Зохиогч: Admin

Монголын уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа төв” ТББ-ын тэргүүн, Соёлын биет бус өвийг өндөр түвшинд эзэмшсэн үндэсний билэг авьяаст өвлөн уламжлагч, уран хатгамалч, Соёлын гавьяат зүтгэлтэн Задийн Цэнгэлсайханы урланд зочиллоо. Өнгө алагласан цэцэгс дунд орсон мэт сэтгэгдэл төрүүлэхээр тийм л ахуй угтав. Уран хатгамал гэдэг хүний нүдэнд гайхалтай үзэсгэлэнтэй харагддаг аж. -Та эмч мэргэжилтэй хүн. Гэхдээ уран хатгамал таны амьдралын салшгүй нэг хэсэг байсаар иржээ? -Би 1980 онд АУДС-ийг төгсөөд тухайн үеийн Эрүүлийг хамгаалах яамны томилолтоор Дархан хотод очиж, Хүүхдийн эмнэлэгт 1990 он хүртэл их эмч, тасгийн эрхлэгч, эмнэлэг эрхэлсэн орлогч, чих хамар хоолойн эмчээр, 1992-1993 онд хотын Нэгдсэн эмнэлгийн…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцохоор Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо хүрэлцэн ирээд байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.09.11) БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ард Түмний Хүч Намын бүлгийн дарга Юн Жэ Уг-тэй уулзлаа. БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ард Түмний Хүч Намын бүлгийн дарга Юн Жэ Уг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатартай биечлэн уулзаж байгаадаа баяртай байна гээд манай хоёр улсын харилцаа улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг салбарт идэвхтэй өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэв. Тэрбээр, 2011 онд манай хоёр улсын…

Дэлгэрэнгүй

Зах зээл, либераль эдийн засаг гэдэг маань хуулийн хүрээнд  жижиг, том аж ахуй эрхэлж, бизнес чөлөөтэй эрхлэхийн нэр. Өөрөөр хэлбэл, хэн толгой, гар хоёроо ажиллуулж чадна түүнд хуулиар олгогдсон хувийн хөдөлмөр эрхлэх эрх чөлөө өнөөдөр хангалттай бий. Гэтэл наймаачдын хувьд ихэвчлэн урдаас, үсрээд Солонгосоос чирж ирсэн чанартай чанартгүй, баталгаатай, баталгаагүй нь мэдэгдэхгүй барааныхаа үнийг дуртай үедээ 24 жилийн турш хөөрөгдөж ирлээ.  Үндэсний үйлдвэрлэгч хэмээн зарим цээжээ дэлдэгчдэд энэ үг бас хамаатай. Баяр ёслол болон сургууль соёл орох дөхөөд ирэхээр, элдэв төрлийн  “сезон” нэр зүүлгэж (тухайлбал, цагаан сар, найр наадмын улирал буюу намар) үгссэн юм шиг үнээ хөдөлгөдөг муухай бичигдээгүй хууль…

Дэлгэрэнгүй

Манайд тодорхой хэсэгхэн газарт л гэхээс дугуйн зам байхгүй. Дугуйчид, мотоцикльчид машин зам, явган хүний замаар дур дураараа давхилдана. Хүн, ялангуяа хүүхэд мөргөж бэртээх эрсдэл Улаанбаатарт нүүрлэжээ. Дээр нь скүүтер хэмээх эрсдэл дагуулсан “тээврийн хэрэгсэл” хүүхэд, залуусын сонирхолыг татаад эхэллээ. Өөрөө бэртэж гэмтэхээс гадна гэм зэмгүй хүмүүст гай болох эрсдэл маш их байна! Цахилгаан скүүтерээс болж хүүхэд, залуус зам тээврийн осолд өртөж байгаа талаар тун саяхан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар анхааруулсан. Европын улс орнууд скүүтерийг хориглож эхлээд байхад мода монголоос дууссаар байх уу? Д.Дорж

Дэлгэрэнгүй

Баасан гаргийн орой Хойд Африкийн Марокко улсад 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлж, сүүлийн 120 гаруй жилд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлт боллоо гэж АНУ-ын Геологийн албанаас (USGS) мэдээлжээ. Газар хөдлөлтийн голомт нь 839 мянга орчим хүн оршин суудаг Марракеш хотоос баруун өмнө зүгт 77 км-ийн зайд 10 км-ийн гүнд байжээ. Байгалийн гамшгийн улмаас 93 хүн амиа алдсан гэж “Al Arabiya” суваг эрх баригчдын мэдээллийг эш татан мэдээлсэн байна. Тус сувгаар мэдээлснээр, Марракеш хотын ойролцоох Эль-Хауз мужид 73 хүн амиа алджээ. Чичирхийлэл Мароккогийн хойд хэсэгт орших нийслэл Рабатаас өмнөд нутгийн Сиди- Ифни хот хүртэл мэдрэгдсэн гэж “Al Jazeera” телевиз мэдээлсэн байна.…

Дэлгэрэнгүй

Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед С.Баярцогт албан тушаал эрх мэдлээ ашиглаж, бусдад давуу байдал олгосон, авлига авч Оюун толгойн гэрээг Монголд ашиггүй хэлбэрээр байгуулсан  гэх зэрэг хэрэгт буруутгагдаж  шүүхээс 10 жилийн ял авч билээ. Шүүхийн тогтоолд  “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Баярцогтод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч 4 /дөрөв/ жилийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн…

Дэлгэрэнгүй

Өглөөд дугуй жийж, идэвхтэй дасгал, хөдөлгөөн  хийж явтал эртний танил дүү жолооч эмэгтэй замын уулзвар дээр зогсож тааралдав. Дуу алдан мэндэлж уулзлаа. Намайг Шивээхүрэн боомт дээр ажиллаж байхад танилцсан их нүүрэмгий шулуухан охин байж билээ. “Ах аа би дуучин жолооч тэмцээнд оролцож дуулмаар байна. Гэтэл мэргэжлийн дуучин оролцуулахгүй гээд бүртгэхгүй байна” гэсээр орж ирлээ. Хэсэг чимээгүй байснаа “Би тайзан дээрээс дуулдаг гэдгээ харуулах ёстой хүн байгаа юм” гээд хөөрхөн мушилзав. Би зохион байгуулагч хүмүүстээ хэлээд оролцуулахаар боллоо.  “Эмэгтэй дуучин жолооч” хэмээх тусгай шагнал ч хүртсэн юм.  Гэтэл өнөөдөр энд ирчихсэн дүнхийсэн том машинаа жолоодчихсон “Уулзвар дээр хөдөлгөөн зохицуулах ажил дээр…

Дэлгэрэнгүй

Төрийн яам, агентлаг бол нэг талаасаа ард түмний төлөөлөл гэдэг утгаараа хүнд сурталгүй байх ёстой. Зарим төрийн байгууллагуудын удирдлагууд иргэдэд маш хаалттай байдагт Засгийн газар анхаарах ёстой болжээ. Соёлын биет бус өвийн нэртэй зүтгэлтэн нэгэн эмэгтэй Соёлын сайд Ч.Номинтой уулзах гээд олон сар хөөцөлдсөн ч үр дүн гарахгүй байгаа гэнэ. Тус яамны газрын дарга нь ч хүлээж авахгүй байгаа талаар гомдоллов. С.Болд

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутагт хийж буй томилолт Дорноговь аймагт үргэлжилж байна. Ерөнхий сайд тус аймгийн иргэдтэй уулзаж, “Шинэ сэргэлт” илтгэлээ танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонслоо. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлсний дүнд 2022 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 52,9 их наяд төгрөг байсан бол 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр  62,4 их наяд төгрөг,  экспортын орлого 13,1 тэрбум ам.доллар, төсвийн орлого 21,9 их наяд төгрөг болж, анх удаа давж биеллээ. Ингэснээр цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох боломж бүрдсэн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.  Төрийн албан хаагчдын цалинг 20-60 хувиар нэмсэн, 2016 онтой харьцуулахад дундаж тэтгэврийн хэмжээ 2,2 дахин…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрлах “АПУ” ХК-ийн “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэрт ажиллалаа. “Монгол бяслаг, Шигүдэри” урлах үйлдвэр нь Европын Холбооны стандартыг хангасан, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Тус үйлдвэр нь бяслагийн дотоодын хэрэгцээний 20 хувийг дангаараа хангаж, импортын хамаарлыг бууруулах, монгол үнээний сүүгээр үйлдвэрлэсэн органик бяслагийг жилийн турш хэрэглэгчдэд нийлүүлэх боломжийг бүрдүүлж байна. Mонгол Улс жилд 3,000 орчим тн бяслаг буюу дотоодын хэрэгцээний 92 хувийг импортоор авдаг гэсэн судалгаа байдаг. Харин өнөөдрийн байдлаар дотоодын 10 гаруй үйлдвэрлэгч энэ салбарт үйл ажиллагаа явуулж байна. “Монгол…

Дэлгэрэнгүй