Зохиогч: Admin

“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталж, журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж, зарцуулалтад хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2025 оны 03 дугаар сарын 26-ны 03 дугаар тогтоол, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хүний хөгжлийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого”-ын зорилтуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль (16.5 дугаар зүйл), Малчны тухай хууль (4.2.5 дугаар зүйл)-д заасан зохицуулалтыг тусган уг журмыг шинэчлэн боловсруулжээ. Гадаадад суралцах хүсэлтэй иргэдэд тавигдах сургалтын байгууллагын шалгуурыг…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар нар 2025 оны 04 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд ОХУ-ын Волгоград хотноо зохион байгуулагдсан  “Аугаа их өв – хамтын ирээдүй” олон улсын чуулга уулзалтад оролцлоо. Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярын өдрийг угтсан энэхүү арга хэмжээнд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнууд, Европ, Ази, Латин Америкийн найрсаг орнуудын парламентын төлөөлөгчид болон түүхч, судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцов. Чуулга уулзалт салбар болон…

Дэлгэрэнгүй

Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсгээс өнөөдөр (2025.04.30) хэвлэлийн бага хурал хийж, Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг хуулийн төслийг хүний эрх, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэх, дулааны эрчим хүч хүртээмжтэй, тасралтгүй, найдвартай байх, үнэ тарифыг үндэслэлтэй, өртөгт суурилан тогтоох, дулаан хангамжийн тогтолцоонд үйл ажиллагааны давхардалгүй, төрийн оролцоо бага байх, олон эх үүсвэртэй, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжсэн байх зэрэг нийтлэг зарчмуудыг баримтлан боловсруулсан тухай танилцуулж, ажлын хэсгийн хийсэн судалгаа,…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Өмч хувьчлах комисс энэ сарын 15-ны өдөр хуралдаж, НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны Элэг судлалын клиник төв”-ийг  менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Энэ хүрээнд тус төвийн “Богд уул” сувиллыг хууль бусаар ашиглаж байсныг таслан зогсоож, нийслэл өмчлөлдөө буцаан авлаа. Тус сувилал нь “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн харьяа найман объектын нэг бөгөөд 2014 оноос хойш иргэн Ж.Хатанбаатар нь хууль бусаар ашиглаж байсан юм. Тодруулбал, НЗД-ын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг менежментээр ажиллуулахаар Ж.Хатанбаатар, Ж.Адъяахүү, С.Оюунцэцэг нарын багтай 2008 онд гэрээ байгуулсан. Улмаар 2011, 2012, 2013, 2014 онд Уламжлалт анагаах ухааны элэг…

Дэлгэрэнгүй

“Ice Top” хамтлагийн ахлагч Б.Оргил-Эрдэнэ Малайз улсад амь насаа алдсан билээ. Түүний дүү хамгийн сүүлд  хамт байсан хоёр эмэгтэйг нь хардаж байгаагаа илэрхийлсэн. Нийгмийн сүлжээгээр ч янз бүрийн баталгаа нотолгоогүй мэдээлэл тархаж байна. Энэ талаар манай Гадаад харилцааны яамнаас байр сууриа илэрхийлэхдээ “Малайз Улсад амиа алдсан Монгол Улсын иргэн Б.О-ийн амь насаа алдсан шалтгаан тодорхой болоогүй, задлан шинжилгээний хариу гараагүй байна. Гэтэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон нийгмийн сүлжээнд тус хэрэг, талийгаачийн амь насаа алдсан шалтгааны талаар үндэслэлгүй, худал ташаа мэдээлэл гарах боллоо. Монгол Улсын иргэн хилийн чанадад амь насаа алдсан харамсалтай хэргийн талаар худал ташаа мэдээлэл түгээх…

Дэлгэрэнгүй

Хүний эд эрхтэн зөвшөөрөлгүй авч донор болгосон хэргээр Шүүхээс ял сонссон Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулуун “Ял эдлэх боломжгүй өвчний жагсаалт”-д багтсан өвнөөр өвдсөн болох нь тогтоогдож, суллах үйл явц эхэлсэн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдэл хийсэн билээ. Тодруулбал, тэрбээр “П.Батчулуун эмч “Хорих ял эдлэх боломжгүй өвчний жагсаалтад багтсан өвчтэй” гэдэг дүгнэлт гарсан. Ялаас чөлөөлөгдөх өвчтэй хүн нэг хоног ч илүү хоригдож болохгүй. Шинжээчийн дүгнэлт гарсны дараа шүүхээр шийдвэрлэгдэж суллагдана. Суллах процесс 14 хоногт дуусна” гэсэн юм. Тэрбээр уг мэдэгдлийг энэ сарын 17-ны өдөр хийсэн бөгөөд хугацаа нь маргааш дуусаж байна. zindaa.mn

Дэлгэрэнгүй

Цаг уурын байгууллагаас гаргасан ирэх тавдугаар сарын урьдчилсан төлөвөөр агаарын температур нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр баруун аймгуудын нутгаар, дунд үеэр ихэнх нутгаар дулаарах боловч нэгдүгээр арав хоногийн дундаас зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуура шуурч, сэрүүсэх төлөвтэй байна. Цаашдаа гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд хур тунадас орох төлөвтэй бол тавдугаар сар салхи шуурга ихтэй байхаар байна. Иймд цаг агаарын богино хугацааны мэдээг…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг өнөөдөр (2025.04.29) И Тэ Жүн эмчийн дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд зочилж, хүндэтгэл үзүүлэв. И Тэ Жүн нь Богд хаант Монгол Улсын үед буюу 1914 онд нийслэл Хүрээнд эмнэлэг ажиллуулж байсан эмч бөгөөд нийтийн дунд дэлгэрээд байсан өвчнийг анагаан алдаршиж байжээ. Түүний алдар гавьяа, монголчуудын төлөөх сэтгэл зүтгэлийг нь үнэлж, Монголын эзэн хаан VIII Богд Жавзандамба хутагт Тэргүүн зэргийн “Эрдэнийн Очир” одон, түшмэлийн зэргээр шагнаж байжээ. И Тэ Жүн эмч 38 насандаа таалал төгсөх хүртлээ VIII Богд Жавзандамба…

Дэлгэрэнгүй

Дараагийн пап ламыг сонгох нууц зөвлөгөөнд оролцохоор кардиналууд ирэх сард цугларна гэж Ватиканы хэвлэлийн алба мэдэгджээ. Систин сүмд тавдугаар сарын 7-нд эхлэх хаалттай уулзалтад дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 135 кардинал оролцоно. Улаан өндөгний баярын маргааш 88 насандаа таалал төгссөн Пап Францисыг оршуулах ёслол өнгөрсөн бямба гарагт болсон юм. Дараагийн пап ламыг сонгоход хэр хугацаа шаардагдах талаар тодорхой заасан хугацаа байхгүй боловч 2005, 2013 онд болсон өмнөх хоёр хурал хоёр өдөр үргэлжилж байв. Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Бруни хэлэхдээ, кардиналууд Гэгээн Петрийн сүмд болох ёслолын ажиллагаанд оролцох бөгөөд үүний дараа санал өгөх эрхтэй хүмүүс Систин сүмд цугларч, нууцаар санал хураана гэлээ. Кардиналууд Систин сүмд орсныхоо дараа шинэ папыг сонгогдох хүртэл гадаад ертөнцтэй ямар ч холбоогүй байх ёстой. Нууц зөвлөгөөний эхний өдрийн үдээс…

Дэлгэрэнгүй

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар 12 аймгийн 52 сум, нийслэлийн 2 дүүрэгт нийт 76 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Урьдчилсан байдлаар ойн 2791 га, хээрийн 691,998 га талбай, 1 байшин, 41 гэр, 2 автомашин, 6 мотоцикл, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 5932 бог, 391 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Дээрх ой, хээрийн гал түймрийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 40.7%, сүүлийн 5 жилийн мөн үеийн дундажтай…

Дэлгэрэнгүй