Зохиогч: Admin

Доминиканы Бүгд Найрамдах Улсын нийслэл Санто-Доминго хотын шөнийн клубийн дээвэр нурсны улмаас 124 хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтэж бэртжээ. Аврагчид амьд үлдсэн хүмүүсийг олоход 24-36 цагийн хугацаа үлдээд байна гэж аврах албаны дарга Хуан Мануэль Мендес мэдээлсэн байна. Доминиканы Ерөнхийлөгч Луис Абинадер ослын газарт очиж, амиа алдсан хүмүүсийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлжээ. Санто-Доминго хотын “Jet Set” шөнийн клубийн дээвэр дөрөвдүгээр сарын 8-ны мягмар гарагийн шөнө нэрт меренге дуучин Рубби Перезийн тоглолтын үеэр гэнэт нурсан байна. Дээвэр нурах үед шөнийн клубт мянга орчим хүн байсан байж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлж байна. Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй гэж…

Дэлгэрэнгүй

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.04.10/ нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг хэлэлцэв. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа.Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор улируулан томилох асуудлыг зөвшилцөхөөр саналаа Улсын Их Хуралд хүргүүлж байна гэв. Банзрагчийн Жаргалсайхан 1964 онд Өвөрхангай аймгийн…

Дэлгэрэнгүй

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ. Улс төрд лав Л.Гантөмөр гэдэг “өрсөлдөгч” алга. Сонирхлоо. Тэгсэн нь, түүнийг Улаангомын 10 жилд сурч байхад ангид нь гурван Гантөмөр байжээ. Хоёр нь Л овогтой аж. Тиймээс ангийнх нь багш тэднийг ялгахын тулд одоогийн АН-ын даргыг Лу.Гантөмөр гэж бичдэг болжээ. Түүнээс хойш найзууд нь хүртэл Лу.Ганаа гэж дуудддаг болсон байгаа юм. Улмаар, энэ нэрээрээ улс төрд танил болсон байна. Гэснээс, Лу.Гантөмөр дарга нь болсон АН-ынхан 35 жилийнхээ ойд зориулсан Их хурлаа сая даваа гаригт хийлээ. Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр л дөө. Уг нь энэ АН нь 2000 оны арванхоёрдугаар…

Дэлгэрэнгүй

Улаанбурхан өвчний нөхцөл байдал, тархалтын талаар ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллийг өглөө. Өнөөдрийн байдлаар тус өвчний батлагдсан тохиолдлын тоо 414-т хүрсэн бөгөөд яг одоо эмнэлэгт эмчлүүлж байгаа 135, гэрээр эмчилгээ хийлгэж байгаа 1 хүн байгаа аж. Үлдсэн 278 тохиолдол нь эдгэрээд байгаа юм. Өвчлөлийн хувьд 10-14 насныхны дунд өндөр хувьтай хэвээр байна. Ихэвчлэн ЕБС-иудын дунд голомтлон халдварлаж байгаа тул халдвараас сэргийлэхийн тулд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаж, өөрийгөө болон бусдыг хамгаалахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу дөрөвдүгээр сарын 10-нд Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсэг, Дархан-Уул, Эрдэнэт, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр, 10-11-нд шилжих шөнө Төв, Дундговь, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэгээр, 11-нд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар цасан шуурга шуурна. Мөн 10-нд Завханы хойд болон зүүн, Архангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, 10-11-нд шилжих шөнө Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутгаар, 11-нд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй шороон шуурга шуурахыг анхааруулж байна. Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн: Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсэг Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ хэрэгжүүлж Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулга мэдээлэл өгч буй. Гадаад валютын албан нөөц энэ сарын 07-ны байдлаар  таван тэрбум ам.доллар буюу өмнөх долоо хоногийн түвшинд байна. Монгол Улсын экспорт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад есөн хувиар өсөж, 237 сая ам.долларт хүрсэн. Үүнд зэсийн баяжмалын экспорт, ялангуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт өмнөх долоо хоногоос 19 сая ам.доллараар нэмэгдсэн нь нөлөөлжээ. Ажлын хэсгээс цаашид авч хэрэгжүүлэх…

Дэлгэрэнгүй

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаан дээр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолын хавсралтад заасан Төв аймгийн Баян суманд байршилтай “Төгрөг нуур” нүүрсний ордтой холбоотой асуудлыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. “Төгрөг нуур” нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Төгрөгнуурын энержи” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох “САМЕХ” ХХК нь татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн болон бусад гэмт хэрэг, зөрчил үйлдсэн байж болзошгүй асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Шаардлагатай тохиолдолд санхүү, эдийн засгийн шинжилгээний зөвлөх үйлчилгээ авахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учралд,…

Дэлгэрэнгүй

“Цавчаа ногоон” гэх автобусны хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүхээс Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарын есөн хүний хэргийг хэрэгсэхгүй болгож, “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг нарын хоёр хүнд холбогдох хэргүүдээс заримыг нь хэрэгсэхгүй болгосон байна. Улсын яллагчийн хувьд А.Ганхуягийг гэмт буруутайд тооцож, 7 жилээр хорих ялын санал гаргасан юм.

Дэлгэрэнгүй

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо үргэлжилж буй Олон Улсын Парламентын Холбооны (ОУПХ)-ны 150 дугаар Ассамблейн үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл тавьж, үг хэллээ. Дэлхийн 140 улсын 1700 гаруй төлөөлөгчид оролцож буй уг Ассамблейн үеэр нийт 90 гаруй хэлэлцүүлэг, салбар хуралдаанууд зохион байгуулагдаж байгаа юм. “Нийгмийн хөгжил, шударга ёсны төлөөх парламентын үйл ажиллагаа” сэдэвт үндсэн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа үг хэлэхдээ, эрх тэгш байдлыг дээдэлж, олон талт оролцоог хангасан парламент нийгмийн хөгжлийг түргэсгэж, шударга ёсыг тогтооход чухал үүрэгтэйг онцоллоо. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламентын төлөөллийн чадамжийг сайжруулах…

Дэлгэрэнгүй

Энэ оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэр бүхий цахим хаягаас “Ачилтын компанийн ажилчид бусдыг хэл амаар доромжилсон” гэх агуулга бүхий видео мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.  Цагдаагийн байгууллагаас уг үйлдлийг бүртгэлд авч, иргэн “Т”-ийн хэрүүл маргаан үүсгэж, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, харьяа дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.  Шүүхээс тухайн иргэний үйлдэлд энэ оны 04 дүгээр сарын 04-ний өдөр шүүгчийн шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасны дагуу 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэсэн байна.

Дэлгэрэнгүй