Эрүүл мэндийн яамнаас өглөө болгон шинэ коронавируст халдварын талаар мэдээлэл хийж байгаа билээ. Өнөө өглөөний ээлжит мэдээллээр Covid-19 өвчний халдвар 13-аар нэмэгдэж 30-д хүрсэнийг албан ёсоор зарлав.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ мэдээлэхдээ “ОХУ-аас ирсэн хүмүүсээс шинжилгээ авахад шинээр 13 хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Ингээд нийтдээ Монголд коронавирусын тохиолдол 30 боллоо” гэлээ. Тэрбээр мөн өчигдөр ХӨСҮТ-д 500 хүнийг шинжилгэээд хамруулахад 260 хүнээс коронавирус илрээгүйг мэдэгдэв.
Номхон далайн бүсийн орнуудад коронавирусын халдварын хоёрдахь давалгаа эхлэх өндөр магадлалтай байгаа учир монголчууд маш сонор сэрэмжтэй байх цаг ирлээ.
Д.Бат