Зохиогч: Admin

Нүүрсний хэрэг хууль хяналтын бүх шатанд яваад, зогсоод байгаа нь мэдэгдэхээ больсон. Шүүх дээр очсон 11 хүний хэргийг тойроод хэрэлдэж байна. Гэтэл нүүрсний хэмээх том хэрэг гацаад байгаа нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал асан Н.Удаанжаргал эзгүй байгаатай холбоотой бололтой.  Тийм мэдээлэл энд тэнд дуулдах болов. Учир нь Н.Удаанжаргал нүүрсний хэмээх хэргийн гол гэрч, холбогдогч болж таараад байгаа аж. Томоохон бүх асуудал дээр хэлсэнчлэн түүн дээр очоод гацчихаад байгаа гэнэ. Гэтэл тэр өнгөрсөн жилээс хойш хэд хэдэн улсаар дамжаад хамгийн сүүлд Малайзад дуулдаад сураг алдарсан.  Байгаа газар нь тогтоогдсон ч авчирч чадахгүй удаад байгаа нь олны анхаарлыг татаад байсан юм.…

Дэлгэрэнгүй

2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор наймдугаар сарын 26-ноос есдүгээр сарын 14-н хүртэл 20 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийг дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулсан. Ингэснээр дугаарын хязгаарлалтын бүсчлэл доторх замд зорчилт хийсэн Тээврийн хэрэгслийн тоо 29-34 хувиар, Гэрлэн дохионы зохицуулалт хийсэн тоо 43-45 хувиар, Зам тээврийн осол болон саад 5-71.4 хувиар багассан байна. Мөн эдгээр тоон үзүүлэлтийг бусад хүчин зүйлстэй нэгтгэн дүгнэхэд, зорчилт хөдөлгөөний ачаалал амралтын өдрүүдэд 27 хувиар, ажлын өдрүүдэд 33.5 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Түүнчлэн улсын дугаарын хязгаарлалт зөрчсөн 12,809 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулсан.Ташрамд, Улаанбаатар хотын уулзвар, гудамж, замын хөдөлгөөний ачааллыг тодорхойлохдоо:…

Дэлгэрэнгүй

Ким Жон Ун өнгөрсөн баасан гаригт Оросын сөнөөгч онгоц үйлдвэрлэдэг үйлдвэрт зочилсон нь нэн тааламжтай үйл хэрэг боллоо гэж Хойд Солонгосын төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Ким Жон Ун Комсомольск-на-Амурын Юрий Гагарины нэрэмжит нисэх онгоцны үйлдвэрийн нисэх онгоцны дизайн, угсралтын байгууламжуудтай танилцаж, “Оросын нисэх онгоцны үйлдвэрлэлийн хөгжлийг сайшаасныг Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA) мэдээлэв. Ким тав дахь үеийн Су-57 сөнөөгч онгоцонд сууж үзсэн байна. Энэ бол Кимийн энэ долоо хоногийн эхээр Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаны дараагаар ОХУ-д хийсэн хамгийн сүүлийн айлчлал бөгөөд Умард Солонгосын удирдагч Москвагийн Украины эсрэг дайныг дэмжиж байгаа бололтой гэж CNN мэдээлэв.

Дэлгэрэнгүй

“Номын баяр-2023” соёлын арга хэмжээ Сүхбаатарын талбайд хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Жилээс жилд шинэ, шинэ уран бүтээлчдээр эгнээгээ тэлж байдагт уг хөтөлбөрийн онцлог оршино. УИХ, Засгийн газрын гишүүн асан, төр нийгмийн зүтгэлтэн Д.Тэрбишдагва энэ жилийн номын баярт зохиогчийн хувиар оролцож, өөрийнхөө туурвисан “Зааг”, “Дуудлага” номнуудаа танилцуулж, уншигчидтай халуун дотно яриа өрнүүлж байна. Түүний номууд ХБНГУ, ОХУ, БНСУ улсад хэвлэгдсэн юм. Мөн Өвөр Монголд Монгол бичгээр хэвлэгдсэн бөгөөд БНХАУ-д хэвлүүлэхээр ажиллаж байгаа аж. “Ном бичих, дараа нь хэвлүүлэхэд, ялангуяа гадаад улсын номын зах зээлд гаргахад ямар их хөдөлмөр ордог, ямар асуудал тулгардаг, эцэст нь ялдагийг харуулсандаа баяртай байна” хэмээн Д.Тэрбишдагва сэтгэгдлээ…

Дэлгэрэнгүй

Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын Дотоод хяналт, шалгалтын хэлтсийн дарга Г.Отгонбаатар цахим орчинд тархсан бичлэгийн талаар “Бичлэгийг амралтын өдөр болон шинэ автобуснуудыг дөнгөж оруулж ирж байх үед хийсэн болов уу гэж харж байна” хэмээн ярив. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа. -Шинэ автобус орж ирснээсээ хойш хэдий хугацааны дараа үйлчилгээнд явж байгаа вэ? -Шинэ автобуснуудад гэрчилгээ, дугаар авах, төхөөрөмж суурилуулах зэрэг ажил хийх бөгөөд орж ирснээсээ хойш 14 хоногийн хугацаанд үйлчилгээнд гарч байгаа. -Яг одоо танай хашаанд хэдэн автобус байна вэ? -16 автобус байгаагийн тав нь эвдрэлтэй, үлдсэн нь автобус эвдэрсэн, осол аваар гарсан нөхцөлд гарахаар бэлэн байгаа гэсэн үг. Энэ хашаанд мөн…

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймгийн иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ “Нүүрсний хулгай гэж зөндөө л зүйл болж байна. Зарим нэг хоригдсон хүмүүс нь ХЭҮК-т хандсан байна билээ. Авлигачид баригдаад ирэхээрээ л учир зүггүй хүний эрхийн мэдрэмжтэй болчихдог. Хүний эрхийг тэгтлээ дэмждэг байсан юм бол яагаад авлига хийв гэдэг асуудал үүсч байгаа юм. Харин авлига өөрөө хүний эрхийн хамгийн том зөрчил. Авлигачид бидний сургууль, цэцэрлэгийг булаадаг. Авлигачид бидний замыг чанаргүй болгодог” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Нүүрсний хулгайн гэх хэрэгт яллагдагчаар татагдаад буй “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг хорихоос илгээсэн захидалдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийг нь яллуулах гэж улайраад байна гэх…

Дэлгэрэнгүй

Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт дуусч, хөдөлдөг төмөртэй болгон зам дээр гарлаа. Улаанбаатар эргээд л түгжрэл, бухимдал, хараал ерөөлийнхөө төлөв байдалд шилжив. Өнөөдөр бороо орж байгаа болохоор хальтиргаа гулгаа үүсч, авто зам дахиад л зарим газраа тэг зогсолтод хүрчихлээ. Хамгийн аюултай нь түргэн тусламж, галын тэрэг хоёр л очих ёстой газраа цаг алдаж очих нь хэцүү байна.  Урсгал сөрөх аргагүй байдал үүсчихвэл дээгүүр нь нисэлтэй биш. Эмнэлгийн яаралтай тусламж минутаар бус секунд, хоромоор хэмжигддэг. Түгжрэлээс болоод эмнэлгийн тусламж оройтож, амь насаараа хохирсон хүмүүс дэндүү олон гэдэгтэй маргаж хэрэггүй. Гал, усын гашуун зовлон шиг хэцүү зүйл хаана ч байхгүй. Стандартгүй баригдсан орон сууцны…

Дэлгэрэнгүй

Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын 2 хоногтоо төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо, ялангуяа өнөө шөнө Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсэг, маргааш өдөр Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн зүүн, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг сэрэмжлүүлж  байна. Иймд: Замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, онцын шаардлагагүй тохиолдолд орон нутгийг зорихгүй байх Орон нутгийн замд шөнө, оройн цагаар зорчихгүй байх, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах Цаг агаар сэрүүсэж байгаатай холбогдуулан нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд пийшин, зуухны аюулгүй байдлаа сайтар хангах, бага насны хүүхэд, өндөр настан,…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсад болох Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцохоор тус улсад хүрэлцэн ирэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хавана хотын “Хосе Марти” олон улсын нисэх онгоцны буудалд  Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал, Бүгд Найрамдах Куба Улсын Аж үйлдвэрийн сайд Элои Алварез Мартинез нар угтан авав. БНКУ-ын Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэхдээ Латин Америкийн орнуудаас анх удаа Куба Улстай дипломат харилцаа тогтоосныг хэлээд, харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Дэлгэрэнгүй

Сангийн сайд асан С.Баярцогтын хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг хоёр шүүгчийн тусгай саналаар 2021 оны долдугаар сарын 19-ний хүчингүй болгосон. Мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж, улмаар хэрэгсэхгүй болоод дууссан. Энэ асуудлыг улс төрийн хүрээнийхэн, ер нь олон нийт сүүлийн үед нэлээд сонирхоод байгаа нь ажиглагдах болов. Өөрөөр хэлбэл, С.Баярцогттой холбоотой шүүхийн шийдвэрүүдийг эрж хайгаад эхэлжээ. Гэвч олдохгүй байгаа аж. Тэгвэл Шүүхийн тухай хуулийн дагуу  Монгол Улсын хэмжээнд шүүхээс хэрэг, маргаан хянан шийдвэрлэж буй ажиллагааг бүхэлд нь цахимжуулан шүүхийн шийдвэр нэг бүрийг олон нийтэд нээлттэй, ил тод, хүртээмжтэй байлгах зориулалт бүхий www.shuukh.mn цахим хуудаст нийтэлдэг болсон. Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах…

Дэлгэрэнгүй