болох нь нэгэнт тодорхой болсон гэсэн үг. Харин сонсголыг хэн даргалах нь одоогоор тодорхойгүй байгаа…
Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, электрон тамхитай холбоотой асуудлаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2024.12.17) хуралдаж, тамхи, тамхин бүтээгдэхүүний татварын талаар Сангийн яам, Гаалийн төв лабораторийн мэдээллийг сонслоо. Өнөөдрийн байдлаар дэлхийн 132 улс электрон тамхины хэрэглээг хуулиар зохицуулдаг, 32 улс хориглодог бол 48 улс онцгой албан татвар ногдуулдаг тухай Сангийн яамны мэдээлэлд дурдсан байна. Мөн улс орнууд электрон тамхинд шингэний хэмжээ, түүнд агуулагдсан никотин болон бүтээгдэхүүний тоо хэмжээг харгалзан татвар ногдуулж байгаа юм. Мөн татварын хэмжээг тогтмол болон холимог хэмжигдэхүүнээр тогтоодог байна. Тус…
Жилийн эцэс болж байгаатай холбогдуулан гүний болон гаалийн хяналтын бүс дээр импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд хийх бүрдүүлэлт удааширж байгаа талаарх мэдээлэл Гаалийн ерөнхий газарт ихээр ирэх болжээ. Тиймээс Гаалийн ерөнхий газрын зүгээс хилийн болон гүний гаалийн байгууллагын гаалийн хяналтын бүсүүдийн ажиллах цагийн хуваарийг уртасгах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Улаанбаатар хот дахь гаалийн газарт харьяалагдах Амгалан, Техник импорт, АБТЭМА, Интердесижн гэх хяналтын бүсүүдийг он дуустал ажлын өдөр 09:00-20:00, амралтын өдөр 11:00-16:00 цаг хүртэл ажиллуулахаар болжээ. Тиймээс иргэд, ААН, гадаад худалдаа эрхлэгч та бүхэн дээрх гаалийн хяналтын бүсүүдээр ажлын өдөр 20:00 цаг хүртэл, амралтын өдөр 16:00 цаг хүртэл үйлчлүүлж, санал…
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яамнаас хамтран зохион байгуулж буй “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудал” үндэсний зөвлөгөөн өнөөдөр (2024.12.17) Төрийн ордонд болж байна. Үндэсний зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар үг хэлэв. “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар дүгнэн хэлэлцэж, цаашдын зорилтыг тодорхойлохоор энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж буйг тэмдэглэв. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийн найман хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байгаа талаарх тоон мэдээллийг дурдаад хүний сэтгэл…
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барьж байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулахаар төлөвлөж, зураг төсөл, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлж буюу Сонгинохайрхан дүүргийн Таван шарын нүхэн гарцыг өнгөрсөн 9 дүгээр сард ашиглалтанд оруулсан. Дараагийн төслүүдийн ажлын явц, хэрэгжилтийн талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах НТХН”-ийн авто замын инженер М.Золбоогоос тодрууллаа. -Авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн их тулгамддаг асуудал нь…
Өвгөн би хөл муутай болохоор тэр бүр нийтийн тээвэрт суудаггүй. Үр хүүхдүүдийнхээ авч өгсөн унаагаар хөл дүүжилдэг. Өчигдөр очих газар маань зогсоол муутай болохоор автобусанд суулаа. Хүн ихтэй гэж жигтэйхэн. Суучихмаар байсан ч унтсан дүр үзүүлсэн, утаа шагайсан залуучуудаас хэн нь ч босч өгсөнгүй. “Биднийг бага байхад хүүхдүүд өөрсдөө л босоод өгдөг байсан юм даа” гэсэн ухааны юм бодоод зогсож явтал дараагийн буудлаас 60-тай биш, 70-тай ч биш, бүр 80 орчим насны эмгэн орж ирэв. Хөөрхий автобусны суудлаас байдгаараа чангайна. Нөгөө хүүхдүүд мөн л боссонгүй. Үүнийг ажигласан 50 гаруй насны эр 25 орчим насны залуухан бүсгүйд “Энэ хүнд босоод өгөөч”…
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, УИХ-ын дарга, бүлгийн дарга нар болон бусад холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзан агаарын бохирдлын асуудлаар ярилцсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр мэдээлэл өглөө. Түүний хувьд “Ерөнхийлөгч холбогдох албаныхантай уулзаж мэдээлэл авлаа. Бас өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Хамгийн гол асуудал нь шахмал түлшийг анх үйлдвэрлэж эхлэхэд утаа 40-50 хувь буурч байсан. Одоо яагаад буцаад ухрав. Шахмал түлш улам сайжрах ёстой улам муудаад байгаа шалтгааныг голчлон хөндөж ярилаа. Хоёрдугаарт, хяналт, шалгалт нэлээд суларсныг Ерөнхийлөгч хэлсэн. Улмаар хяналтаа сайжруулж, анхаарлаа хандуулахыг үүрэгдлээ. Утааг бууруулах нь ганцхан байгууллагын ажил биш учраас төр…
Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн дуудлагын зонхилох шалтгаан нөхцлийг яндангийн цонолт, ил гал, цахилгаан ашиглалт, угсралтын буруугаас үүдэлтэй дуудлага эзэлж байна. Эдгээр шалтгаан нөхцлийн улмаас өвөл зуны сууц 20, автомашин 8, хогийн суваг 6, агуулах, барилга байгууламж 5, орон сууцанд эд хогшил 5, гэр 3, граж 2 шатсан гал түймрийн дуудлага бүртгэгдэж алба хаагчид шуурхай ажиллалаа. Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч нэмэгдэж, айл өрхийн галлагаа ихэсч гал түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Иймд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.12.09-15/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 21 суманд аюулт үзэгдэл, ослын 84 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, зургаан иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 74 нь гал түймэр, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.