“УИХ-ын гишүүн Э.Болормаа нь 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх үедээ Их Британийн Виржини аралд бүртгэлтэй оффшор компаниас 30 сая төгрөгийн хандив авсан нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, төрийн эрхийг хууль бусаар авсан үйлдэл тул УИХ-ын гишүүнээс ч эгүүлэн татаж, хариуцлага хүлээлгэх ёстой” гэж Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам болон бусад жижиг намуудын төлөөлөл 2025.02.18-нд хэвлэлийн хурал зарлан байж мэдэгдэж байсан билээ. Тэгвэл тэдний гомдлын дагуу Э.Болормаа гишүүнийг шалгаж эхэлснийг цагдаагийн байгууллага мэдээлэв.
Зохиогч: Admin
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст иргэдээс ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 250 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Гомдол, мэдээллийн дийлэнх хувийг орон нутгийн иргэдээс ирүүлсэн байх бөгөөд Баян-Өлгий, Хөвсгөл, Сэлэнгэ, Увс аймагт шаардлага хангаагүй этгээдийг нийтийн албанд томилсон, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаа болон тендер сонгон шалгаруулалтыг хууль бусаар явуулж байгаа, орон нутгийн түвшинд хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, шаардлага хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулсан гэх гомдол давамгайлж байна. Хяналт шалгалтаар сум орон нутгийн түвшинд төсөв, санхүү худалдан авах үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулах, албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр…
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Яамнаас нийгмийн олон төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулж, эрдэмтэн судлаачид мөн төрийн болон төрийн бус байгууллагын саналыг хуулийн төсөлд тусгаж байгаа юм. Энэ удаа МУИС-ын Хүн ам зүйн хөтөлбөрийн эрдэмтэн судлаач багш нартай уулзлаа. Багш, судлаачид хүн ам зүйн асуудлыг голлон анхаарч, гэр бүлийг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна. Гэр бүлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл нь гэр бүлд дэмжлэг үзүүлэх, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах, нийгмийн цогц үйлчилгээг гэр бүлийн гишүүн бүрд хүргэх замаар гэр бүлийн тогтвортой,…
Энэ жил 35 жилийн ой нь тохиогоод тэр үү, Их хурал нь болоод удаагүйтэй холбоотой юу, АН-ынхан сүүлийн үед ихээхэн хөдөлгөөнд ороод байна. Үнэнийг хэлэхэд, хаврын улс төрийн хамаг үйл явдал энэ нам дээр яваад байх шиг байгаа юм. Тэр дундаа, намаа засагт хамтарсныг “тогтвортой” шүүмжилдэг хэсэг бүлэг гишүүн УИХ-д бий болсон. Засгийн газар ямар шийдвэр гаргаж, яаж ажиллана, тэр болгон дээр шүүмж өрнүүлнэ. Магадгүй, гурван намын хамтарсан Засгийн газартай УИХ дахь сөрөг хүчин нь тэд болж буй гэхэд болно. Гэхдээ намын дарга нь Засгийн газрын Тэргүүн Шадар сайдаар ажиллаж, улс орны хамаг гол асуудлыг тус намаас томилогдсон сайд нар…
Монгол Улсын Их Хурлын даргын санаачилгаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран “Бонд Форум-2025” арга хэмжээг өнөөдөр /2025.04.17/ зохион байгууллаа. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан уг арга хэмжээг нээж үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, эдийн засгийн тэлэлт, шударга өрсөлдөөн, санхүүгийн зах зээлийг хөхиүлэн дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал нь энэ удаагийн парламентын анхаарлын төвд байгааг онцлон тэмдэглэв. Сүүлийн жилүүдэд Улсын Их Хурал, Засгийн газрын зүгээс санхүүгийн олон тулгуурт зах зээлийг хөгжүүлэх хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг УИХ дарга дурдаад, хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, идэвхийг дээшлүүлэх, оролцогчдын ойлголцол зөвшилцлийн үр дүнд бий…
Засгийн газрын хуралдаанд Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ. Тус Ажлын хэсэг Засгийн газрын 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар тогтоолоор батлагдсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ”-г хэрэгжүүлж байна. Экспортын орлого энэ долоо хоногт 278 сая ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 17 хувиар өслөө. Энэ өсөлтөд нүүрсний экспорт 1.9 сая.тоннд хүрч, 25 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Гашуунсухайт боомтын хувьд нүүрсний овоолгын хэмжээ өндөр хэвээр байгаа боловч,…
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргав. Тус тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай урт хугацаат “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг цаг алдалгүй, тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. Мөн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдэд борлуулах нүүрс бэлтгэх, олборлолтыг нэмэгдүүлэх, ачилтыг саадгүй, шуурхай…
Жил бүрийн 04 дүгээр сарын 17-ны өдрийг дэлхий даяар Гемофили өвчнийг таниулах, мэдлэг олгох өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд гол зорилго нь төрөлхийн цус бүлэгнэлтийн эмгэг, гемофилитэй хүмүүс хамтран уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчилгээ, тусламж үйлчилгээг тасралтгүй сайжруулах чиглэлээр шийдвэр гаргагч нар болон олон нийтэд мэдээлэн таниулахад оршдог. Энэхүү өдрийн хүрээнд “Гемофилийн тусламж үйлчилгээ” сэдэвт уулзалт, ярилцлага ЦССҮТ-д болж байна. Уг уулзалтад ЦССҮТ-ийн алба, тасгийн дарга, эмч, мэргэжилтнүүдээс гадна Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Монгол-Японы эмнэлгийн эмч нарын төлөөлөл оролцож байна. Мөн ЦССҮТ-ийн захирал асан, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга, анагаах ухааны…
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохион байгуулагдаж буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлт өнөөдөр /2025.04.16/ Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хөтөлбөрийг нээж хэлсэн үгэндээ, Олон улсад жендэрийн эрх, тэгш байдлыг хангахад чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх үйл ажиллагаа эрчимжиж, эмэгтэй эзэнтэй аж ахуйн нэгж, эмэгтэйчүүдийн жижиг бизнес эрхлэлттэй холбоотой нэр томьёо бизнесийн практик, эрх зүйн орчинд бий болж буйг онцлон тэмдэглэв. Монгол Улсын хувьд 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталж хэрэгжүүлэн, салбар бүрд жендэрийн тэгш байдлыг хангахад анхаарал хандуулсаар ирсэн гэлээ. Санхүү, эдийн засгийн их сургуулийн…
Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад учруулж буй ТҮЦ-үүдийг нүүлгэх ажил үргэлжилж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн холбогдох албаныхан энэ сарын 15-16-нд шилжих шөнө 35 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, ул суурийг цэвэрлэн ариутгалаа. Дүүргийн хэмжээнд нийт 91 ТҮЦ-ийг нүүлгээд байна. 3 дугаар хороо Авлигатай тэмцэх газрын урд талд -1 ширхэг 6 дугаар хороо МУИС-ийн номын сангийн автобусны буудал-3 ширхэг 6 дугаар хороо МУИС-ийн урд талд -2 ширхэг 6 дугаар хороо Өргөө кино театрын хойд талд -2 ширхэг 6 дугаар хороо Залуучууд зочид буудлын урд -2 ширхэг 6 дугаар хороо Герман элчингийн зүүн талд -2 ширхэг 6 дугаар хороо Новотел зочид…