Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна.
Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.
Иймд хогийн суваг, хогийн цэгт ил гал гаргахгүй, тамхины ишээ бүрэн унтрааж, аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.