Зохиогч: Admin

Тэтгэврийн зөрүүг арилгаж, хэмжээг нь нэмэгдүүлсэн арга хэмжээний талаар Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатартай ярилцлаа.  -Ирэх 7 дугаар сарын 1-ний өдрөөс тэтгэврийн хэмжээ нэмэгдэхээр боллоо. Гэхдээ ямар журмаар, ямар зарчмын хүрээнд энэ асуудал шийдэгдэж байна вэ? Таны байр суурийг сонсоё? -Саяхан УИХ төсвийн тодотгол хийж тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох итгэлцүүрийг шинэчлэн батлах шийдвэр гаргалаа. Улсын төсөвт 400 орчим тэрбум төгрөгийн тодотгол хийж тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг шийдлээ. Монголын ахмадын холбооны хувьд тэтгэврийн зөрүүг арилгах асуудлаар сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эрчимтэй ажиллаж, ялангуяа тэтгэвэр боддог итгэлцүүрийг шинэчлэн тогтоох шаардлагыг УИХ, Засгийн газарт удаа дараа хүргүүлж ажилласан.…

Дэлгэрэнгүй

Тоглоомын талбайд шинэ савлуур байрлуулаад удаагүй байв. Ердөө л гурав хоногийн өмнө л дөө. Онцлог нь 2-4 настай хүүхдүүдэд зориулсан жижиг хэмжээтэй, бэхэлгээтэй савлуур. Нэг хартал дунд сургуулийн 11-12 дугаар ангийн бололтой хэдэн охин, хөвгүүн ээлжлэн сууж байх юм. Нялх хүүхэд суулгаад гэдсээр нь бэхэлдэг бүслүүрийг нь дор нь тас татав. “Наадах чинь бага насны хүүхдүүдэд зориулсан савлуур шүү дээ. Та нарыг яаж даах юм” гэвэл өндөрдүү биетэй банди “Тэгээд яадаг юм” гэж хэг ёг хийж байна. Ядаж байхад охид нь буруу үйлдэл хийж байгаа нэгэндээ үг хэлэх нь бүү хэл, өөгшүүлнэ. Тэд хэсэг ээлжлэн тоглож байгаад инээлдсээр явлаа. Харамсалтай…

Дэлгэрэнгүй

Нэгдүгээр ангийн багш Б.Чимэгмаа орж ирлээ. “Сайн байцгаана уу, хүүхдүүдээ?” хэмээн нүдээрээ инээмсэглэн өгүүлэв. “Сайн, сайн байна уу та” гэж хөвгүүд, охид яг ижил дуугаар, ижил хэмнэлээр мэндчилэв. Багш А үсгийг самбар дээр бичнэ. Хүүхдүүд чимээгүйхэн багшийнхаа гарын хөдөлгөөнийг харна. Гэхдээ энэ бол 1 дүгээр ангийн анхны хичээл биш, 12 дугаар анги төгсөгчдийн Дурсамж хичээл. “За одоо дууриагаад дэвтэр дээрээ А үсгээ бичээрэй” гэж багш хэлэв. Хүүхэд бүр хичээнгүйлэн бичнэ. Хэдийгээр 12 дугаар ангиа төгсч байгаа ч гэлээ хүүхдийн гэнэн цайлган, хиргүй тунгалаг, үнэнч зан нь үлдсэн ажээ. Улсын тэргүүний 48 дугаар сургуулийн 12 дугаар анги төгсөгчдийн Эрдмийн баярын өдөр…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Гавьяат жүжигчин З.Жарантавтай зөвхөн эрүүл мэндийн сэдвээр сонирхолтой ярилцлага өрнүүлж байснаа толилуулая. -Жарантав гуай, та одоо 70 нас хол гарчээ. Гэхдээ нүүр царай чинь толигор өнгөлөг байгаагийн нууц юунд байна вэ? -Нүүрээ дандаа цэв хүйтэн усаар угаадаг. Халуун ус амархан үрчийлгэдэг гэж багадаа сонссоноосоо хойш хүйтэн усаар угаагаад сурчихсан юм. Урлагийн хүн хөгширсөн ч гэсэн олны нүдэнд өнгөтэй харагдах ёстой шүү дээ. Нэг талаасаа үлгэр дууриал юм даа.  -Зөв хооллолт эрүүл амьдралын нэг үндэс гэдгийг сонсоогүй хүн ховор. Таны хувьд хоолны ямар дэглэм барьдаг вэ? -Хэт их өлсөх, хэт их цадахыг цээрлэдэг. Яг сайхан нормоо барьж хооллох ёстой.…

Дэлгэрэнгүй

Ойн бяцхан чөлөөнд цав цагаан цасан дунд сүрлэг ногоон гацуур сүндэрлэнэ. Ялдамхан бяцхан амьтад ядрахыг үл тоон тойрон бүжнэ. Бусдыгаа урин дуудах мэт бугын урамдахыг бултаараа сонсчээ. Адтай бяцхан туулайнууд уралдан уралдан ирлээ. Алиахан бяцхан хэрэмнүүд ар араасаа цувраад ирлээ. Хөвчийн хөх чононууд хөөцөлдөн тоглосоор ирлээ. Аварга том баавгайнууд ч амтат зүүдээ орхичихоод аахаг таахаг алхалсаар айсуй. Тэр ч бүү хэл үлгэрийн 7 одой өнөөх дуугаа дуулсаар яаран яаран ирлээ. Шинэ жилийн баяр ийнхүү эхэллээ. Шидэт өвлийн өвгөн цасан охидоо дагуулсаар морилоход ойн олон амьтан онцын их баярааp угтан авч дуу хуур, бүжиг наадмаараа бэлэг барив… Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгийн…

Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай улстөрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар дараах яриаг өрнүүлэв. -ЖДҮ-ийг дэмжих сангаас нэр бүхий гишүүд, албан тушаалтнууд зээл авсан асуудал нийгмийг бухимдуулж байна. Та ямар байр суурьтай байна вэ? -Бүх асуудалд хуулийн дагуу л хандах ёстой. Үнэхээр нэр бүхий сайд дарга, гишүүд албан тушаалын давуу байдлаа ашиглаж өөрийн хамаарал бүхий хүмүүстээ олон сая, тэрбумын зээл олгосон бол хариуцлага хүлээх ёстой. Сайд асан Б.Батзоригоос эхлээд зээлтэй нэр холбогдсон хүмүүс уучлалт гуйж, зарим нь буцаан төлж байгаагаас үзвэл хууль бус үйлдэл гаргасан нь тодорхой байна. Цаашид ийм асуудал давтагдахгүй байх нь хамгийн чухал. Өнөөдөр тодорхой үйлдвэрлэл эрхлэе гээд санхүүжилт…

Дэлгэрэнгүй

Хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй Ерөнхий сайд асан С.Баярын тулай өвчин сэдэрч, явж чадахгүй болсон талаар өмгөөлөгч нь мэдэгдсэн. Тэгвэл дөнгөж сая эмч нарын дүгнэлтээр түүнийг хорих байгууллагын эмнэлгээс Улсын 2 дугаар төв эмнэлэгт шилжүүлэн эрчимт эмчилгээ хийж эхэлсэн байна. С.Баярын чихрийн шижин, тулай өвчин нь  сэдрэн хорихын эмнэлэгт эмчлүүлж байгаа талаар өнөөдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга Г.Туулхүү сэтгүүлчдэд мэдээлсэн билээ.                                                                                                           Л.Цэлмэг

Дэлгэрэнгүй

Монголын геологи, уул уурхайн салбарын шилдэг мэргэжилтнүүдийн нэг, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтын гүйцэтгэх захирал Б.Оюунгэрэлтэй ярилцлаа. -Хөрөнгө оруулагчдаа хөөж гаргаснаар уул уурхайн салбар уналтад орсон. Улмаар улсын төсөв ядуурахад хүрэв. Төсвийн орлого буурч, зарлага хэтрээд ирэхээр эдийн засаг, нийгмийн орчин дордох нь ойлгомжтой. Мэргэжлийн хүмүүс ингэж л дүгнээд байгаа. Та бол гадаад, дотоодын томоохон компанидад ажиллаж байсан уул уурхайн шилдэг мэргэжилтнүүдийн нэг.  Асуудлыг яг хэрхэн дүгнэж байна вэ? -Бусад салбартай харьцуулахад харьцангуй их хөрөнгө шаарддагддаг болохоор салбарын уналтыг хөрөнгө оруулагчидтай холбож болох л юм. Гэхдээ хөрөнгө оруулагч гэдэгт гадаадын хөрөнгө оруулагчдаас гадна дотоодын хөрөнгө оруулагчид ч орно гэдгийг…

Дэлгэрэнгүй