Зохиогч: Admin

Сошиал-Демократ Монголын залуучуудын холбоо /СДМЗХ-/ны ээлжит VII Их хурал болж, төлөөлөгчдийн олонхийн саналаар Б.Пүрэвдагвыг долоо дахь Ерөнхийлөгчөөр сонгосон. Тэрбээр УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учралаас холбооны тамга, тэмдгийг гардан авснаар ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг танилцуулсан юм. Тэргүүлэх дөрвөн чиглэл, 16 зорилт бүхий Progressive, Development, Strategy буюу /PDS/ Дэвшилтэт хөгжлийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллахаар танилцуулж, VII Их хурлын төлөөлөгчдөөр батлууллаа. Үүнтэй холбогдуулан СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагвын байр суурийг сонслоо. Тэрбээр “СДМЗХ-ны ээлжит VII хуралдаанаар 2024-2028 онд хэрэгжүүлэх Дэвшилтэт хөгжлийн бодлогоо /PDS/ зарлаж, төлөөлөгчдийн хамтаар баталлаа. Энэ төлөвлөгөөг боловсруулахын тулд нийгмийн судлалын маш олон эксперт, судлаачдыг хамруулж тоо болон чанарын судалгааг улс…

Дэлгэрэнгүй

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1100 автобусанд теле камер байршуулсан. Теле камерын тусламжтай 06:00-22:00 цагийн хооронд авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй автомашин болон автобусны буудал дээр түр буюу удаан хугацаагаар зогсож хөдөлгөөнд саад болж буй жолооч нарын зөрчлийг баримтжуулж буй. Зөрчлийг Замын хөдөлгөөний Удирдлагын Төвөөс Тээврийн цагдаагийн албанд илгээж баталгаажуулснаас зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцож буй. Өнөөдрийн байдлаар зөрчил гаргасан 100 гаруй тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулжээ. Энэ талаар ЗХУТ-ийн Зөрчил бүртгэлийн хэлтсийн дарга Ш.Гантөмөр “Автозамын нэгдүгээр эгнээг чөлөөтэй зорчуулах зорилгоор автобусанд теле камер байршуулж нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулж байгаа. 09 дүгээр сарын 01-ний өдрөөс теле камераар…

Дэлгэрэнгүй

Өглөө, орой гэлтгүй өдрийн цагаар ч хотын төвийн явган хүний гарц хүний бөөгнөрөл болдог. Баяр ёслол дөхсөн үед Нарантуул зах ямар байдаг байлаа? Яг л түүн шиг нэг нэгнээ мөргөж унагаах нь холгүй замын голд чихэлдэнэ. Нийслэл Улаанбаатар 10-20 сая хүнтэй дэлхийн том хотуудын хэмжээнд хүрчихсэн юм биш ердөө л хүнээ багтааж шингээхээ больсон нь энэ шүү дээ. Дөрвөн уулын хонхороос тэлэх биш улам л багшраад байна. Миний мэдэхийн “Их, дээд сургуулиудыг хотоос гаргана” гэж сүүлийн 20 гаруй жил ярьж байна. Энэ асуудал нэг ч алхам урагшилсангүй. УИХ 50 гишүүнээр бүл нэмж 126 болсон. Дагаад улстөржилт л нэмэгдсэн үү гэхээс…

Дэлгэрэнгүй

БЗД-ийн 32 дугаар хорооны Засаг дарга Жаргалсайханы Түмэнжаргалтай ярилцлаа. -Юуны өмнө манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу? -Намайг Жаргалсайханы Түмэнжаргал гэдэг. Хэнтий аймгийн Дархан сумын харьяат. Айлын том хүү. Эхнэр, таван хүүхдийн хамт амьдардаг. 41 настай. Өмнө нь Нийслэлийн орон сууцны корпорацид нэг жил ашиглалтын албаны даргаар ажилласан. Түүнээс өмнө гэвэл хүнсний чиглэлээр хувиараа бизнес эрхэлж байлаа. Олон жил хийсэн дээ. Мөн хувийн бизнесийн туршлага дээрээ үндэслэж “Увс хүнс” компанид худалдааны төлөөлөгчөөр ч хэсэг хугацаанд ажилласан. 2022 оноос Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Мэргэжил гэвэл аялал жуулчлалын менежер. Мөн Удирдлагын академид төрийн захиргааны удирдлагаар төгссөн.…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн АН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг зарласан. Гэтэл нийслэлийн Сонгуулийн хороо лайвчин гэх Даваагийн Мөнх-Эрдэнийг бүртгэхээс татгалзжээ. Энэ талаар нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт “өнөөдөр Нийслэлийн ИТХ-д АН-аас нэр дэвшигч  Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Эрдэмбилэг хоёрыг бүртгэхээс татгалзсан байна. Бид нийслэлийн Сонгуулийн хорооны даргаар нийслэлийн ЗДТГ-ын дарга асан П.Хадбаатар ажиллаж байгаа нь ашиг сонирхолын зөрчил” гэв. Д.Дорж

Дэлгэрэнгүй

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис мягмар гаргийн орой Ерөнхийлөгч асан Дональд Трамптай мэтгэлцсэнээс хойших 24 цагийн хугацаанд 47 сая ам.долларын хандив цуглуулсан тухай К.Харрисын сонгуулийн штабын төлөөлөгч CNBC телевизэд мэдээлжээ. Долоодугаар сард Ерөнхийлөгч Жо Байден өрсөлдөөнөөс гарч, К.Харрисыг нэр дэвшүүлэхийг дэмжсэнээс хойш эрчимтэй өрнөж буй хандив босгох ажиллагаанд дээрх хэмжээний мөнгө томоохон түлхэц болж байна. 47 сая долларыг 600 мянга орчим хандивлагчаас ирүүлжээ. К.Харрисыг Филадельфи хотноо ABC телевизийн зохион байгуулсан мэтгэлцээнд ялсан гэж олон нийт үзэж байна. Ардчилсан нам, Бүгд найрамдах намын стратегичид болон албан тушаалтнууд “Д.Трамп мэтгэлцээний үеэр бухимдаж байсан” гэдэгтэй санал нэгджээ. К.Харрисын штабт цугларсан хандивын талаарх шинэ мэдээлэл нь хандив босгох өрсөлдөөнд хоцорсоор буй Д.Трампын кампанит ажилд бас нэг цохилт болж байна. Саяхан К.Харрисын штаб наймдугаар сард 361 сая долларын хандив цуглуулснаа зарласан нь Д.Трампын багийнхны тухайн сард цуглуулснаас /130 сая доллар/ хоёр…

Дэлгэрэнгүй

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлжээ.  Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойд Монголын нийт ард түмэн, үе үеийн парламентчид, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан, албан хаагчдадаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан засаглалын дархлаа, хууль дээдлэх ёс, хүний эрх, эрх чөлөөний баталгаа болсон байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье. 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулж, хоёр хүрэхгүй жилийн хугацаанд шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсэд тулгуурлан боловсруулж, нийгмийн харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг тодорхойлох шилжилтийн замыг…

Дэлгэрэнгүй

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тухайн жилийн аравдугаар сарын 20-ны өдрөөс хуш модны самрыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар зөвшөөрсөн газраас холбогдох зөвшөөрлийн дагуу бэлтгэх боломжтой байдаг. Гэтэл хууль бусаар хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн, бэлтгэхээр завдсан тохиолдлууд гарсаар буйг албаныхан илрүүлжээ. Тодруулбал, нийслэлийн Байгаль орчны газрын даргын “Байгаль орчны зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамтарсан эргүүл, хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Экологийн цагдаагийн албатай хамтран наймдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийслэлийн ногоон бүсийн хушин ой зонхилон ургасан газар нутгаар 24 цагаар эргүүл хяналт шалгалтыг зохион байгууллаа. Хяналт шалгалтын хүрээнд хууль бусаар хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн,…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан авто зам засварын компаниудын удирдлагатай уулзлаа. Нийслэл энэ онд нийт авто замын 70 гаруй хувийг шинэчилнэ. Өнөөдрийн байдлаар 30 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх 11 дүгээр сар хүртэл 65 байршилд авто замыг шинэчлэх юм. Ингэхдээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартын шаардлагын дагуу бродюрыг шинэчилнэ. Харин ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор авто замыг шинэчилнэ гэдгийг хотын дарга Х.Нямбаатар онцоллоо. Тодруулбал, Барилга хот байгуулалт болон Зам тээврийн сайд хамтарч баталсан стандартаар авто замын бродюрыг зорчих хэсгээс 15 см-ээс дээш өндөртэй байхаар баталсан. Энэ стандартын дагуу хуучин бродюр дээр…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн АН үндсэндээ Х.Баттулгын гарт орсон гэхэд болно. Энэ утгаараа түүний талын хүмүүс нийслэлийн ИТХ-ын сонгуульд олноороо нэр дэвшиж байгаа аж. Улмаар орон нутгийн сонгуульд нэлээд хүч хаяж хотыг гартаа оруулахаар эрмэлзлэж байгаа нь тодорхой боллоо. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатарын тэргүүлсэн нийслэлийн МАН орон нутгийн сонгуульд ногоон гэрлээр гарахад хэцүү болсон гэж улстөрийн хүрээнийхэн ярилцаж байна. Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр “Ардчилсан Намаас бөөн залуу Женкочид нэр дэвшиж байгаа. Болсон болоогүй энд, тэнд очиж лайв хийдэг бацаанууд байна. Үүнд мэргэжлийнхэн дуугарах хэрэгтэй. Ажил хийж үзээгүй, хүүхэд байхаасаа хойш хүнийг хөлсөөр шантайж хийдэг 20, 30 нөхрийг АН дэвшүүлсэн байсан. Тэдэнд та нар өгөөш…

Дэлгэрэнгүй