ОХУ-аас буюу хойд хилээр гуравдугаар сарын 27-нд орж ирсэн хүнээс коронавирусын халдвар илэрч, Монгол Улсад уг халдварын тохиолдол 16-д хүрснийг өнөөдөр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ. Тухайн иргэнд эхний шинжилгээгээр халдвар илрээгүй байна. Харин дөрөвдүгээр сарын 8-нд шилжих шөнийн давтан шинжилгээгээр илэрсэн гэнэ. Мөн маск зүүхгүй байх тохиолдол иргэдийн дунд ихэсч байгааг сануулж, хөл хориог цуцлаагүй ийм онцгой үед хэрхэвч анхаарлаа сулруулж болохгүйг санууллаа. Коронавирусийн хоёр дахь давалгаанд анхаарлаа сулруулбал өвчлөл тархах өндөр эрсдэлтэй юм. ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаагийн мэдээлснээр Номхон далайн бүс нутгийн орнуудад коронавирусын хоёр дахь давалгаа эхлэх магадлалтай болоод байна.
Д.Бат