Монгол Улсад коронавирусын тохиолдол нэгээр нэмэгдсэн талаар ХӨСҮС-ийн захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл хийлээ. “2020 оны 4 дүгээр сарын 18 буюу өчигдөр Монгол Улсад коронавирусын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт ХӨСҮТ-ийн хоёр лабораториар 104 хүнд шинжилгээ хийж хяналаа. Мөн Замын-Үүд боомтын нэг сэжигтэй тохилдол, түүнтэй хамт ирсэн 50 хүнд коронвирусын тохиолдол илрээгүй. Гадаадаас ирж байгаа хүмүүсийг давтан хоёр удаа оношилсон. Хавдарын оноштой, хавдраа эмчлүүлсэн хүмүүс ч бий. Тэдэнд шинжилгээ хийхэд илрээгүй. Зарим хүмүүс Монгол Улс дотор тархцан юм биш үү гэж үймүүлээд байгаа. Бид давхар судалгаа хийж байгаа. Түрүүний хэлдгээр тандан хяналт буюу мөрдөн хайж, уушгины хатгаагаар хэвтэж буй хүмүүсээс сорьц авч, шинжилгээ хийхэд илрээгүй. Харин ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авч, 4 хүнд давтан шинжилгээ хийхэд нэгэнд нь коронавирус илэрлээ.Үүнээс гадна Туркийн хоёр иргэн эдгэрсэн. Тухайн хоёр иргэн тусгаарлах байрнаас гарч өөр байранд хяналтад орох ёстой байсан ч өөрсдийн хүсэлтээр ХӨСҮТ-д хянагдая гэсэн. ХӨСҮТ-д үргэлжлүүлэн хянагдаж байна. Эдгэрсэн хүмүүс маань ч, эмч нар маань ч урамтай байна” гэлээ.
Д.Дорж