Хүчтэй далайн хар шуурга Хятадын хойд хэсгийг дайран өнгөрснөөс үер бууж, Бээжин хотод хоёр хүн амь үрэгджээ. Их хэмжээний үер гамшиг дагуулсан учир 31 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлж, метрог бүрэн зогсоожээ. Албаныхны мэдээлснээр ийм хүчтэй хар шуурга сүүлийн хэдэн жил тохиогоогүй байна.
Өнөөдрийн байдлаар аадар бороо Бээжин болон Хятадын хойд нутгуудад орсоор байгаа бөгөөд үргэлжлэн орох төлөвтэй байгааг Хятадын онцгой албаныхан анхааруулжээ. Үер ихээр буусан учир Бээжинд олон тооны автомашин урсчээ.