Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ. Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ. Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн нөөцийг үр дүнтэй ашиглахад чиглэсэн санхүүгийн механизм юм. Дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр гаргаж буй санхүүжилт жил бүр нэмэгдэж, 2023 оны байдлаар 1.3 их наяд ам.долларт хүрээд байна. Манай улсын хувьд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7…
Зохиогч: Admin
Сүүлийн жилүүдэд манай өсвөр насныхны дунд хэт халуун ногоотой, амтлагч ихтэй импортын хүнсний бүтээгдэхүүнүүд ихээхэн түгээмэл хэрэглэгдэж байна. Эдгээр нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй аюултайг мэргэжилтнүүд анхааруулж байгаа ч олон хүүхэд, өсвөр насныхан энэ төрлийн бүтээгдэхүүнд донтож, өдөр тутмын хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэж байгаа нь эрсдэл дагуулах болоод байна. Энэ удаагийн сурвалжлагаар бид бодит хэрэглэгчид, эцэг эхчүүдийн санал бодол, мэргэжилтнүүдийн дүгнэлтийг багтаан хүргэж байна. Чанарын баталгаагүй хүнсэнд донтсоноо хүүхдүүд хүлээн зөвшөөрөв Бид нийслэлийн нэгэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жижиг судалгаа хийж, тэдний амралтын цаг болон хичээлийн дараа ямар хүнс ихэвчлэн хэрэглэдэг талаар асууж тодрууллаа. Сурагчдын дийлэнх нь амтлаг,…
БНСУ-д 1907 оны арваннэгдүгээр сард 12.4 см зузаан цас орсноос хойш Сөүл хотод 117 жилийн дараа буюу 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд 16.5 см зузаан цас орлоо гэж “Ройтерс” агентлаг мэдээллээ. Их хэмжээний цас орсны улмаас нэг иргэн амь насаа алдаж, зургаан хүн бэртэж гэмтэн, орон нутгийн 200 гаруй нислэг цуцлагдсан байна. Иргэд хотын гудамжинд алхахад хажууд явж байгаа хүнээ ч харахад хүндрэлтэй байгаа талаар мэдээлжээ. Ойрын өдрүүдэд цас үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж. Эх сурвалж: Ройтерс
Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт арваннэгдүгээр сарын 28-ны 04:34:37 цагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 48.51 100.33 Одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол бүртгэгдээгүй байна гэж ОБЕГ мэдээллээ.
Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын зөрчил хурцдах төлөвтэй. Б.Энхбаяр хэд хоногийн өмнө “УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн төрсөн ахын хүүхэд “Админерал” ХХК-ийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Х.Хасбаатартай 2019 оноос хойш хамтарсан компани эзэмшиж, холбоотой байсан” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Хариуд нь УИХ-ын дарга няцаалт хийсэн. Тэгвэл сүүлийн хэд хоногт Б.Энхбаярыг ногоон автобусны хэрэгтэй холбоотойгоос гадна Хууль зүйн сайд байхдаа Хятадын компанид давуу эрх олгосон гэх мэдээлэл нэлээд өргөн хүрээтэй тархаж эхэллээ. Хаанаас шидсэн чулуу болох нь тодорхой л болов уу. Б.Энхбаярын хувьд Засгийн газрын тэргүүн рүү ч “ноцоод” үзсэн. Үүнээс үзвэл МАН-ын нөлөө бүхий эрхмүүд…
АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Үндэсний эдийн засгийн зөвлөлийг удирдуулахаар Кевин Хассеттийг сонгожээ. Ингэснээр тэрбээр худалдаанаас эхлээд татварын асуудал, мөн төрийн зохицуулалт зэрэг засаг захиргааны бодлого боловсруулах ажлыг удирдахаар болж байна. Д.Трамп мөн хэн хаших нь тодорхойгүй байгаа гол албан тушаалуудын сүүлийнх нь болох АНУ-ын Худалдааны төлөөлөгчийг нэрлэснээр эдийн засгийн багаа бүрдүүлж дуусахад тун ойртож байна. Тэрбээр томилгооныхоо талаар “Truth Social” нийгмийн сүлжээний хаягтаа нийтэлсэн бөгөөд өмгөөлөгч Жеймисон Гририйг АНУ-ын Худалдааны төлөөлөгчөөр томилжээ. Д.Трампын өмнөх засаг захиргааны үед К.Хассетт Эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөлийн даргын албыг хоёр жил хашиж байсан бөгөөд корпорацын татварыг бууруулах тухай Бүгд найрамдах намынхны саналыг дэмжиж, өндөр татвар ногдуулах Д.Трампын шийдвэрийг хамгаалж байв. Өдгөө 62 настай К.Хассетт түүнчлэн Д.Трампын хүргэн Жаред Кушнертэй цагаачлалын асуудлаар хамтран ажиллаж, Ираны газрын тосыг худалдан…
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангасан болон ургац хураалтын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан, -Аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэх өвс, тэжээлийн бүрдүүлэлтийг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах, -Өвөлжилт хүндэрч зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх болон малын тэжээлийн импортод дэмжлэг үзүүлэх холбогдох шийдвэрийн төслийг боловсруулах, -Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулах, -Тариалангийн талбайн хөрсний үржил шимийг хамгаалах, хүнсний ногооны механикжуулалт, хадгалалтын нөхцөлийг сайжруулах, газар…
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил хангах, урьдчилан сэргийлэх чиглэлээр 21 аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, мэдээлэл сонсож, холбогдох үүрэг чиглэл өглөө. Улсын хэмжээнд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малчдын өвс, тэжээл бэлтгэл, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт, худаг ус, хашааны хүрэлцээ хангамж, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтүүдээр дүгнэхэд 86,7 хувьтай хангагдсан мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас өгсөн. Өнгөрсөн зун агаарын дундаж температур олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутагт 1.5°C-аар дулаан, хур тунадасны хувьд дунджаар 172.3 мм орсон нь олон жилийн дунджаас 25.9 хувиар…
Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа. -Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах, -Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай Таванбогд, Буйр нуур орчмын бүсэд 4C ангиллын нисэх буудал байгуулах ажлыг эхлүүлэх, -БНСУ-аас жуулчлалаар ирэх иргэдэд үзүүлэх визийн чөлөөлөлтийн хугацааг сунгах, визгүй нэвтрэх улс орны тоог зохих журмын дагуу нэмэгдүүлэх, -Хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг идэвхжүүлэх, -Цагааннуур, Боршоо, Арцсуурь,…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 27-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих дунд хугацааны стратегийн талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлого, стратегийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүйгээр эрэлтийг огцом өдөөж зах зээл дээрх байрны үнийг нэмэгдүүлсэн, зорилтот бүлэгтээ чиглэхгүй, орлого өндөртэй, урьдчилгаа төлбөр төлөх…